You are here: Home Сургалт 4-h Сургалтын хөтөлбөр Сургалт 42

4-h Сургалтын хөтөлбөр Сургалт 42

И-мэйл Хэвлэх PDF

2010 оны 11-р сарын 20
Сургалт 42


4-H хүүхдийн байгууллагын хөтөлбөр нь хүүхдүүдийн боловсролыг дэмжин, өсвөр үеийнхнийг хөгжүүлэх, өөртөө итгэх итгэлтэй, зөв иргэн болон төлөвшүүлэхийг зорьдог. Энэ удаагийн сургалтаар уран зураг, хүүхэлдэйн театр, англи хэлээр ном унших хичээлийг орлоо. Сургалтанд нийт 23 сурагч, зургийн багш Х.Содномцэрэн, хүүхэлдэйн театрын багш МУСТА ахмад найруулагч Т.Пэрэнлэй, МУСТА жүжигчин найруулагч Н.Сэсээр, англи хэлний багш, мөн төвийн 5 ажилтан хамрагдлаа.

Read More

 


Зургийн хичээл: Аливаа зүйлд ажил хэрэгч хандах нь хамгийн чухал ба хүн бага ярьж их хөдөлмөрлөх тусам амжилт өөд гялалзах болно. Сурагчдын гэрийн даалгаврыг шалган багш сайн хөдөлмөрлөвөл амжилтанд хүрэхэд ойрхон байна хэмээн урмын үг хайрлаж,  ихэнх хүүхдүүд өөрсдийн сэтгэмжээр даалгавраа хийсэн байлаа. Хүүхдүүдэд биет зүйл болох сандлыг харж зурах дасгал өглөө. Сандал бол дөрвөлжин хэлбэртэй түүн дээр дөрвөн хөл, хүнд хөнгөн өнгийг тохируулан шууд хараад зурах биш эхлээд зохиомжоо бодох хэрэгтэйг санууллаа. Мөн сандлын хэлбэрийг сайн гаргах, том жижгийг тохируулах, дасгал ажил гэртээ сайн хийх, ажил хэрэгч хандахыг сурагчдад анхаарууллаа. Хүүхдүүд их туршлагатай сайн болж байгаа нь ажиглагдаж байсан тэд сандлыг олон өнцгөөс харан зурлаа.

 


Хүүхэлдэйн театрын хичээл: Сурагчид гар доорхи материалаа ашиглан хуруун хүүхэлдэйг хийж багш нар болон найз нартаа хүүхэлдэйгээ танилцуулан мэндчиллээ. Тэд порлон, даавууны өөдсийг ашиглан чоно, туулай, тахиа, норовын намтар, эмэгтэй хүүхдийг бүтээсэн байлаа. Манай охидууд их сэргэлэн, бүтээлч, өөртөө итгэлтэй, идэвхтэй байсан. Хоёр сурагч ухаант туулайн үлгэрийг найз нартаа тоглож сонирхууллаа. Хүүхэлдэйн жүжгийг тоглохдоо өөртөө итгэлтэй, ичихгүй, дуу чанга, хэллэг сайн байх нь хамгийн чухал. Цаашид сурагчид баг болж, нэг үлгэр сонгон аваад үлгэрийн баатрыг бүтээн жүжигчилсэн тоглолт хийхийг багш нар зөвлөлөө.


Англи хэлний хичээл: Робинзон Крузо номын 5-р бүлгийг cd-гээр сонсгон, сурагчдаар уншуулан, дасгал ажлыг хийлгэлээ. Мөн “Эх орон” телевизэд ярилцлага өгч, энэ зуны хугацаанд “Номын Анд” уралдаанд идэвхтэй оролцсон сурагчдаас сэтгэгдлийг сонсон мэдээ авсан.


Гэрийн даалгаварт  :
1.    Зургийн хичээл өнгийн хар цаасыг нарын зүсэж, цаасны цавуу хамт авчрах, сандлыг олон төрлөөр зурах
2.    Хүүхэлдэйн театрын хичээл сурагч бүр заавал шүлэг, дуу хоёрын аль нэгийг цээжлэн ирж шалгуулах, түргэн хэллэг сурах
3.    Англи хэлний хичээл Робинзон Крузо номын 5-р бүлгийн даалгаврын бататган хийж мөн 6-р бүлгийг даалгаврыг хийх

 

2010-11-20-1

Хүүхдүүд зургийн хичээл дээр сандал зураж байна

 

2010-11-20-2

Х.Содномцэрэн багш Хүүхдүүдийн зурсан зургийг үзэж тайлбарлуулаж байна

 

2010-11-20-3

Хоёр багш маань хүүхдүүдийн хйисэн гэрийн даалгаврыг шалгаж бас хийж ирсэн бүтээлүүдээр нь хүүхдүүдийг өөрсдийн тоглуулан жүжигчилсэн тоглолт хийж байна

 

2010-11-20-4