You are here: Home Сургалт 4-Н сургалт 2013-02-23

4-Н сургалт 2013-02-23

И-мэйл Хэвлэх PDF

 Өнөөдөр нийт 50 гаруй хүүхэд оролцлоо. Бага насны ангилалд Монгол ардын аман зохиол хичээлийг 3 бүлэгт хуваан явуулсан бөгөөд эхний бүлэгт “Хүн” гэсэн үг орсон зүйр цэцэн үг хүүхдүүдээр бичүүлсэн. Хамгийн дээд тал нь 1 хүүхэд 9 зүйр цэцэн үг бичсэн. Үүний дараа хүн гэсэн үг орсон 20 гаруй үгсийг зааж өгсөн. Хоёрдугаар бүлэгт “Долоон халзан эр” үлгэрийг видеогоор үзүүлсэн ба үлгэрийг цаашид өөрсдөөр нь зохиолгож өрнүүлүүлсэн. Хүүхдүүд маш сонирхолтой байдлаар өрнүүлж бие биедээ ярьж өгсөн. Тэрчлэн бусад багийнхны зохиосон үлгэр өөрсдийнхтэй нь юугаараа төстэй, ямар шинэлэг үйл явдал гарч ирснийг ярилцсан. Гуравдугаар бүлэг нь “Оньсого-Таавар” –с бүрдсэн. Дараах тааврыг хүүхдүүд тааж өгүүлбэрийн утгыг гаргаж уншлаа. Баяраа хүү аавынхаа хавтаснаас “ Цас цагаан царайтай цардгар нимгэн биетэй” – г аваад ширээн дээр тавив. Дараа нь эгчийнхээ цүнхнээс “ Гурван нөхрөөр түшүүлдэг гуа нарийн биетэй, улсын хэргийг товчилдог, уран сайхан хошуутай, цангаг ангаг зантай цагаан газар явдалтай” –г гаргаад “ Бувар бувар бултгануухай бутны цаагуур нуугдуухай” – г зураарай гэв. Баяраа оньсогыг таажээ. Ээж нь: Сайн байна. Одоо ядарна, амрах хэрэгтэй гэснээ “ Сохор хар өртөө нэхнэ” гэв. Хүү: - Баярлалаа гэж хэлээд ор уруугаа явжээ. Мөн түүнчлэн хичээлийн үер 9 сурагч “Долоон бол огтоно” үлгэрийг жүжигчилсэн тоглолтоор үзүүлсэн нь их сонирхолтой, хөгжилтэй байлаа. Англи хэлний хичээлээр: Жимс болон Үйл үгүүд сурсан. Мөн I like pears, I have pears, I want pears болон I like to run, I have to run, I want to run бүтэц бүхий өгүүлбэрийг хэлж сурсан. BLUE’S CLUES хүүхэлдэйн кино үзсэн. Ахлах ангийн хүүхдүүд англи хэлний хичээлээр WAYSIDE SCHOOL номны 9-р бүлгийг орчуулж ярилцсан. Японы хайрын тухай дууг / англи subtitle-тай/ сонсож үгийг орчуулж утгыг ярилцсан. Шинэ үгнүүдийг сурч цээжилсэн. Natasha –Belingfiell дууг орчуулж сонссон. Үдээс хойш хичээлээр Соёлтой харилцааны тухай тэр дундаа өөрийгөө таниж мэдэх, өөрийгөө хүндлэх, өөрийгөө нээн илрүүлэх тухай лекц орсон. Түүний дараа “Улаан ном” жүжигээ бэлдсэн. Хичээл үр дүнтэй сайхан болж өндөрлөлөө.