You are here: Home Номын аян Зуны уншлагын хөтөлбөр Оньсого таалгах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

Оньсого таалгах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

И-мэйл Хэвлэх PDF
dsc03794
Үзэгчдийн дунд дараах оньсгонуудыг таалгаж, таасан хүмүүсийг дараагийн шатанд оруулж, 2-р шатны оньсого таавал 3-р шат буюу аваргын төлөөх оньсого таалгасан. Оньсогонуудад дандаа ЕБС-н сурагчид хариулж оролцсон. Түрүүлсэн хүүхдийг Жак Уэтерфорд-н "Монголын Их Хатадын Нууц Товчоо" номоор шагнаж урамшууллаа.
 
Хүүхдүүдээр таалгасан оньсогоос:
 
1.     Ижийн гэр дээр
Ишигний гуя /од/
 
2.     Будавч хар
Булавч хар /сүүдэр/
 
3.     Тэсгим өвөл
Нүцгэн мөртлөө
Дэлгэр зун
Дээлээ нөмөрнө /мод/
 
4.     Гарахдаа газраас болов
Тэнэхдээ тэнгэрээс болов
Хоцрохдоо хонхороос болов
Үхэхдээ үхрээс болов /хамхуул/
 
5.     Арын мод аржгар
Аржгар хэрнээ буржгар
Буржгар хэрнээ буянтай /арц/
 
6.     Хойноос нь харахад
Хомтой тэмээ шиг
Урдаас нь харахад
Ухна ишиг шиг /царцаа/
 
7.     Шил дээр шайван шайван
Шалдан нүцгэн жийвэн жийвэн
Хөдөө хээр хөөвөн хөөвөн
Хөл нүцгэн жийвэн жийвэн /зээр/
 
8.     Нүхэн дотор
Нүглийн гал үүсгэнэ /тамхи татах/
 
9.     Цагаан талд хар үр тарина
Хар үрээс хамаг ухаан гарна /ном бичиг/
 
10.   Ойн хар модын
Үзүүр нь доошоо
Ёзоор нь дээшээ /гэзэг/
 
11.   Манай хүүхэд
маханд дуртай
Манжийн хүүхэд будаанд дуртай /хутга савх/
 
12.   Үүлгүй тал
Усгүй цөл
Загасгүй ноён
Хүнсгүй цэрэг
Цусгүй дайн /шатар/
 
13.   Ирээгүй дайсны өмнөөс
Томоогүй хүүхэд явуулсан
Цааш ч хэлгүй
Нааш ч хэлгүй /мануухай/
Сүүлд шинэчлэгдсэн ( 2013 оны 6-р сарын 04, Мягмар гариг, 15:48 )