You are here: Home Сургалт Сургалт 183 2014-05-10

Сургалт 183 2014-05-10

И-мэйл Хэвлэх PDF
АНУ-ын Наса-гийн сансрын нисгэгч Нейл Армстронгийн тухай монгол, англи хэл дээр унших хөтөлбөрөөр эхлүүллээ. 1960 оны 8-р сарын 5-нд АНУ-д Нейл Армстронг мэндэлсэн бөгөөд туршин нисгэгч, сансрын нисгэгч, хүн төрөлхтөний түүхэнд анх удаа Саран дээр хөл тавьсан анхны хүн билээ.
Бидний урилгаар Монгол улсын баатар, ЗХУ-ын баатар, хошууч генерал Ж.Гүррагчаа гуай хүрэлцэн ирж Нейл Армстронгийн тухай, сансарт ниссэн өөрийн түүх, сансар дэлхийн байрлал зэрэг сонирхолтой мэдээг хүүхдүүдэд танилцуулж, зургаар тайлбарлан хүргэлээ. Хүүхдүүд Ж.Гүррагчаа гуайгаас асуулт асууж өөрсдийн танин мэдэхүйн мэдлэгтээ хувь нэмрээ орууллаа. Мөн доктор, профессор, Лхагважав гуай хүрэлцэн ирж Одон орны тухай хүүхдүүд мэдээлэл өгч танилцууллаа. Америкийн элчин сайдын яамны улс төрийн хэлтсийн дарга Брайн Күүнтз англи хэл дээр унших хөтөлбөрийн хүрээнд хичээлийг орлоо.
183.01 183.02183.03183.04183.05183.06