You are here: Home 4-H 4-H Байгууллага

4-H Байгууллага

И-мэйл Хэвлэх PDF

4-Н нь Америкийн Хөдөө Аж Ахуйн Яамны харъяа бөгөөд анх 1902 онд байгуулагдаж тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар одоогоор дэлхийн 80 оронд хэрэгжиж 10 сая гаруй өсвөр үеийнхэн хамрагдаад байна. 4-Н нь хичээлээс гадуурхи сургалт явуулдаг хүүхдийн хөгжлийн хамгийн том хөтөлбөр бөгөөд залуу үеийнхэнд манлайлах чадвар, иргэний хүмүүжил, амьрах арга ухааныг заадаг. Монголын дахь 4-Н нь 2009 онд байгуулагдсан ба нийтдээ өсвөр үеийнхэнд 30 –н удаагийн сургалт зохион байгуулаад байна . 4-Н –ийн сургалтыг бид Монгол хүүхдийн онцлогт тохируулан боловсруулж хөтөлбөртөө тусгадаг. Монгол дахь 4-Н -ийн байгууллага нь 5 хүний бүрэлдхүүнтэй ба бүгд дээд боловсролтой хүүхдийн хөгжлийн мэргэжилтэнүүд байдаг. Сургалтын хөтөлбөрүүдийн Америкийн нэртэй 106 сургуулиас боловсруулж гаргадаг учир хүүхдийн насанд таарсан, шинжлэх ухааны үндэслэлтэй байдаг юм.
Бид хүүхэд багачуудад амьдрах ухаан, соёл, шинжлэх ухааны сургалтуудыг хийдэг. Монголын алдартай хүмүүсийн хүүхдэд зориулсан лекц цувралууд теле хичээлүүд, ном уншиж өгөх, англи хэлний сургалт гэх мэт сонирхолтой зүйлсээр хүүхдүүдэд хүссэн мэдээллийг өгч чаддаг. Мөн тэмдэглэл хөтлүүлэн амьрдлалын туршлага хуримтлуулахад нь анхаарч хүүхдүүдийг "Хамгийн сайныг бүтээх Биеэрэ хийж суралцах" гэсэн уриан дор нэгтгэн ажилдаг юм.