You are here: Home Сургалт 4-Н Сургалт 2013-03-09

4-Н Сургалт 2013-03-09

И-мэйл Хэвлэх PDF

4-Н хүүхдийн байгууллагын бямба гарагийн

хичээлийн хөтөлбөр

2013.03.09

Хичээл орсон багш: Д. Ариунзаяа, М. Биндэръяа, Philip Chung, П. Ундармаа

  • Бага насны ангилалд:

Д. Ариунзаяа “Ардын аман зохиол” хичээлийн хүрээнд “Олон улсын эмэгтэйчүүдийн баяр”-тай холбогдуулан хичээл оров.

М. Биндэръяа “Англи хэл” хичээл орлоо.

Хичээлийн тухай :

  • “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдөр буюу эмэгтэйчүүдийн баяр”-тай холбоотойгоор “Миний ээж” шүлгийг хүүхдүүд хамтдаа зохиолоо. Мөн өмнөх хичээлээр сурсан “Сэндэр охин” ардын дуугаа давтсан. Хүүхдүүд дуугаа маш сайн сурсан байлаа.

“Нойрсож буй гүнж” үлгэрийг уншиж ярилцсан.

Монгол ардын тоглоом болох “Өнчин цагаан ботго” тоглоомыг тоглосон. Ээжийн тухай шүлэг хүүхдүүдийн сэтгэлийг ихэд хөдөлгөсөн бөгөөд өөрсдийнхөө зохиосон шүлгийг унших явцад бүгд чимээгүй анхааралтай сонсож байснаа их гоё шүлэг болжээ гэж дуу алдаж байв. Хичээл тарахад өөрсдийн зохиосон шүлгээ ээжүүддээ өгөхөөр яаравчлан явцгаалаа.  

  • Англи хэлний хичээл дээр өмнө нь сурж байсан дуунуудаа сэргээн санацгаав.

Америкийн хүүхдэд зориулсан 30 минутын телевизийн цуврал нэвтрүүлгийн 10-р ангийг үзэв.

Хичээлийн зорилго:

  • Ардын үлгэр, зохиолд дуртай болгох
  • Ардын дуунаас сурах
  • Бүтээлчээр сэтгэх
  • Дуугаар дамжуулан шинэ үг, хэллэгийг цэвэр, тод хэлж сурах, цээжлэх
  • Хүүхдийн киногоор дамжуулан сонсголыг сайжруулах

Үр дүн:

  • Сурагчид ардын дуунаас сурсан
  • Бүтээлчээр сэтгэж, ээждээ зориулан шүлэг зохиосон
  • Тоглоомоор дамжуулан бие биенээ хүндлэхийг сурав

 

 

Миний ээж


Ариун хэвлийдээ

Арван сар тээсэн

Анх элгэндээ тэвэрч

Ургаа шимүүлсэн миний ээж

Ээж минь

Намайг төрүүлээд

Хорин хоёр жил өсгөхдөө

Намайг л гэсэн сэтгэлээр амьдарсан

Монголын үзэсгэлэнт сарангуа

Намайг төрүүлсэн ээж

Зүйтэй уран үгсээрээ

Намайг өсгөсөн ээж

Энхрий дөлгөөнхөн миний ээж

Илээд эрхлүүлдэг миний ээж

Энэ миний ээж

Эрхэм хүндэт миний ээж

Алтан нар цэцгэнд хэрэгтэй

Ариун  ээж минь надад хэрэгтэй

Цэнгэг ус загасанд хэрэгтэй

Цэцэн ээж минь надад хэрэгтэй

Миний ээж сайн ээж

Миний ээж ухаантай ээж

Ээждээ би хайртай

Ээж минь надад хайртай

Хайрт ээж минь намайг өсгөсөн

Хонгор сайхан ээж минь

Оюун ухааныг зааж өгсөн

Онцгой сайхан миний ээж

Энэ бол миний сайхан ээж

Монголын сайхан ээж

Алаг хорвоо уудам ч гэлээ

Ачит ижий минь ганц билээ

Үгийн заяа алсхан ч гэлээ

Үгүйлэх хайр нь оломгүй билээ

Хаврын налгар өдөр

Хайр сэтгэл үзүүлж

Халуун сайхан сэтгэлээрээ

Халамжилж намайг өсгөсөн

Зөвхөн ээж минь надад олдох ганц эрдэнэ

Зөвхөн ээж минь л намайг өсгөсөн

Ээж минь надад их юм зааж өгсөн

Ээждээ би хайртай

Ээжийн минь амин сэтгэл энэхэн дэлхий дээр ховор

Энэрэлийн цагаан сэтгэлээ надад зориулсан

Цэцэгнээс ч ариун ээж минь

Ээжийн минь амин сэтгэл энэ дэлхийд ховор билээ

Ариун нандин үгээр аргалж эрхлүүлж сургасан

Алтан дэлхийд төрүүлж өсгөсөн

Ачит ээж минь ганц билээ

Арваад жил ач гавъяагаа өгсөн ч гэлээ

Хариу нэхдэггүй миний ээж

Миний ээж сайхан ээж

Эхийн хайр төгсгөлгүй билээ

Манай гэр бүлийн шүтээн нь ээж минь та билээ

Эхийнхээ ачийг нь би хариулна

Миний ээж сайхан ээж

Мянга мянган ээжүүдээс онцгой ээж

Үг нь яг л алт шиг

Үнэхээр сайхан миний л ээж

Нар сар хос ч гэлээ

Нандин ээж минь наддаа л хос

Навч цэцэгс дэлгэрдэг ч гэлээ

Нандин ээж минь наддаа л дэлгэрдэг

Ачит ховоо дээр төрүүлж өсгөсөн ээж минь ганц л билээ

Амьдралд хүрэх замыг нээж өгсөн ээж ганц л билээ

Миний ээж бол мөнгөн сарнайн дэлбээ  

Мөнх  тэнгэрийн хатан ээж

 

Миний ээж сайхан ээж

Нялхаас минь өсгөсөн ээж

Бүхнийг заяасан ээж

Бидний ээж ганц олдох билээ

Ээжийн минь хайр надад алтан эрдэнэ

Ээжийн минь хайр надад номин эрдэнэ

Миний ээж ийм л ариухан

Миний ээж ийм л энэрэлхэн

Авралын тэнгэр ээж минь

Алтан зул цэцгийн адил

Үргэлж биднийгээ хайраар тэтгэнэ

Үүнийг бид эхийн хайр гэдэг билээ