You are here: Home Сургалт 4-Н Сургалт 2013-01-12

4-Н Сургалт 2013-01-12

И-мэйл Хэвлэх PDF

2012.01.12ны 4-Н сургалтын тайлан

Хичээлд  ахлах ангийн 15 бага ангийн 27 хүүхдүүд ирлээ.

Том ангийн хүүхдүүдийн англи хэлний хичээлээр : Blue’s Clues хүүхэлдэйн киноны хэсгээс үзэж,  Just the way you are, Crazy in love, Forever young зэрэг дууны үг сурсан. Мөн улаан номонд орсон амьтдын тухай материалтай танилцаж хүүхэд бүр нэг амьтан сонгон авч бусадтайгаа хуваалцлаа. Мөн хаана нутагладгийг нь газрын зураг дээр зааж үзүүлсэн.

Бага  ангийн хүүхдүүд үүргэвчтэй номоо авчирж уншсан хүүхдүүд нь ярьж хоорондоо номоо солилцсон. 3 баг болон цаасаар жижиг жижиг усан завь хийхийг зааж өгсөн ба хүүхдүүд хийсэн усан завиа ашиглан  багаараа 1 том бүтээл хийсэн. Нэг баг нь туулай, нөгөө баг нь зүрх, харин 3 дахь нь баавгай хийсэн. Хүүхдүүд хамтдаа цаасаар бүтээл хийж, багаар хамтарч ажиллах чадварт суралцсан. Англи хэлний хичээлээр  I’ m a little Teopot  дуу сурж, шинэ үгнүүд сурлаа.

Доорх хуудас уруу орж сонирхоорой ! 

http://www.facebook.com/media/set/?set=a.10151405710528875.492694.162640348874&type=1

Сүүлд шинэчлэгдсэн ( 2013 оны 1-р сарын 14, Даваа гариг, 18:14 )