You are here: Home Сургалт Cургалт 181 2014-04-26

Cургалт 181 2014-04-26

И-мэйл Хэвлэх PDF

Зочин: Америкийн элчин сайдын яамны олон нийттэй харилцах албаны дарга Allyson AlgeoСурагчдад Martin Luther King-ийн амжилт, ялалтын талаар танилцууллаа. Тэрбээр нийгэмд арьс өнгөний ялгаварт байдлыг арилгах үүднээс 250000 хүний өмнө “Би мөрөөдөж байна” илтгэлээ 1953 оны 3-р сард Вашингтон хотноо тавьсан. Илтгэл нь арьс өнгөний ялгаварлыг арилгаж хүн бүр нийгэмд тэгш эрхтэй оролцох, эмэгтэйчүүдийн эрх адил байх зарчмыг гол болгосон. Мөн сурагчдад Martin Luther King-ийн илтгэлээс танилцуулсан. Сурагчдын дунд хувь хүний амжилт тэмцэлийн талаар яриа өрнүүлсэн. Martin Luther King 1929 оны 1-р сарын 15-ны өдөр төрсөн. Эмч мэргэжилтэй байсан бөгөөд нийгмийн идэвхтэй хүмүүнлэгийн удирдагч хүн байсан. 1964 онд Нобелийн шагнал хүртсэн.Зочин: Судлаач, Доктор БатчимэгБидний урилгаар хүрэлцэн ирсэн дараагийн зочин бол Судлаач Батчимэг “Би хэн бэ?” сэдэвт ярилцлага хийлээ. Аав, ээж, эх орныхоо хувьд хүүхэд бүр эрхэм нандин зүйл нь байдаг тухай өөрийнхөө биеэс эерэг зөв гэрэл байнга цацруулж байх, бусдад тусалж, хайр халамжийг үзүүлэх, сөрөг муу бодол өөртөө хуримтлуулж байхгүй, эх орондоо хэрэгтэй хүн болохын тулд эрдэм боловсрол мэдлэгийг эзэмших нь хамгийн чухалыг тайлбарлалаа. Сургалтанд нийт 33 хүүхэд оролцож сайн дурын багш Тим Жейкс, Ундармаа, Биндэръяа, Хувилай, Шижиртуяа, Оюунноров зэрэг хүмүүс идэвхтэй оролцож тусаллаа.Хүүхэд бүхний минь гэгээн хүсэл бүхэн нь биелэх болтугай. Хүүхэд бүхнээс үргэлж хайр аз жаргал гэрэлтэж байдаг

181.01 181.02181.03181.04181.05