You are here: Home Сургалт 4-h Сургалтын хөтөлбөр Сургалт 43

4-h Сургалтын хөтөлбөр Сургалт 43

И-мэйл Хэвлэх PDF

2010 оны 11-р сарын 27
Сургалт 43


Сургалтанд нийт 24 сурагч, зургийн багш Х.Содномцэрэн, хүүхэлдэйн театрын багш МУСТА ахмад найруулагч Т.Пэрэнлэй, МУСТА жүжигчин найруулагч Н.Сэсээр, англи хэлний багш, мөн төвийн 5 ажилтан хамрагдлаа.

Зургийн хичээл: Сурагчдын гэртээ бэлдэн ирсэн зүссэн хар өнгийн цаас, цаасны цавууг ашиглан цаасан дээр зохиомж гарган наах даалгаврыг өглөө. Тэд олон янзын зохиомжийг дүрслэн үзүүлж багш заавар зөвлөгөө өгч гэрийн даалгаварт илүү олон бүтээлч ажлыг хийж ирэхийг захилаа. Хүн хөдөлмөрлөх тусам амжилтыг бүтээн

Хүүхэлдэйн театрын хичээл: Урлагт хүн өөрийн сэтгэл зүрхээ зориулах бүрд түүнээс хамгийн сайхан мэдрэмжийг авдаг. Урлаг бол гайхамшиг. Сурагчид гэрийн даалгавраа багш нартаа шалгууллаа. Манай сурагчдын хувьд бусдыгаа манлайлах, өөртөө итгэлтэй,  урлагийн авьяастай болох хүүхдүүд бусад сурагчиддаа өөрсдийнхөө ур чадвар авьяасаа сонирхууллаа. Сурагчдын үзүүлсэн тоглолтонд багш нарын сэтгэл сэргэж баярлаж авьяастай идэвхтэй сурагчдын сонгон авч үлгэрийн баатрыг бүтээж хүүхэлдэйн жүжиг тавих саналыг тавилаа. Энэ 2 багш маань хүүхэлдэйн театрын урлагт 30 гаруй жил багшилсан асар их туршлагатай ахмадууд билээ.

Read More

 

 

Англи хэлний хичээл: Робинзон Крузо номын бүлэг 5-ыг бататган CD-гээр сонсгон, орчуулга, дасгал ажлыг хийн, сурагч бүрээр уншууллаа. Хичээлийн төгсгөлд сурагчдад шинэ жилийн дууг англиар сонсгон “Хэн сайн дуулах вэ?” уралдааныг зарлалаа.
Та нартаа амжилт хүсье

 

Сурагчид олон зохиомжийг илэрхийлж байлаа.

sur_43_1

 

Ингээд МУСТА ахмад жүжигчин Т.Пэрэнлэй ах маань өөрийн найз утсан энэтхэг хүүхэлдэйгээрээ мэндчиллээ.

sur_43_2

 

 


Тэд дуу, шүлэг, үлгэр, жүжигчилсэн тоглолтыг үзүүлсэн.
Нийслэлийн 87-р сургуулийн 1-р ангийн сурагч Ө.Номундарь “Тагтаа” шүлэг /Д.Сэнгээ/
С.Өлзий-Учрал 5 настай орос дуу
Хобби сургуулийн 1-р ангийн сурагч Б.Номундалай “Миний хэнз хурга” шүлэг /Д.Нацагдорж/
43-р сургуулийн 4-р ангийн сурагч Б.Дэлгэрсувд “Амьддаа бте биеэ хайрла Хүмүүс ээ” шүлэг /О.Дашбалбар/
1-р сургуулийн 4-р ангийн сурагч Б.Жагзмаа “Цэцгэн эрх” шүлэг /Б.Лхагвасүрэн/
1-р сургуулийн 4-р ангийн сурагч Г.Мөнхцолмон “Шүүмжлэгдсэн баавгай” шүлэг /Л.Бадарч/
1-р сургуулийн 5-р ангийн сурагч Д.Жавзанхорлоо “Би монголоороо гоёдог” шүлэг /Ш.Гүрбазар/
Кинг Кидс сургуулийн 5-р ангийн сурагч Э.Нарангарав “Маамуу нааш ир” дуу / ая Д.Лувсаншарав, үг Ч.Лхамсүрэн/
87-р сургуулийн 9-р ангийн сурагч Т.Пүрэвсүрэн “Тэнэг” шүлэг /Д.Цоодол/
Уйцай сургуулийн 8-р ангийн сурагч Б.Уянга “Үнэг чоно хоёр” /Монгол ардын үлгэр/
Шинэ-Үе сургуулийн 4-р ангийн сурагч Б.Төмөр “Үнэг чоно хоёр” /Монгол ардын үлгэр/
Шинэ-Үе сургуулийн 4-р ангийн сурагч Г.Халиун


Гэрийн даалгаварт
Зургийн хичээл дээр хар өнгийн цаас ашиглан 21 ширхэг зохиомжийг хийх, мөн зураасын дасгал ажлыг олон удаа давтах, ватум цаас, харандаа авчрах
Хүүхэлдэйн театрын хичээлд сурагчид хуруун хүүхэлдэйн дасгалыг хийх, дуу шүлэг, түргэн хэллэг сурах, утга агууллгыг нь ойлгоод өөрийгөө чөлөөтэй нээлттэй  байдлаар илэрхийлэх
Англи хэлний хичээлд бүлэг 5-ын дасгал ажлыг хийх, шинэ үг цээжлэх, бүлэг 6-г сонсон, орчуулга, дасгал ажлыг хийх, англи дууг сурах даалгавар өглөө

 

 

Гэрийн даалгавар үзэх