You are here: Home Сургалт Сургалт 175 2014-03-15

Сургалт 175 2014-03-15

И-мэйл Хэвлэх PDF
Mongolian 4-H-Beginner English lesson 3 сарын 15, 2014

Орон даяар зарлагдаж байгаа БАРАК ОБАМА “ТА НАРТАА БИ ДУУЛЪЯ: Охиддоо бичсэн Захиа” Ном унших уралдаанд зориулан Бямба гаригийн хөтөлбөрт маань Англи хэлний хичээлээс гадна Барак Обамагийн номтой холбоотой сонирхолтой хичээлүүд нэмэгдэж байна.
Мөн ""ТА НАРТАА БИ ДУУЛЪЯ: Охиддоо бичсэн Захиа" номын уралдаанд зориулж урилгаар зочид урьж байх юм.

Өнөөдөр 50 гаруй сурагчид ирсэн ба АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, зураач Жоржиа О'Кийф, эрдэмтэн Альберт Эйнштэйн нарын талаар ярилцлаа.
Хөтөлбөрийн эхний хэсэгт Барак Обама “ТА НАРТАА БИ ДУУЛЪЯ: Охиддоо бичсэн Захиа” номыг англи, монгол хэл дээр уншиж цээжиллээ. Түүнчлэн уг номон дээр гардаг хүмүүсийн талаар товчхон танилцлаа.

Хөтөлбөрийн хоёрдугаар хэсэгт Дарленэ Грант, Ч.Эрдэнэ, Л.Батчулуун нар уригдан ирж сонирхолтой яриа өрнүүлсэн юм.
Эхний зочин "АНУ-ын Энх Тайвны Корпусын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын захирал Дарленэ Грант" байлаа. Тэрээр “ТА НАРТАА БИ ДУУЛЪЯ: Охиддоо бичсэн Захиа” номыг англи хэл дээр нь уншиж өгсөн ба шинэ үгнүүдийг тайлбарлаж өгч байв.
Зочин маань номон дээр гардаг нэгэн баатрын дууг дуулж сонирхуулсан нь энэ өдрийн гэнэтийн бэлэг байлаа!

Удаах зочин судлаач, Ч.Эрдэнэ /"Их Гурвалжин", "Супер нэгдлийн онол" номын зохиогч / гуай Альбэрт Эйнштэйний "Харьцангуй онол"-ын талаар тайлбарлан ярьж өглөө.

Эрдэмтэн профессор, урлаг судлаач Л.Батчулуун гуай Барак Обама “ТА НАРТАА БИ ДУУЛЪЯ: Охиддоо бичсэн Захиа” номын гол утга санааны талаар, урлагийн талаар, өөрийнхөө бичсэн номнуудын талаар олон чухал зүйл ярьж өгсөн бөгөөд яриагаа хүүхдүүдийн асуусан асуултанд хариулснаар өндөрлөлөө.
175.01 175.02175.03175.04175.05

 

Сүүлд шинэчлэгдсэн ( 2014 оны 5-р сарын 19, Даваа гариг, 14:48 )