You are here: Home

Номын нээлт

И-мэйл Хэвлэх PDF

НОМЫН НЭЭЛТ

АНУ-аас Монгол Улсад сууж байсан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жонатан Эдлтоны “АНУ - Монгол Улсын дипломат харилцаа, 1987-2012” ном болон АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн “Та нартаа би дуулъя: Охиддоо бичсэн захиа” номын нээлтийг 2013 оны 5 дугаар сар 29-ний өдрийн 16 цагт Интерном номын дэлгүүрт Жак Уэтерфорд сан, Монголын 4-Н (фоор эйч) хүүхдийн байгууллага хамтран хийнэ.

Жонатан Аддлетон АНУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойд зориулан тус хоёр орны харилцааны түүхийг сонирхолтойгоор бичсэн. 2012 онд Жак Уэтерфорд сангаас эрхлэн монгол хэлээр орчуулж, АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран номын нээлтийг хийсэн бөгөөд одоо англи хэлээр гарсан номын нээлтийг тус сангаас хийж байна.

Ерөнхийлөгч Барак Обама Америкийн 13 алдартай хүмүүсийн намтрыг бага насны хүүхдүүдэд зориулан зургаар дүрслэн, энгийн үгээр бичсэн. Тус номын орчуулгын өмнөх үгийг Жак Уэтерфорд эрдэмтэн бичсэн бөгөөд Монголын 4-Н (фоор эйч) хүүхдийн байгууллагаас эрхлэн орчуулж, Райндом Хаус хэвлэлийн газрын зөвшөөрөлтэйгөөр олон нийтэд хүргэж байна.

                                                                                                BOOK LAUNCH

The dual book launch ceremony for the English language version of “Mongolia and the United States: A Diplomatic History” written by former United States Ambassador to Mongolia Jonathan S. Addleton and for Mongolian language version of “Of Thee I Sing: A Letter to My Daughters” written by United States President Barack Obama will be held in Internom bookstore in May 29, 2013, organized by Jack Weatherford Foundation and Mongolian 4-H.

Jonathan Addleton’s book was dedicated to the 25th anniversary of the establishment of diplomatic relations between the United States and Mongolia. While focusing on diplomatic relations over the last quarter century, Addleton also briefly describes American encounters with Mongolia over the past 150 years. Jack Weatherford Foundation had organized the book launch ceremony for Mongolian language version of this book in 2012.

Barack Obama, the 44th President introduces 13 American icons and heroes as exemplars of personal virtues, from Georgia O'Keeffe (creativity) and Jackie Robinson (courage) to Helen Keller (strength) and Cesar Chavez (inspiration). Mongolian 4-H had published this book with the permission by the Random House. Foreword was written by Jack Weatherford.


 

Сүүлд шинэчлэгдсэн ( 2014 оны 4-р сарын 23, Лхагва гариг, 20:44 )