You are here: Home 4-H Зочид 10_Зочин

Хэзээ: 2010 оны 9-р сарын 24 Зочин: Woyeming ийн их сургуулийн багш болон тус сургуулийн 4-Н байгууллагийн ажилчид болох Kim Reaman, Warren crawford

2010 оны 9-р сарын 24 ны өдөр Woyeming ийн их сургуулийн багш болон тус сургуулийн 4-Н байгууллагийн ажилчид болох Kim Reaman, Warren crawford нар Монголын  4-Н байгууллагад зочилохоор хүрэлцэн ирээд байна. Төлөөлөгчид Монголын 4-Н сайн дурын ажилчдад хэрхэн ажиллах талаар сургалтыг зохион байгуулж, үүнд номын санчид болон хүүхдүүдтэй ажилладаг мэргэжилтнүүдийг түлхүү хамруулсан. Төлөөлөгчид Монгол улсад 10 хоногийн хугацаатай ирсэн ба байх хугацаандаа Монголын 4-Н ийн үйл ажиллагаа, Монголын зан заншил, түүх хөдөө аж ахуй, байгаль цаг уурыг түлхүү судалсан.Төлөөлөгчид Монголын 4-Н байгууллагаас зарласан “Номын Анд ” уралдааны шагналын сан болох медаль, өргөмжлөлийг бидэнд бэлэглэсэн.  Тэдний Монголд ирсэн гол зорилго нь Монголын 4-Н-ийн ажилчидтай туршлага солилцох, мөн арга зүйн талаархи сургалтыг бидэнд зааж өгөх байлаа.
Монголын 4-Н ийн хүүхдүүдэд чөлөөлөгчид сонирхолтой тоглоом, дуу зааж өгсөн. Хүүхдүүд маш сэтгэл хангалуун байсан. Төлөөлөгчдийг Монгол улсын эртний түүх соёлыг харуулсан үзэсгэлэн, үзмэрүүдийг үзүүлж, байгалийн үзэсгэлэнт газруудаар дагуулан явсан.  Төлөөлөгчид маш сэтгэл хагалуур нутаг буцсан ба тэ 2011 оны зун дахин ирнэ.