You are here: Home 4-H Зочид 3_Зочин

Хэзээ: 2010 оны 2-р сарын 20 Зочин: "Face 2 Face3'' нэвтрүүлгийн хөтлөгч хатагтай Л.Саянаа

2010 оны 2-р сарын 20-ны өдөр Монголын 4-Н байгууллагаас хэрэгжүүлж буй “Ном” аяны хүрээнд Америкийн Соёл Мэдээллийн Төвд зохиосон 3-р уулзалт, арга хэмжээний зочноор Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн Нийгэм, эдийн засгийн редакцийн “Face 2 Face”  нэвтрүүлгийн хөтлөгч  хатагтай Саянаа оролцож хүүхдүүдтэй  ярилцлага хийлээ. Сурагчдын санаа бодлыг сонирхон, тэдэнд гадаад хэл ялангуяа англи хэл сурахын ашиг тусыг тайлбарлаж өглөө.
Гадаад хэлийг юуны тулд сурдаг вэ?
Аливаа бүхэнд зорьсон зорилго хамгийн чухал байдаг. Гадаад хэл сурахад хүртэл өөрийн зорилго маш чухал юм. Энэ талаар 5-р ангийн сурагчдын санаа бодлоос сонирхвол: ном унших, боловсролтой болох, харилцан үзэл бодлоо солилцох, сайн ажилд орох, гадаадад суралцах, өөрийгээ бусдад илэрхийлэх, бусад орны ёс заншил, соёлтой танилцах, мэдээлэл авах, мэдлэгээ бусадтай хуваалцах гэх мэтчилэн өгүүлж байлаа.
Олж авсан мэдлэгээ бусдад түгээвэл түм бум наслана
“Олж авсан мэдлэгээ бусдад түгээвэл түм бум наслана” гэж Далай багшийн айлдсан сургамжит үгийг хатагтай Саянаа хүүхдүүдэд тайлбарлан хэлсэн. Тиймээс ч өөрийн сурсан мэдлэгээсээ хүүхдүүдтэй хуваалцан тэдэнд туслах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Дээрх сургаал үгийн утга учир 4-H байгууллагын 4-H үсгийн утга агуулгыг эрдэм мэдлэгээр дамжуулан товч тодорхой тайлбарлаж байна. Саруул оюун ухаанаар (Head) сурч мэдсэн зүйлээ бусдад чин сэтгэлээсээ (Heart) туслан түгээвэл (Hand) бүтээсэн үйл, дамжуулсан мэдлэг бусдад сайн сайхныг бэлэглэж түм бум наслах (Health) ажээ.
Хэлтэй бол хөлтэй
Англи хэл дэлхий нийтийн хэл тул хаана ч очсон англиар ойлголцож болно. Ямар орнуудад англиар ярьдаг болохыг асууж ярилцлаа. АНУ, Англи төдийгүй Канад, Австрали, Энэтхэг гээд дэлхийн олон оронд хаа сайгүй  англи хэлээр ярьдаг. Дэлхийн олон оронд зорчих, суралцах, интернэтээс мэдээлэл авах, гадаад хэл сурах олон янзын зорилгодоо хүрэхийн тулд англи хэл зайлшгүй шаардлагатай болохыг ярилцав.
зорилгодоо хүрэхийн тулд англи хэл зайлшгүй шаардлагатай болохыг ярилцав.
Хэл сурна гэдэг нь мэдээлэл авна гэсэн үг
Бидний хоорондоо ярилцаж байгаа нь мэдээлэл солилцож байгаагийн шинж. Мэдээлэл бол маш хүчтэй. Иймээс мэдээллээс хоцрохгүй, өнөө үетэйгээ хамтдаан хөгжие гэвэл англи хэлийг сурах хэрэгтэй гэдгийг хүүхдүүдэд сануулан хэлсэн.
I Have a Dream
I Have a Dream (Надад ч бас мөрөөдөл бий) хэмээх алдарт үгийг 35 насандаа, хамгийн залуугаараа Нобелийн шагнал хүртсэн Америкийн нэрт зүтгэлтэн Мартин Лютер Кинг 1963 онд хэлжээ.
Ярилцлагын төгсгөлд хатагтай Саянаа хүүхдүүдээс I Have a Dream сэдвээр өөрийн хүсэл мөрөөдлөө илэрхийлсэн гурван минутын яриа бэлтгэж ирэхийг даалган, уран илтгэгч болох замналаа эхлэхийг хүссэн юм. Тийм ээ, хүүхэд бүхэнд мөрөөдөл бий.