You are here: Home 4-H Зочид 12_Зочин

Хэзээ: 10-р сарын 30 Зочин: Соёлын тэргүүний ажилтан, найруулагч, жүжигчин Н.Сэсээр

 

Өнөөдрийн зочин: СТА Н.Сэсээр (найруулагч, жүжигчин)

 

Эх орныхоо, өөрсдийн ирээдүйн сайн сайхны төлөө сурч байгаа сурагч та бүхэнд амжилт хүсье.

Урлаг бол гайхамшиг    
Соёл урлаг байж улс орон хөгжинө. Аливаа улсын хамгийн түрүүнд соёл урлаг байдаг. Зураг байхгүйгээр урлаг байхгүй.

Ном унших сайхан                                                                                                                
Ном бол ертөнцийг харах цонх мөн. Ном уншсанаар хүн  хүмүүждэг. Одоо энэ  цагт интернэт, компьютер их хөгжсөн байгаа ч илүү их ном уншсан хүн маш их мэдлэгтэй, мэдрэмжтэй, алсын хараатай болдог. Зорьсон зорилгоо биелүүлэхийн тулд бүх зүйлийг сонсож мэдэрч байх хэрэгтэй. Зураг зурах урлагийг сурах гэж байгаа бол зөвхөн сэтгэлээсээ сурах хэрэгтэй. Багаасаа хүнийг хүндлэх, хайрлахыг зүрх сэтгэлээсээ сурах нь чухал. Энэ нийгэмд ёс заншил, хүнийг хүндлэх, ёс суртахуун байхгүй болсон учраас энэ зүйлээс гарахын тулд өөрсдөө эхлээд хүмүүжих хэрэгтэй тэгснээр та бүгдийн ирээдүй болон хойч үе, үр хүүхэд болон эх орны хөгжил цэцэглэн хөгжих  болно.
Үлгэрийг уншихдаа өөрсдөө гол дүрийн баатрын дүрд хувилаад үлгэрийг өөр өөрөөр сэтгэн хувиргах
Уншсан үлгэртээ өөрөө орох, аав ээж дүү гэр бүлийнхэндээ өөрийн сэтгэмжээр уншин өгөх
Урлагт сонирхолтой дуртай бол жүжигчин, дуучин, киноны найруулагч,  хүүхэлдэйн театрын жүжигчин, драмын теартын жүжигчин болох хүсэлтэй хүүхдүүдтэй хамтран ажиллахад багш нар нь бэлэн байна мөн та нарын ажил үйлсэд чин сэтгэлээсээ тусална.