You are here: Home Сургалт Сургалт 182 2014-05-03

Сургалт 182 2014-05-03

И-мэйл Хэвлэх PDF
Америкийн алдарт энгийн тариаланч хүмүүсийн эрхийг хамгаалах, тэдний хөдөлмөрийг үнэлүүлэхээр шударга ёсыг тогтоогч, манлайлагч, удирдагч Чезар Чавезийн тухай хүүхдүүдэд 2 насны ангилалд хичлээлийг Энх тайвны корпусын сайн дурын ажилтан Дэвид, НҮБ-ын олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Тим Женкинс, Биндэръяа нар удирдан орлоо. Хүүхдүүдэд тариаланч ард иргэдийн үнэнч хөдөлмөрийг дэмжих, хөдөлмөрийг үнэлүүлэх, өөрсдийн эрх ашиг зөрчигдсөн тохиолдолд нэг сэтгэлээр ялалтанд хүрсэн талаар танилцууллаа.
Энэ удаагийн зочноор Халх голын I, II-р дайнд оролцсон ахмад Дайчин Г.Батмөнх гуайг урин хүүхдүүдэд дайн байлдааны тухай яриаг өрнүүллээ. Хүнд энэрэнгүй сэтгэл бий байж энэ нийгэмд оршин тогтоно, сайхан сэтгэлийг өөртөө бий болговоос эх орноо хайрлаж чадна гэсэн сайхан яриагаар дайны талбарт болсон үйл явдал, тэмцэл, ширүүн буудалцаан, шархадсан хүмүүсийн сэтгэл зүрх, амь нас, эх оронч үзлийн тухай танилцууллаа.
Монгол улсын үндсэн хуулийг батлахад өөрийн гар бие оролцож явсан, эх орныхоо улс төр, нийгмийн зүтгэлтэн Ц.Лоохууз гуай урилгаар хүрэлцэн ирж боловсрол, эрүүл мэндийн талаар хүүхдүүдэд яриа хийлээ. Хүнд амжилт ялалтыг авчрах зүйл бол эрүүл байх үндэс бие эрүүл бол хүн юу ч хийж бүтээж чадна гэсэн сайхан үнэтэй зөвлөмжийг өглөө.
182.01 182.02182.03182.000004