You are here: Home 4-H Зочид 5_Зочид

Хэзээ: 2010 оны 2-р сарын 06 Зочин: 4-H зочин С.Соронзонболд

2010 оны 2-р сарын 06-ны өдөр Монголын 4-Н байгууллагаас хэрэгжүүлж буй “Ном” аяны хүрээнд Америкийн Соёл Мэдээллийн Төвд зохиосон 2-р уулзалт, арга хэмжээний зочноор СУИС-ийн Хөгжмийн урлагийн тэнхэмийн багш, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч С.Соронзонболд оролцлоо.
Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч С.Соронзонболд
Дуу дуулах нь өөрийгээ хайрлахад сургана
Хөгжим гэж юу вэ?
Хонх бол хөгжим юм. Жаахан хүүхдийн бойтогт хонх зүүхээр могой, бусад мэрэгч амьтад ойртдоггүй. Өөрөөр хэлбэл хамгаалалтын хэрэгсэл болдог. Эрт дээр үед хүмүүс ойд явахдаа араатан амьтанд их бариулдаг байж. Үүнээс хамгаалах гэж харанга, хэнгэрэг дуугаргаж явдаг болжээ.
Бас бүүвэйн дуу байна. Бүү ай гэсэн утгатай. Халх үндэстэн нэг бүүвэйн дуутай. Зарим үндэстэн бүүвэйн дуугаа нэг л хүнд өвлүүлдэг. Өөрөөр хэлбэл айлын дуу болдог. Ээж нь охиндоо зааж өгч өвлүүлдэг байсан байна.
Дуу юунд хэрэгтэй вэ?
Эртний хүмүүс дуугаар дуулж харилцдаг байсан. Нэгэн зэрэг гарах дуу хүний анхаарлыг төвлөрүүлдэг. Яагаад үүнийг нэгэн зэрэг хийж байна гээч. Нэг зэрэг хийвэл нэг хэмнэл болно. Хөгжим нь цохилтын хэмнэл юм. Энэ нэг хэмнэл, нэг зэрэг үйлдэл нь хамтын хүчийг төвлөрүүлдэг. Манай уртын дуу өнө эртний түүхтэй. Хөөмий бас сонин. Хүний хоолойны ажиллагаагүй хоёр булчирхайг ажиллуулдаг юм.
Хөгжим сонсох нь хүүхдийн хүмүүжилд их хэрэгтэй
Та нар заримдаа дуу дуулмаар, хөгжим сонсмоор, бүжиг бүжиглэмээр санагддаг уу. Яагаад гэвэл эрт дээр үеэс уламжлалтай учраас тэр шүү дээ.
Дуу дуулах нь өөрийгээ хайрлахад сургана
Дуучин болоход багаасаа шүд эрүүл байх ёстой. Хоолой өвддөг, хоолойны махтай бол эмчлүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа буруу дуулаад сурчихвал хоолой эвдэрнэ. 16 нас хүрэх үедээ хоолойгоо хайрлах чухал шүү. Бас зөв сонсож сурах хэрэгтэй. Гадаад хэл сурахад хүртэл сонсгол хэрэгтэй шиг.
Хүүхэд бүхэнд хөгжмийн авъяас бий
Тиймээс хөгжмийн боловсрол маш чухал юм шүү.