You are here: Home 4-H Зочид Соёлын гавъяат зүтгэлтэн, орчуулагч Готовын Аким

Хэзээ: 2010 оны 2-р сарын 13 нд зочин: Соёлын гавъяат зүтгэлтэн, орчуулагч Готовын Аким

Үндэсний төв номын сангийн захирал асан Соёлын гавъяат зүтгэлтэн , орчуулагч Г.Аким гуай Монголын 4-Н хүүхдийн байгууллагын хүүхдүүдэд нэг өдрын зочиноор хүрэлцэн ирсэн байгаа. Тэрээр номын сангийн үүх түүхийн талаар, мөн ном ямар ач тустайг тайлбарлан өгч хүүхдүүдтэй ярилцан санал бодлоо хуваалцан сургаал үг, сургамжит өгүүлбэрүүдийг хайраллаа.
Г.Аким гуай номын санд ажиллаж байхдаа өөр улсын олон сайхан ном, бичвэрүүдийг Монгол хэлнээ хөрвүүлэн уншигчдад сайшаагдсан гавъяатай  ба Монголын үндэсний номын сангийн захирлын албыг маш олон жил хашсан.
Г.Аким гуайн хэлж зөвлөж, номын тухай ярилцсан бүх зүйлүүд нь хүүхдүүдийн сэтгэлд хоногшсон байгаа нь 4-Н ийн хүүдүүдийн номыг сонирхон шимтэн унших болсонтой холбоотой байна. Мөн манай 4-Н байгууллагаас зарласан “Ном” аянтай холбогдолтой маш сайн ажил болж чадсан.
Аким гуай олон удаагийн сургалтан дээр ирсэн нь:
-     Хүүхдүүдтэй хийсэн ярилцлага
-    Сайн дурынханд өгөх зөвлөгөө
-    Ном ямар ач тустайн тухай
-    Шагнал гардуулах ёслол гэх мэт олон зүйл дээр хүрэлцэн ирж бидний хийж буй ажлыг дэмжсэнд таралхал илэрхийлье.