You are here: Home Сургалт 4-H Сургалт 44 | 2010-12-04

4-H Сургалт 44 | 2010-12-04

И-мэйл Хэвлэх PDF

Монголын 4-H хүүхэд залуучуудын байгууллага
Сургалт 44

DSC04459


Өнөөдрийн сургалт 11:00 цагт эхлэж сургалтанд нийт 28 хүүхэд ирсэн ба өнөөдөр бидэн дээр  NEW MEXICO их сургуулийн багш Кандас болон , зургийн багш Х.Содномцэрэн  СТА найруулагч, жүжигчин Н.Сэсээр, СТА ахмад жүжигчин Т.Пэрэнлэй В.Сэргэлэн нар хүүхдүүдэд уран зураг, хүүхэлдэйн театр, англи хэлээр ном унших хичээлийг заасан.

Залхууг ялан дийлэхийн тулд уйгагүй сайн хөдөлмөрлөх нь хамгийн чухал. Өөрийн дотор байгаа залхуу найзаа ялбал бидний амжилт гялалзах болно хэмээн багш сайхан үгээр  хичээлээ эхэллээ. Гурван дөрвөлжин дүрс зурж өөр өнгөөр зохиомж гарган зурлаа. Бага насны сурагчдын хувьд зоригтой санаа зоволгүй чөлөөтэй бүтээлээ туурвидаг бол ахлах ангийн сурагчдын хувьд  биеэ барих, чөлөөтэй биш, зориг муутай байдаг иймээс өөрийн  дотоод сэтгэлийн илэрхийллийг зоригтой зурах хэрэгтэй.  Зургийн багш  дэд профессор Х.Содноцэрэн

Read More
NEW MEXICO  их сургуулийн багш Кандас Кей зочноор ирэн Miss Spider’s Tea Party, Little Red Hen 2 номыг уншин, дараа нь Америк орны талаар сурагчидтай сонирхолтой ярилцлага өрнүүллээ. Робинзон Крузо зохиолын 6-р бүлгийг ярилцан гэртээ өөрийн сэтгэлд тодхон үлдсэн нэг дүр, бүлгээр нь бүтээлч ажил хийх даалгавар өглөө. Англи хэлний багш Кандас Кей, В.Сэргэлэн
Гэрийн даалгаварт Робинзон Крузогийн  7-р бүлгийг цээжлэн, дасгал ажлыг хийх

 

Хүүхэлдэйн театрын хичээлээр сурагчид “Жижигхэн Улаан Тахиа” үлгэрээр театрын тоглолт хийнэ. Сурагчдын хувьд хүүхэлдэйн жүжиг их хөгжилтэй тэдний авьяасыг нээн хөгжүүлж байгаа нь сургалтын давуу тал онцлог болж байна.  МУСТА ахмад жүжигчин Т.Пэрэнлэй, МУСТА найруулагч, жүжигчин Н.Сэсээр

 

 

DSC04454

 

DSC04459

 

DSC04475

 

 

DSC04481

 

DSC04487