You are here: Home Сургалт Сургалт 180 2014-04-19

Сургалт 180 2014-04-19

И-мэйл Хэвлэх PDF

Хичээлийн сэдэв: Америкийн алдарт уран барималч Maya Lin гуайн тухай танилцуулах
Энэ өдөр сурагчдад Америкийн алдарт зохион бүтээгч Maya Lin гуайн тухай мэдээллийг өглөө. Маya Lin 1959 оны 10-р сарын 5-ны өдөр Охиод төрсөн. Хятад гаралтай Америкийн иргэн тэрбээр эцэг эх нь хятадаас Америкт цагаачилж ирсэний 1 жилийн дараа мэндэлсэн.
Сан Франциско хотод 2х4 хэмжээтэй олон модыг ашиглан 2009 онд уран баримлыг хийсэн. Тэрбээр Вьетнамын ахмад дайчдын дурсгалд зориулан олон нийтийн хөшөөг бүтээсэн. Хөшөөнд тухайн үеийн дайнд оролцож байсан дайчдын нэрийг дурьдаж гэр бүл болон аялал жуулчлалаар ирж байгаа хүмүүст мэдээлэл өгөх, түүхийн үнэтэй зүйл гэдгийг уг хөшөө дурсгалаар харуулса
н. Маш бүтээлч, агуу хөдөлмөрч, зохион бүтээгч эмэгтэй билээ.
Зочин: Урлаг судлаач, шинжлэх ухааны доктор, профессор Л.Батчулуун
180.02
 
 
 
 
 
 

Урлаг судлаач, шинжлэх ухааны доктор, профессор Л.Батчулуун гуай бидний урилгаар хүрэлцэн ирж монгол орны уран барилга, эртний болон орчин үеийн гандан хийдийн өвөрмөц байдал, хийц, урлалын талаар сонирхолтой мэдээг хүүхдүүдэд өглөө. Хүүхдүүд урлаг судлаачаар мэргэжил, сонирхол, ном зохиолын талаар асуулт тавьж өөрсдийн тавьсан асуултынхаа хариуг авч ажил мэргэжилдээ хэрхэн дуртай болох өөрийнхөө хүсэл мөрөөдлийг хэрхэн биелүүлэх, өмнөө тулгарч байгаа саад бэрхшээлийг даван амжилтанд хүрэх талаарх сайхан зөвлөмж мэдээг сонслоо. Л.Батчулуун гуай «Монголын дүрслэх урлагийн товч түүх» (1989), «Монгол гагнуурын жор» (1992), «Эсгий ширмэлийн урлаг» (1999), «Эсгийн урлаг, тэмдгийн тогтолцоо» (2003 он) «С.Нацагдоржийн туурвил зүй» (2008), «Марзан Шарав» (2009) зэрэг эсгий туургатны унаган урлагийг дорвитой задлан шинжилсэн хориод ном, 200-гаад өгүүлэл, шүүмж хэвлүүлжээ.
Бид сургалтыг насны ангилалаар нь 2 түвшинд хуваан ордог бөгөөд 7-11 насны, 11-16 насны хүүхдүүдэд зориулсан хичээлийг ордог. 11-16 насны хүүхдүүдэд Ундармаа багш англи хэлээр хичээлийг орж сонирхолтой мэдээлэл өгөх, англи хэлний унших, бичих, харилцан ярианы хичээлийг удирдан заалаа. 8-11 насны хүүхдүүдэд Биндэръяа Барак Обамагийн “Та нартай би дуулъя” номын дагуу хичээлийг удирдан заалаа. Энэ өдөр сургалтанд нийт 40 гаруй сурагчид оролцлоо. Тэд номын 13 баатрын жүжигчилсэн тоглолтын шалгаруулалтанд оролцож, тоглох дүрийнхээ эрхийг авлаа.
180.01180.03180.04

 

Сүүлд шинэчлэгдсэн ( 2014 оны 5-р сарын 19, Даваа гариг, 14:49 )