You are here: Home Сургалт Сургалт 179 2014-04-14

Сургалт 179 2014-04-14

И-мэйл Хэвлэх PDF

Монголын 4-Н Хүүхэд Залуучуудын байгууллага. 4 дүгээр сарын 12-ны хөтөлбөрт нийт 42 сурагч оролцлоо.
Энэ өдрийн сургалтаар балчир насандаа хараагүй, сонсголгүй болсон ч дэлхийд алдартай зохиолч, тэмцэгч болж мөнхөрсөн Хелен Келлер хэмээх эмэгтэйн тухай түүхтэй танилцсан юм. Хичээлээ шинээр ирсэн хүүхдүүдтэй танилцаж, хөгжөөнт тоглоом тоглосноор эхэлсэн ба "Барак Обама - ТА НАРТАА БИ ДУУЛЪЯ- Охиддоо бичсэн захиа" номноос Хелен Келлер-ийн хэсгийг англи, монголоор уншив. Номын хэсгээс унших явцад хүүхдүүд төрсөн сэтгэгдэл, санаагаа илэрхийлж, сонирхолтой асуултууд асууж байсан юм. Цаашлаад сурагчид маань Ерөнхийлөгчийн Эрх Чөлөөний одон хүртэж байсан Хелен Келлер эмэгтэйн намтар түүхтэй танилцлаа. Зочны цагаар Америкийн элчин сайдын яамны ОНХА-ны мэргэжилтэн Э.Уянга болон Хүүхдийн зохиолч Батноо гуайтай уулзсан юм. Сурагчид болон зочид маань хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тулгардаг бэрхшээлүүдийн талаар ярилцсан ба бэрхшээл тулгарах үед хэрхэн давж гардаг байсан талаар дотно яриа өрнүүллээ.

1790.1 179.02179.03179.04179.05179.06179.07179.08179.09179.010179.011179.012