You are here: Home

Сурагчдад ном бэлэглэлээ

И-мэйл Хэвлэх PDF

       Хүүхдийн баярыг тохиолдуулан “Монголын 4-Н” хүүхэд залуучуудын байгууллага болон “Жак Уэтерфорд” сангаас 29, 116-р сургуулийн сурагчдад хүүхдийн ном бэлэглэлээ. Тус хоёр байгууллагаас АНУ-н Ерөнхийлөгч Барак Обамагийн "“Та нартаа би дуулъя” Охиддоо бичсэн захидал" номыг, С. Эрдэнэболдын “Шидэт уулын сормуус” үлгэрийн номыг өнгөрсөн лхагва гарагт хэвлүүлэн гаргасан юм.

 

Тус сургуулийн хамт олон “Нэг удаа идээд өнгөрөх бус бэлэг бэлгийн дээд ном өгсөнд баярлалаа” хэмээн биднийг талархан хүлээн авсан юм. "“Та нартаа би дуулъя” Охиддоо бичсэн захидал" номонд туйлын зорилгоо гүйцээн, улс орноо бүтээн босгосон Америкийн арван гурван алдарт хүмүүсийн тухай өгүүлнэ. Энэхүү номд хэн бүхний дотор оршин буй хүсэл мөрөөдлөө тууштай биелүүлэх, зорьсон зорилгодоо тэмүүлэн хүрэх нуугдмал нөөц бололцооны талаар өгүүлдэг.

Харин “Шидэт уулын сормуус” номд Итгэл, Сэтгэл, Энэрэл хэмээх гурван охины тухай өгүүлэх бөгөөд тэд холын аялалд гарч шинэ содон зүйлтэй учирч, саад бэрхшээлийг даван туулсаар аз жаргал гэж юу болохыг олж мэдэж буй тухай өгүүлдэг. Энэхүү ном нь одоогоос арван жилийн өмнө гарч байсан бөгөөд яруу найрагч Ц.Хулан өнгөрсөн онд тус үлгэрээс сэдэвлэн “Лусын хааны охид” жүжгийг бичсэн нь МУЗА-гийн дөрвөн шагнал хүртсэн юм. Ийнхүү арван жилийн дараа уг ном шинэлэгдэн хэвлэгдэхдээ сонсдог хувилбараар гарлаа. Эдгээр номууд Интерном болон бусад бүх номын сүлжээ дэлгүүрээр худалдаалагдаж байна.

 

alt

alt

alt

 

Сүүлд шинэчлэгдсэн ( 2014 оны 4-р сарын 23, Лхагва гариг, 20:43 )