You are here: Home 4-H 4-H Лого

Лого

И-мэйл Хэвлэх PDF

 

 

Лого


4-Н нэр болон эмблем нь АНУ-н хуулиар баталгаажсан. Албан ёсны 4-Н эмблем нь дөрвөн навчит гэрийн хошоонгор цэцгийн хэлбэртэй ба 4 ногоон навч бүрт цагаан өнгийн 4-Н үсэг бий. Энэ нь эрхэм оюун (Head), элэг зүрх (Heart), эвийн гар (Head), эрдэнэт биеийг (Health) төлөөлнө. 4-Н эмблемийн өнгө нь цагаан ба ногоон. Цагаан өнгө нь цэвэр ариуныг, ногоон навчны өнгө нь дэлгэрэн хөгжих, эрч хүч, амьдралыг билэгдэнэ.

Дөрвөн навчит хошоонгор цэцэг нь аз хийморийн билэг тэмдэг гэгддэг. Голдуу гурван навчтай байх ба 4 навчтай нь нэн ховор. Иймээс 4 навчит цэцгийг олбол аз жаргалыг авчирна гэж үздэг байжээ. Домогт өгүүлснийг үзвэл навч бүхэн билэгдэлтэй. 4 навч тус бүртээ алдар суу (Head or fame), хайр дурлал (Heart or love), элбэг дэлбэг (Hand or wealth), эрүүл мэндийг (Health or body) билэгшээнэ.

Хошоонгор нь бөгөөд иш, шилбэндээ голдуу гурван навчтай, нил ягаан, ягаан эсвэл цагаан цэцэгтэй жижигхэн ургамал юм.

Гурван навчит хошоонгор цэцэг Ирланд улсын билэг тэмдэг болно.
гэрийн хошоонгор.