You are here: Home Сургалт 4-H Сургалтын хөтөлбөр Сургалт 36

4-H Сургалтын хөтөлбөр Сургалт 36

И-мэйл Хэвлэх PDF

Сургалт  11:00  цагт эхэлсэн нийт 32 сурагч 4-Н төвийн 6 ажилчин Зураач Х.Содномцэрэн гуай хүрэлцэн ирэв


Сурагчид 4-Н –ийн тангарагаа бичин тэмдэглэж авч , тангарагаа уншлаа . Шинээр ирсэн хүүхдүүдэд гэрт цээжилж ирэх болон дахин хуулан бичих даалгавар өглөө.
Зургийн хичээлийг Х.Содномцэрэн багш орлоо. Багш өмнөх сургалтанд өгсөн хүүхдүүдийн гэрийн даалгаварыг шалгаж үзэв.
Геометрийн дүрс биш хүнд хөнгөн зураасаа зурах нь чухал. Гэрийн даалгавараа сайн хийж  ирж байхыг сурагчдад үүрэг болгов. Зөв ба буруу байсан ч өөрийнхөө мэдрэмжээр зурах
Сурагчдаар зураг зурах дасгал ажлыг хийлгэв . Багш сурагчидад хэлэхдээ
1.    Ухаан бодлоо төвлөрүүлж зурах
2.    Анхаарлаа төвлөрүүлэх нь чухал
3.    Цэгцтэй байх зүйлд суралцах нь бидний 1-рт баримтлах зарчмын нэг . Зохиомжийн багц нь зөв зурж сурах нь амьдралд хэрэгтэй.
4.    Зураас бол дууны өнгө аястай ижил. Хүнд хүчтэй рок дуутай адил зураасаа янз бүрийн байдлаар зурж дүрсэлж болно
5.    Хөгжим ойлгоно гэдэг нь урлагийг ойлгож байгаа  илэрхийлэл юм.
6.    Мэргэжлийн урлагт  суралцах нь хамгийн чухал
7.    Зураасаар  юуг ч илэрхийлж зурж зохиомжийн биш болгож чаддаг.
8.    Зургийг зурахдаа зохиомжоо олох нь чухал ээж аавдаа юмуу ах эгчдээ бэлэглэн гэж сэтгэлээсээ зурах нь зохиомжийг бий болгож байгаа илэрхийлэл юм.


9.    Зохиомж олж сурах нь сурагчдын идэвх, бүтээлч ажлаас хамаарна.
10.    Багш юу гэж хэлсэн тэр даалгаврыг хийх ёстой. Багшийн зааврыг дагах хэрэгтэй
Жишээ нь : Барын зулзага нь зөрүүд Ээж бар нь цасан дээр эхийнхээ мөрийг дагаж явах нь үүрэг гэдгийг үр хүүхэддээ ойлгуулах журмаар зохицож байгаа. Гэтэл нэг зөрүүд бамбар нь эхийнхээ мөрөөр явахгүй байхаар нь ээж нь савраараа тас хийтэл алгадна, ахиад явахгүй бол бас л алгадна. Зулзага тэрнээс хойш эхийнхээ мөрөөр явав. Энэ нь хойш үедээ өөрийнхөө зан заншлыг өвлүүлж үлдээж байгаа юм. Энэ нь бамбарын ирээдүйд маш хэрэгтэй.
Ахмад багшийн хувьд өгсөн үүрэг даалгаврыг яг хэлсэн зүйлийг тусгаж зурах нь сурлага болон амьдралд нь сайнаар нөлөөлнө. Залхуу  хойрго байвал тэрнээсээ ичих нь чухал. Ирээдүйдээ сайн боловсон хүчин болох нь сурагчдын хувьд чухал
Англи хэлний сургалт . Англи хэлний түвшин тогтоох текстийг сурагчдаас авлаа. Шалгалтанд нийт 32 сурагчдаас Анхан шатнаас дээш дунд түвшинд 17 сурагч. Анхан шат ба англи хэл мэдэхгүй сурагч 15 байлаа.
Англи хэлний хичээл 13: 00 цагт эхэллээ. Багш В.Сэргэлэн англи хэлний хичээлийг хүүхдүүдэд зааж. Robinson Crusoe номыг дасгалын хамт хүүхдүүдэд зааж дасгалуудыг хамтдаа  ажиллав. Эхлээд уг номны зохиолч юун тухай гардаг , утга санааг ерөнхийд нь ярилцаж хоорондоо асуух хариулах хэлбэрээр хөгжөөнтэй хэлбэрээр англи хэлнийхээ хичээлийг эхлэв. Дараа нь Robinson Crusoe номын бүлэг нэгийг хүүхдүүдэд хоёр дахин сонсгож , дараа нь бүлэг нэгийг хүүхдүүдээр нэг нэг өгүүлбэрээр нь уншуулаж  хүүхдүүд  идэвхтэй уншиж байлаа. Дараа нь  хүүхдүүд  Robinson Crusoe номын талаар  нэг нэгнээсээ англиар  асуулт асууж их сонирхолтой байдлаар хичээлээ орлоо.
Хүүхдүүдэд гэрийн даалгавар
ГЭРИЙН ДААЛГАВАР
1.    Бүлэг 1-ийн сайн цээжлэх Англи хэлний даалгаврыг сайн хийж ирэх
2.    Шинэ үгийг цээжлэх
3.    Зургийн хичээлийн даалгавар хийж ирэх
4.    “Норовын намтар “ 14 хоногийн аян
“Норовын намтар” Номыг уншиж тэмдэглэл хийж ирэх, дэвтэр номоо эмх цэгцтэй байлгах
5.    4-Н –ийн Тангараг уриагаа Англи Монгол дээр сайн цээжлэж ирэх.
6.    Баг бүр багтаа нэр өгөх

 

Сэтгэгдэл нэмэх


Хамгаалалтын код
Дахин сэргээх