You are here: Home Сургалт 4-H Сургалтын хөтөлбөр Сургалт 38

4-H Сургалтын хөтөлбөр Сургалт 38

И-мэйл Хэвлэх PDF

 

4-H байгууллагын 38 дахь удаагийн сургалт
Он, сар, өдөр 2010 оны 10-р сарын 23
Хаана: Монголын Уран Зургийн Галерей
Эхэлсэн: 11:30          Дууссан: 13:50

Өнөөдрийн сургалтанд нийт 21 сурагч хамрагдлаа. Сургалтанд ирсэн сурагчид бүгд тангараа монгол, англи дээр их сайн цээжилж ирсэн байлаа.  Сурагчдад уран зургийн хичээл орж байгаатай холбогдуулан Монголын Уран Зургийн Галерейн зургийг үзүүлэн танилцууллаа. Х.Содномцэрэн багш зураг бүрийг дэлгэрэнгүй тайлбарлаж зураг зурахын ач холбогдол, хүний сэтгэлийг хэрхэн хөглөж байгаа, бидний амьдарч байгаа орчинд яаж нөлөөлөх , сурагчдыг зургийг яаж сэтгэлээсээ зурах тухай хамт тайлбарлаж байлаа. Зургийг сэтгэлээсээ ээждээ бэлэглэхээр зураад ээждээ бодит зүйлийг бэлэглэж байгаа нь ачийг нь хариулж байгаа хэрэг юм.

Энэ хорвоо дээр хамгийн эрхэм хүн бол ээж биднийг 10 сар тээж төрүүлж хүмүний энэ орчлонд хүн болгож өсгөж байгаа нь  бурханаас илүү агуу юмаа гэж өгүүлж байлаа. Монголын зураачид бол маш алдартай өөрийн бодож байгаа зураас бүрээ зохиомж болгон өнгө, дүрс, хэлбэр бүрийг маш нарийн гаргадаг. Сурагчид  зургийн үзэсгэлэнг үзэж дууссаны  дараа англи хэлний хичээлийн гэрийн даалгавраа шалгууллаа.  Сурагчид  шинэ үгийн дэвтэртээ үг бүрийг бичин тэмдэглэж, өөрсдөө орчуулга хийж байгаа нь сайн байлаа. Хоёр сурагч Норовын Намтар зохиолоор өөрийн сэтгэгдлээ бичиж ирсэн байлаа.

 

 

 

Бид МУЗГалерейд зочиллоо. Найзууддаа энэ их гоё юм байна

 

Багш зураг бүрийн зураастай холбон,  зургийн түүхийг хамт тайлбарлаж байлаа

 

 

Орчин үед үзэсгэлэнг өвөрмөц байдлаар илэрхийлдэг болсон.  Дээр үеийн олдвор чулууны цуглуулга

 

 

Х.Содномцэрэн зураачийн бүтээл “Хүннү тамгатай зохиомж”

Х.Содномцэрэн багш уг бүтээлээ тайлбарлахдаа монголчууд дэлхийн хүн төрлөхтөний соёлд оруулсан хэд хэдэн томоохон зүйлс байдаг тэдгээрийн нэгэн малын тамга тэр нь ягаад монголынх гэхээр хэдэн мянган жилийн өмнө хүннү гүрэний үеээс тэдгээр тамга ,сүг зургийг  хадан дээр сийлж үлдээсэн байдаг .Христийн шашины үүсхээс ч загалмааг монголчууд малын тамганд ашиглаж байсан байдаг . Орчин үед үүнийг дэлхий дахинд лого таних тэмдэг, эмблэм зэрэгт ашиглаж байна

 

 

 

Монгол Улсын  Төрийн хошой шагналт  Ардын уран зураач О.Цэвэгжав. Энэ зураг анхны орчин үеийн чөлөөт уран бүтээл байлаа. Тэрээр “Азарганы ноцолдоон” зургаараа олноо танигдсан зураач билээ

 

Энэ зураг нь зураасын нэг төрөл бөгөөд өнгөний хослол нь юуг илэрхийлж байгааг тодоор харуулж байлаа. Сурагчид холоос хараад хөдөлж байна хэмээн гайхаж байлаа.

 

Орчин үеийн хэтрүүлэгтэй зураг

 

 

Баримал нь дотроо олон янз байдаг. Үүнд шил,шавар, элс, мод, чулуу, цаас, төмөр, хүдэр, алт, зэс гэх мэт. Гадаадын хөгжилтэй томоохон улс орон хотоо уран барималаар чимсэн байдаг “Модон баримал”

 

“Шилэн баримал” маш гайхамшигтай зүй түгтлыг илэрхийлж байна

 

Сурагчид зургийг нэг бүрчлэн үзэж багшаас сонирхсон зүйлээ асуулаа.


Монголын Уран  Зургийн Галерейд болж буй Азийн олон улсын 25 дахь удаагийн "Азийн хөх тэнгэр" үзэсгэлэн Уран Зураг болон баримал