You are here: Home Сургалт 4-H Сургалтын хөтөлбөр Сургалт 37

4-H Сургалтын хөтөлбөр Сургалт 37

И-мэйл Хэвлэх PDF

 

4-H байгууллагын 37 дахь удаагийн сургалт
Он,сар,өдөр: 2010 оны 10-р сарын 16
Хаана: Америкийн соёл, мэдээлийн төв 
Эхэлсэн:  11:00     Дууссан:  14:30

Өнөөдрийн сургалтанд нийт 26 сурагч, төвийн 7 ажилтан, зургийн багш Х.Содномцэрэн нар оролцлоо. Сурагчид  4-H байгууллагын уриагаа уншин хичээлээ эхлүүллээ.

Сурагчид уриаг англи монголоор бусадтайгаа хамт цээжилснээ уншихаар аливаа зүйлийг амархан тогтоох, англиар зөв унших, цээжлэх, утгыг ойлгох, шинэ үгийг цээжлэх, бичих, ярих чадварт сайнаар нөлөөлнө. Мөн сурагчид бие биентэйгээ улам нээлттэй болох өөрийгөө бусдад амархан танилцуулах, багаар ажиллах, хийснээрэ суралцах зэрэг олон чадваруудыг эзэмших болно.

 


4-H Pledge
I pledge
My Head to clearer thinking
My Heart to greater loyalty
My Hands to larger service
My Health to better living
for my club, my community, my country, and my world.
Би
Миний оюун ухаан уужим саруулаар сэтгэхээ
Миний зүрх сэтгэл чин үнэнчээр зүтгэхээ
Миний тусч гар бусдад харамгүй туслахаа
Миний эрүүл бие хамгийн сайныг бүтээхээ
Бидний бүлгэм, Бидний нийгэм,
Бидний эх орон, Бидний эх дэлхийн тусын тулд тангараглая

 


Зургийн багш сурагчдад заавар зөвлөгөөг өглөө 
Зургийн хичээлээр  зураасыг зурахдаа зохиомжийг гарган зурах нь хамгийн чухал
Зураг зурахдаа өөрийн сэтгэлээ хөдөлгө
Зурсан зураг бол хөгжим шиг байх ёстой
Хүний олон дахин давтаж хийсэн хөдөлмөр амжилтанд хүргэдэг
Өнгө дүрсийг хэрхэн байрлуулах тал дээр сайн бодох зэрэг зураасын талаар тайлбарлалаа
Сурагчид хөгжмийн аянд зураасыг зуран өөрийн дотоод сэтгэл нь юу өгүүлж байгааг зохиомжоор 2-3 сурагч илэрхийлсэн байлаа. Зураасын тухай хичээл 3 дахь удаагаа орж байгаа учраас сурагчид зураасын тухай бага ч гэсэн мэдлэгтэй болж багшийн өгсөн үүрэг даалгаврыг зарим нь хэнэггүй зангаасаа болж давтахгүй байгаа хангалтгүй байна. Гэвч зарим сурагчдын хувьд идэвхтэй оролцож өнгө дүрсийг ялгах тал дээр багшаас урамын үг авлаа. Сурагчдыг ирээдүйдээ чадварлаг боловсон хүчин бэлтгэн төрүүлэх нь зөвхөн багшийн үүрэг биш энэ нь эцэг эх, сурагчдын идэвхээс хамаарна.
Багшийн сургаал бидэнд хамгаас эрхэм
Уран зураг бол гайхамшиг түүнийг ойлгон зурах нь амьдралын нэг эрхэм баялаг

Зураас гэж юу вэ?

Монголын дүрслэх урлаг нь маш эртнээс үүсч хөгжсөн. Зураас нь маш олон  цэгээс бүрдэнэ. Хэлбэр, өнгө, дүрслэл бүх зүйл зурагтай холбоотой. Зураас бол зөвхөн хар биш түмэн янзын зураас байж болно. Зураасыг хүнд хөнгөн өнгөөр цаасан дээр буулгах нь чухал. Дүрслэх урлагийг эзэмшсэнээрээ гоо сайхны мэдрэмж сайтай болдог    Хүн ер нь цэх суухаасаа эхэлдэг. Аливаа зураасыг гаргахдаа юунд зориулж хийж байгаа урьдчилан бодож сэтгэлээсээ хэн нэгэнд зориулж хийсэн бэлэг хамгийн нандин болдог шиг зураасыг ч мөн адил зохиомжоор олон шинэ санааг илэрхийлж болно. Харандааг зөв барьж зурах нь чухал.

Жишээ нь чи автобусанд явж байхдаа өөрийнхөө амьдарч буй орчинг өөрийн нүдээр дүрслэн харахад тэд олон янзын зураасыг илэрхийлж байдаг.
Ухаан бодол болон анхаарлаа төвлөрүүлэн зурах нь чухал
Зохиомжийг зөв зурж сурах нь амьдралд хэрэгтэй
Аливаа зүйлд эмх цэгцтэй байхыг өөрийн зарчим болгон баримтлах хэрэгтэй
Зураасаар юуг ч илэрхийлж зурж зохиомжийг бий болгож чаддаг

Жишээ нь: Япон, Солонгос орны хүүхдүүд багшийн заасан зүйлийг яг зааврын дагуу өөрсдийн чин хүсэл сонирхлоор суралцдаг нь давуу талтай. Тэд зураг зурж сурахдаа сандал ширээг ашигладаггүй нэг ангид 200 хүүхэд баг болон бүгд шалан дээрээ сууж зургийн урлагт шамдан суралцдаг.

Зургийн урлагт суралцах нь чиний ирээдүйн боловсролын нэг түлхүүр  
Багшийн өгсөн заавар зөвлөгөөний дагуу ажлыг эхнээс нь эмх цэгцтэй хийхэд чиний хувьд нэг амжилт. Мэргэжлийн урлагт суралцах нь хүн бүхний хувьд өөртөө оруулж буй хөрөнгө оруулалт. Иймээс зургийг зурахдаа зохиомжийг олох нь чухал хэн нэгэнд сэтгэлээсээ бэлэглэх бэлэг, юмуу урам өгөх зүйл гэж бодоод зурах нь зохиомжийг бий болгож байгаа илэрхийлэл юм.  Зураас бол дууны өнгө аястай ижил. Хөгжим ч гэсэн зургийн урлагтай адилхан  уртын сайхан уянгалагт дуу, зохиолын, хүнд хүчтэй рок дуутай адил зураасаа янз бүрийн байдлаар дүрсэлж болно.
Зохиомж олж сурах нь сурагчдын идэвх, бүтээлч байдал, өөрийн чин сэтгэлээс хамаарна
Жишээ нь : Нэг эх бар бамбаруудын  хамт амьдардаг байжээ. Бамбарууддаа  ан гөрөө хийх талаар өөрийн урт удаан амьдралын туршид хуримтлуулж бий болгосон туршлагаа заахаар цасан дээр эхийнхээ мөрийг дагаж явахыг заажээ. Гэтэл нэг зөрүүд бамбар эхийнхээ араас дагалгүй өөр мөр гарган явж байтал ээж нь түүнд араасаа дагаж явахыг үүрэг болгожээ бамбар бас л зөрсөөр эхийнхэн тэвчээр барагдан түүнийг савраараа унатал нь алгаджээ. Үүнээс хойш зөрүүд бамбар эхийнхээ сургаалийг дагасан түүхтэй.
Багшийн сургаалийг биелүүлэх нь бидний хүмүүжилд хэрэгтэй

Ахмад багшийн хувьд өгсөн үүрэг даалгаврыг тусгаж зурах нь сурлага болон амьдралд нь сайнаар нөлөөлнө. Залхуу  хойрго байвал тэрнээсээ ичих нь чухал. Залхуу хүн хэзээ ч амжилт өөд тэмүүлэх замыг өөртөө нээж чаддаггүй. Иймээс уйгагүй хөдөлмөрлөж олон дахин давтаж зурах нь бидний хувьд хамгийн үнэтэй. 
Хүн болох багаасаа  Хөлөг болох унаганаасаа гэдэг шиг багаасаа хичээнгүй, эмх цэгцтэй, хөдөлмөрч, зан чанарыг өөртөө бий болгож төлөвшүүлэх чухал юм шүү.                                                                              
Бид сурагчдад завсарлагааны цагаар “Норовын Намтар” зохиолын бичлэгийг сонирхуулав.


Англи хэлний хичээл (Бүлэг 2)
Сурагчдад бүлэг 2 “The Storm”-ийг CD-гээр 2 удаа давтан сонсгож, ойлгосныг нь шалгах дасгал ажилууллаа. Сурагчдыг групп болгон суулгаад нэг нэгээр нь өгүүлбэр бүрийг чангаар уншуулан, хамт орчуулж байлаа. Ингэснээр хүүхэд зөв дуудаж сурах, өөртөө итгэлтэй унших, бичих, орчуулах, цээжлүүлэх аргыг бий болгоно. Өнөөдрийн хичээлийн хөтөлбөр болоод гэрийн даалгаврыг орууллаа. Нийт сургалтанд хамрагдаж байгаа сурагчиддаа амжилт хүсээд өөртөө итгэлтэй би хийж чадна гэсэн зорилготой байгаарай.
The Storm 2-р бүлгийн текст
CD-гээр сонсох
Бататгах дасгал ажил
Гэрийн даалгавар

  • Уриагаа англи, монголоо цээжлэх
  • Зургийн хичээлийн даалгавар 42 ширхэг цаасан дээр зураасыг зурах
  • Шинэ үгийн дэвтэрээ нээх
  • Бүлэг 2-ийн дасгал ажлыг хийх, хуулан бичих, утгыг ойлгон орчуулах, цээжлэх, сонсох
  • Бид Норовын Намтар 14 хоногийн аян зохиож байгаа гол зорилго нь сурагчид багаасаа эмх цэгцтэй байх, хичээлээ сайн хийх ирээдүйдээ чадварлаг хүн болоход нь туслахад оршино. Иймээс сурагчид гэртэй “Норовын Намтар”  зохиолыг уншин өөрийн төрсөн сэтгэгдлээр зохион бичлэг бичин ирэх

Хүүе найзууддаа гэрийн даалгавраа сайн хийж байгаад бүгдээрээ хамгийн сайныг бүтээгч, хамгийн шилдэг сурагч  болцгооё.
Залхуу хойрго байвал тэрнээсээ ичих нь хамгийн чухал

 

Бичсэн А.Дэлгэрмаа


Сургалтын үйл явцын зураг  


Зураасыг зохиомж болгон зурах тухай тайлбарлаж байгаа

 

 

Англи хэлний уншлагын цаг

 

 

Хүүхдүүдийн зохиомжлсон зургууд

 

 

 

 

 

Сэтгэгдэл  

 
0 #1 Tim 2017-05-12 17:54
Exactly what I was looking for, thank you for putting up.
Quote
 

Сэтгэгдэл нэмэх


Хамгаалалтын код
Дахин сэргээх