You are here: Home Номын аян Уралдаан

"Номын Анд” уралдаан

И-мэйл Хэвлэх PDF

"Номын Анд” уралдаан

Хүүхэд багачуудыг номонд дуртай болгох, ном унших хүсэл сонирхолыг нь төрүүлэх, номыг хайрлах сэтгэлгээнд сургах, номоор дамжуулан амьдралын арга ухааныг олж авахад туслах, унших чадварыг сайжруулах, цаашдаа жил бүр уламжлал болгон зохиох зорилгыг тус аян агуулна. Ном унших аяны хүрээнд зуны амралтаараа хэн хамгийн олон номыг бүтээлчээр унших вэ? уралдааныг зарлаж байна. Дэлгэрэнгүй үзэх


 

Ном хөтөлбөрийн тухай

Монгол хэл, Монгол бичиг, уран зохиол, гадаад хэлний сургалтыг дэмжин сурагчдын унших, цээжлэх, бичих, ярих чадварыг сайжруулах, хүүхдийг номонд дуртай болгох улмаар номыг шимтэн сонирхож, оюун ухаандаа (Head) ойлгож тогтоох, сэтгэж унших оюун сэтгэлгээг хөгжүүлэх үүднээс саруул ухаанаар сэтгэж суралцах “НОМ” -ын аяныг өрнүүлнэ.

Монгол ахуй, зан заншил, соёлын өв, эх хэлний ариун нандин чанарыг эрхэмлэн дээдэлж номыг хайрлах, улмаар хамт олон, нийгэм, эх орон, эх дэлхийгээ зүрх сэтгэлээрээ (Heart) хайрлах сэтгэлгээг номоор дамжуулан төлөвшүүлэх үүднээс чин сэтгэлээсээ уншиж суралцах

“НОМЫН СОЁЛ” -ыг түгээх ажлыг номын аянаар өртөөлөн өрнүүлнэ.
Сурагч, эцэх эх, багш, сургуулийн хамтын ажиллагааг сайжруулах, улмаар гэр бүл, хамт олон, ард түмэн, даян дэлхийн хүн зонд өгөөмөр сэтгэл, тусч гараараа (Hand) туслан дэмжих энэрэнгүй үзлийг номын соёлоор холбох үүднээс бусдад туслан суралцах “НИЙГЭМ” -ийн ажлыг зохион явуулна.

Ном унших, номыг хайрлаж сурснаар бусдыг ойлгон хайрлах, туслах сэтгэлгээ төрж улмаар эвсэг хамт олонтой, эрүүл саруул нийгмийн өөртөө итгэх итгэлтэй иргэн болж төлөвших (Health) бадрангуй үзлийг хөгжөөх үүднээс Хамгийн шилдгийг бүтээх (To make the Best Better) уриалгын дагуу Биеэрээ хийж суралцах (Learning by Doing) явдлыг урамшуулан дэмжинэ.

"Номын Анд” уралдааны зорилго

Хүүхэд багачуудыг номонд дуртай болгох, ном унших хүсэл сонирхолыг нь төрүүлэх, номыг хайрлах сэтгэлгээнд сургах, номоор дамжуулан амьдралын арга ухааныг олж авахад туслах, унших чадварыг сайжруулах, цаашдаа жил бүр уламжлал болгон зохиох зорилгыг тус аян агуулна. Ном унших аяны хүрээнд зуны амралтаараа хэн хамгийн олон номыг бүтээлчээр унших вэ? уралдааныг зарлаж байна.



Уралдааны хамрах хүрээ
Уралдаан үндсэн 4 насны ангилалтайгаар явагдана.

Үүнд:

- Өсвөр бага нас (5,6,7,8)

- Сургуулийн бага нас (9,10,11)

- Сургуулийн дунд нас (12,13,14)

- Сургуулийн ахлах нас (15,16,17)

Ангилал бүрд багаар болон ганцаарчлан оролцож болно. 5-аас дээш тооны хүүхдүүд өөрсдийн хүсэлтээр баг үүсгэн оролцох ба насанд хүрсэн нэг удирдагчтай байна. Удирдагч нь эцэг эх, номын санч, багш, оюутан, сайн дурын хүмүүс байж болно.

“Номын Анд” уралдаанд оролцох журам:

Удирдагч болон номын санч нь оролцогч хүүхдүүдийн бүртгэл, зохион байгуулалтыг хариуцан тэдний талаархи тайлан мэдээллүүдийг 4-H төвд ирүүлнэ. Ном унших аяныг дүгнэхэд нийт сурагчдын бүтээлээр үзэсгэлэн гаргаж оролцоно. Сурагчид жагсаалтанд орсон номноос уншиж, номынхоо тухай тэмдэглэл заавал хөтлөнө, Хүүхдүүд номыг Монгол болон Англи хэл дээр унших боломжтой.

Бүртгэл:

Багийн удирдагч болон гишүүд бүртгэлийн хүснэгтийг бөглөн зарласан хугацаанаас өмнө хүргүүлнэ. Бүртгэл 2010 оны 6-р сарын 10–наас 2010 оны 7-р сарын 20-ны өдрийг дуустал явагдана.

Жич: Бүртгэлд шаардагдах мэдээлэл

- Овог, нэр
- Нас, хүйс
- Сургууль, анги
- Холбогдох утасны дугаар
- И-мэйл хаяг
- Удирдагч ба номын санчийн мэдээлэл

Бүртгэлийг бөглөн Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар явуулах болон 4-Н төв дээр ирж бүртгүүлж болно.

Хэрэгжих хугацаа:

2010 оны 8-р сарын 20-ыг хүртэл зохиогдох ба 2010 оны 9-р сарын 1-ний өдөр уралдааны дүн гарна.
Уралдаанд оролцогчдод тавигдах шаардлага:

- Үйл ажиллагаанд идэвхитэй оролцох
- Бүртгэлд хамрагдсан газраасаа үнэмлэхээ авах
- Зуны амралтаа үр бүтээлтэй өнгөрөөх хүсэлтэй байх
- Номыг унших чин сэтгэлтэй байх
- Багаар ажиллаж сурах хүсэлтэй байх
- Уншсан номынхоо тухай заавал тэмдэглэл хөтлөх

Ном уншиж болох газрууд:

- Б.Ринченгийн нэрэмжит Үндэсний номын сан
- Д.Нацагдоржийн нэрэмжит Хотын төв номын сан
- Америкийн соёл, мэдээллийн төв
- Хүүхдийн номын ордон
- Монголын 4-Н хүүхдийн байгууллага
- Хот, дүүрэг, аймаг, сум болон сургуулийн номын сан
- Дээрх газруудад ном уншихаас гадна ном уншиж
болох бусад газрууд
- www.Read.mn /дижитал номын сан/

Шалгаруулалт:

1. 4-Н номын клубын үндсэн зарчмын дагуу:

- Уншсан номынхоо талаар тэмдэглэл хөтлөх
- Багийн бүх гишүүд тогтмол оролцох
- Тухайн номыг багийн гишүүн бүр уншсан байх

2. Бүтээлч үйл ажиллагаа:

- Бяцхан ном хийх
- Зурагт хуудас хийх
- Зохион бичлэг, эссе бичих
- Багаараа жүжигчилсэн тоглолт бэлтгэх
- Бүтээл (зураг, гар урлал...)
- Жагсаалтанд орсон шүлэгнээс цээжилсэн байх
- Алдартай зохиолч, хүмүүсийн намтартай танилцах

Шагнал:

4 насны ангилал тус бүрт I, II, III болон шагналт байранд шалгаруулна.

Баг:

I байр - Ном, Өргөмжлөл, Мөнгөн шагнал
II байр - Ном, Өргөмжлөл, Мөнгөн шагнал
III байр - Ном, Өргөмжлөл, Мөнгөн шагнал

Ганцаарчилсан:

I байр - Ном, Өргөмжлөл, Мөнгөн шагнал
II байр - Ном, Өргөмжлөл, Мөнгөн шагнал
III байр - Ном, Өргөмжлөл, Мөнгөн шагнал

Шалгарсан сурагчдыг 4-Н байгууллагын англи хэл, амьдрах ухаан болон бусад сургалтанд бүтэн жил хамрагдах эрхийн бичгээр шагнаж Америкийн 4-Н клубын хүүхдүүдтэй холбоо тогтоож өгнө.

Шилдэг номын санч:                               Шилдэг удирдагч:

I байр - 500000 төг                                   I байр - 300000 төг
II байр - 400000 төг                                 II байр - 200000 төг
III байр - 300000 төг                                III байр - 100000 төг

Шалгарсан хүмүүсийг АНУ-ын 4-Н байгууллага болон номын сангуудтай холбон өгч туршлага солилцуулна.



Õîëáîãäîõ ìàòåðèàëóóäûã äîîðõ õîëáîîñíîîñ àâíà óó.

Унших шаардлагатай зохиол, шүлэг

 

Багийн бүртгэлийн хүснэгт

Ганцаарчилсан бүртгэлийн хүснэгт

Номын жагсаалт

Сүүлд шинэчлэгдсэн ( 2010 оны 8-р сарын 28, Бямба гариг, 02:11 )  

Сэтгэгдэл  

 
0 #1 hulan love 2013-05-08 21:05
:D sain baina u
ta buhend bayrlalaa
bi choloot tsagaaraa hiih zuil baidaggui bolhoor
togloj ongoroodog baisan harin odoo nom unshij buteel ch ajil hiij baigaa :-)
NOMIIN AND uraldaan zohioson ni namaig todiigui oor olon huuhdiig ch oorchilson baih :lol:
Quote
 

Сэтгэгдэл нэмэх


Хамгаалалтын код
Дахин сэргээх