You are here: Home Сургалт 4-H Сургалт 45 | 2010-12-11

4-H Сургалт 45 | 2010-12-11

И-мэйл Хэвлэх PDF

2010 оны 12-р сарын 11

DSC04510


Бид авьяаслаг: Хамгийн сайныг бүтээцгээе уриатайгаар хичээл эхэллээ.
Сурагчид тангарагаа монгол, англи дээр уншин 4-H байгууллагын албан ёсны  гишүүний үнэмлэх, энгэрийн зүүлтийг гардан авлаа.


Зургийн хичээл:

Усан будгаар ватм цаасны дөрөвний нэгээр хуваасан цаасан дээр чөлөөт будалт хийн дууссаны дараа ижил хэмжээтэй 1 см хэртэй зүсэж хатуу кардонон хайрцаган дээр зохиомж гарган зүссэн хэсгүүдээ наах хичээл байлаа. Энэ нь сурагчдын хувьд их сонирхолтой байсан. Нямбай ажил хэрэгч хандах нь хүнийг илүү хөдөлмөрч болгодог.

 

 


Хүүхэлдэйн театрын хичээл:

 

“Ажилсаг Улаан Тахиа” үлгэрийг хүүхэлдэйн театрын  жүжигт найруулан тавихаар өөртөө итгэлтэй, урлагт дуртай, авьяаслаг 7 сурагчийг сонгон авч бэлтгэл ажлыг эхлүүлж байна.
Англи хэлний хичээл: Робинзон Крузо номын бүлэг 7-г бататган CD-гээр сонсгон, орчуулга, дасгал ажлыг хийн, сурагч бүрээр уншууллаа. Хичээлийн төгсгөлд  сурагчид  шинэ жилийн  JINGLE BELLS дууг  дууллаа.


Сургалтанд 27  сурагч, зургийн багш Х.Содномцэрэн, хүүхэлдэйн театрын багш МУСТА ахмад найруулагч Т.Пэрэнлэй, МУСТА жүжигчин найруулагч Н.Сэсээр, англи хэлний багш, мөн төвийн 4  ажилтан хамрагдлаа.


Гэрийн даалгавар:
1.    Зургийн хичээл:  Усан будгаар зурсан дасгалаа  ижил хэмжээтэй хайчлан кардонон цаасан дээр зохиомж гарган нааж авчрах, гэртээ дахин шинийг хийх
Хичээлийн хэрэглэгдэхүүн: усан будаг, бийр, савтай ус, ватм цаас, хатуу кардонон цаас авчрах
2.    Хүүхэлдэйн театрын хичээл: Ажилсаг улаан тахиа үлгэрээр  багаараа жүжигчилсэн тоглолтыг бэлтгэх
3.    Англи хэлний хичээл: Бүлэг 7-г бататган орчуулга, дасгал ажлыг хийх, цээжлэх, олон удаа сонсох, бүлэг 8-ийг сонсон, орчуулах, шинэ үгийг цээжлэх, дасгал ажлыг хийх
Анхааралтай уншаарай хүүхдүүд ээ!
Шинэ жилийн 2 дууныхаа үгийг цээжлэх, Робинзон Крузо номынхоо өөрт таалагдсан хэсгээр бүтээлч ажлыг хийх /бяцхан ном, зурагт хуудас, ханын сонин зэрэг/, багтаа нэр өгөх, өөрийн хийсэн бүх гэрийн даалгавраа авчрах, шинэ үгийн шилдэг толь бичгийг шалгаруулах тул та нар даалгавраа сайн хийгээрэй! Амжилт хүсье

 

member_4-h

Гишүүний үнэмлэх

 

NUUR

Бидний шинэ жилийн мэндчилгээ

NUURD

 

aDSC04527

 

aDSC04530

 

DSC04510

 

DSC04517

 

DSC04548

 

DSC04549

 

DSC04558

 

DSC04561