You are here: Home 4-H Зочид 9_Зочин

Хэзээ: 2010 оны 7-р сарын 20 Зочин: Ц.Дамнинсүрэнгийн “2 настай Ро” шүлгийн өдөрлөгт шүлгийн эзэн Уртнасангийн Батнасан

“Номын Анд” уралдааны хүрээнд 4-Н –ийн хүүхдүүд өөрсдийн уншиж буй шүлгүүдээсээ сонгон авч өдөрлөг зохиодог. Ц.Дамнинсүрэнгийн “2 настай Ро” шүлгийн өдөрлөгт шүлгийн эзэн Уртнасангийн Батнасан гуайг урсан. 2 настай Ро маань нас өндөр буурай болсонч 4-Н –ийн хүүхдүүдийн урилгыг хүлээн авч хүүхдүүд дээр хүрэлцэн ирж халуун яриа өрнүүлсэн. Тэрээр өөрийн шүлгийн тухай үүх түүхээс багачуудад сонирхуулж туулж ирсэн амьдралынхаа алтан туршлагаас хуваалцаж багачуудад сургалжтай олон сургаалыг хайрласан.
2 настай Ро шүлгийн эзэн болох Батнасан гуайн түүхийг хүүхдүүд ихэд сонирхож олон зүйлийг шалгааж асууж байлаа. Шүлгийн эзэнтэй чөлөөтэй нээлтэй ярилцаж нэгэн өдрийг маш сонирхолтойгоор өнгөрөөж чадсан.
Хүүхдүүд багаараа 2 настай Ро шүлгийг цээжлэн уншиж уралдсан.
Хүүхдүүд олон сургаал, үг сонсоод их баяртай олон зүйлийг эрэгцүүлэн бодож байлаа. Уртнасан гуайд хүүхдүүд баярласнаа илэрхийлэн гэрэл зургаа татуулж үдэж өгсөн.