You are here: Home Сургалт Сургалт 177 2014-03-31

Сургалт 177 2014-03-31

И-мэйл Хэвлэх PDF
Mongolian 4-H Beginner English lesson
Өнөөдрийн сургалтанд нийт 42 хүүхэд оролцсон бөгөөд тун ч хөгжилтэйхөн бас идэвхитэйхэн өдөр өнгөрлөө. Өнөөдрийн сургалтаар бид БАРАК ОБАМА “ТА НАРТАА БИ ДУУЛЪЯ: Охиддоо бичсэн Захиа” номын өмнөх баатруудыг сэргээн санаж, 5 дахь баатар болох жазз дуучин Билли Холидэйн талаар ярилцан, 4-H-ын тангаргийг сурч авсан.
Өнөөдрийн зочдоор Энх тайвны корпусын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын захирал Дарлене Грант болон Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ гуай нар уригдан ирсэн бөгөөд хатагтай Дарлене Грант бидэнд Жазз дуучин Билли Холидэйн талаар ярьж өгөн, бид бүхний сонирхсон асуултуудад хариулж түүний дууг дуулж сонордууллаа. Мөн Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ гуай Монгол Бүүвэйн дууны гайхамшиг хийгээд түүний ач холбогдлыг хүүхэд багачуудад ухуулан таниулж өөрийн уянгалаг сайхан хоолойгоороо бид бүхнийг бүүвэйлэн тус өдрийн сургалтыг тун сайхан өндөрлүүллээ.
177.02 177.03177.04177.05177.07177.08177.09177.011177.012177.013