You are here: Home Сургалт 4-Н сургалт 2013-03-02

4-Н сургалт 2013-03-02

И-мэйл Хэвлэх PDF

   4H Lesson, 2 March 2013

   Өнөөдрийн сургалтад бага ангийн 23 хүүхэд оролцлоо. Ардын аман зохиол хичээлийн хүрээнд Ертөнцийн 3-н муугийн тухай ярилцан цээжилсэн. Мөн Түргэн хэллэг цээжлэн багаараа хамтдаа зэрэг хурдан хэлэх уралдаан явуулсан. Хүүхдүүд эхэндээ зэрэг хэлж чадахгүй байснаа 2-3 удаа хэлсний дараа багаараа жигд цэвэр хурдан хэлж байлаа. “Сэндэр охин” нэртэй Монгол ардын дуу заасан. Хүүхдүүд маш хурдан сурсан бөгөөд дараагийн хичээлээр өөр дуу заагаарай гэж захиж байгаагаас харвал ардын дуу сурч дуулах сонирхолтой байгаа нь харагдсан ба энэ нь их сайшаалтай зүйл билээ. “Ухаант хүүгийн үлгэр” монгол ардын үлгэрийг видеогоор үзэж “Хэрвээ би ухаант хүү байсан бол?” сэдвээр ярилцлага өрнүүллээ. Хүний зан харилцаатай холбоотой зүйр цэцэн үгстэй танилцан зарим үгсийн утгын талаар ярилцаж цээжиллээ. Хичээл эхлэхээс өмнө 115-р сургуулийн 5-р ангийн хүүхдүүд “Алтан загасны үлгэр” жүжигчилсэн тоглолт үзүүлсэн. Энэ нь хүүхдүүдийг идэвхижүүлэн өрнүүлж өөрсдөө жүжиг  тоглох сонирхолд хөтөллөө.  

Ахлах ангийн англи хэлний хичээлээр:

 

- Learned the lyrics to Avril Lavigne's 2002 hit, "Complicated". This song is about being sincere, and not always trying to act cool.

- Interpreted the song "Cows with Guns" by Dana Lyons. This is a very silly song about bovine revolution.

- Watched the final episode of the third season of the animated television series, My Little Pony: Friendship is Magic.

- Talked about when and if it is appropriate to use bad words -- and why it is usually not appropriate for children to use them. Discussed alternatives to using inappropriate words when trying to express oneself.

- Read a chapter from the book, "I Suck at Girls" by Justin Halpern. The chapter related a story from the author's second grade experience, where he learned that it was not appropriate  to do mean things to girls if you like them (even if it seems like they don't like you back).

- Played a few songs on guitar. Reviewed Adele's "Someone Like You". Learned "Take It Easy" by The Eagles. Learned the theme song to the animated televsion series, Adventure Time.

 Сургалт сонирхолтой үр дүнтэй сайхан болж  өндөрлөлөө.