You are here: Home Сургалт 4-Н сургалт 2013-01-26

4-Н сургалт 2013-01-26

И-мэйл Хэвлэх PDF

Өнөөдрийн хичээлд ахлах ангийн 16 сурагч, бага ангийн 15 хүүхэд оролцлоо. Шинээр  6 сурагч манай үйл ажиллагаанд элсэн орсон.
Ахлах ангийн англи хэлний хичээлээр:
“My little pony” about being assertive
Bon Jovi-You give love a bad name болон Vitamin C- Friends forever дуу сурч үгийг цээжлэн утгыг ярилцсан. Хүүхдүүдэд дуугаар дамжуулж англи хэл заах нь илүү үр дүнтэй сонирхолтой, хүүхдүүдийг уйдаадаггүй. Түүнчлэн хөгжилтэй, толгой сэргээх бодлого бодсон ба тоо бодлогын хүнд, хүнд тоонуудыг бодох арга бүхий онлайн программтай танилцсан. “Улаан ном” багт жүжигчилсэн тоглолтоо бэлдэж сургуулилсан ба Тарвага, Мазаалай, Бөхөн зэрэг амьтадын зан араншин, онцлогийн тухай мэдээлэл өгч ярилцсан.

Бага ангийн сурагчдад:  Монгол ардын аман зохиолын хичээл орсон. Уг хичээлээр оньсого, ертөнцийн 3, зүйр цэцэн үг, тайхар чулууны үүслийн тухай домог яриж өгсөн ба оньсого, ертөнцийн 3, зүйр цэцэн үгсийг цээжлүүлж өөрсдөөр нь тайлбалуулж, зохиолгож хичээл тун сонирхолтой болсон. Тайхар чулууны тухай мэдээлэл өгч чулуун дээр байдаг Руни, Согд, Дөрвөлжин бичгийн талаар мэдээлэл өгч зургуудыг нь харуулсан. Хичээлийн завсарлагааны үер “Саятан” компьютерийн асуулт хариултын тоглоом тоглуулсан.
англи хэлний хичээлээр Амьтдыг нэрлэж сурсан ба амьтад ямар өнгөтэй, хэдэн гар, хэдэн хөл хуруутай вэ? гэх мэтчилэнгээр өгүүлбэр хэлж сурсан. Мөн Blue’s Clue нэртэй  телевизийн нэвтрүүлэг үзсэн. Хүүхдүүд маш идэвхитэй оролцлоо. Хичээлүүд амжилттай болж өндөрлөлөө.

Сүүлд шинэчлэгдсэн ( 2013 оны 1-р сарын 27, Ням гариг, 00:38 )