You are here: Home Номын аян Уралдаан Номын соёл уралдаан

“НОМЫН СОЁЛ” уралдаан

И-мэйл Хэвлэх PDF

НОМЫН СОЁЛ” уралдааны тухай

Номын утга нь тэнгэр мэт агуу, дэлхий мэт өргөн, далай мэт гүн.
Номыг унших нь тэнгэрт нисэж, дэлхийг тойрч, далайд хөвөх мэт.                   Ц.Дамдинсүрэн

Оршил: “НОМЫН СОЁЛ” уралдааны тухай

Баянмонгол.ком-оос зарласан зохиол бүтээлийн цуврал “Эхийн хайр”, “Тэнгэрлэг эх орон минь”, “Амин хайртай аав”, “Баян Монгол нутгаа хайрлая” уралдааны үргэлжлэл болгон

“НОМЫН СОЁЛ” тавдугаар уралдааныг Монгол улсын Ү
ндэсний номын сан үүсч хөгжсөний 90 жилийн ойг угтан 1926 онд их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн хамт Герман оронд сурàõаар одсон анхны таван эмэгтэйчүүдийн нэгэн, тус номын сангийн захирал асан Донойн Сурмаажавын (1910-1993) мэндэлсний 100 жилийн ойн нэрэмжит болгон явуулж байна.

Зорилго:
Номын соёл, номын сангийн түүхийг тодруулах, хүүхдийг багаас номонд дуртай болгох, номыг хайрлах үзлийг төлөвшүүлэх, номоор дамжуулан хайрлах сэтгэлгээг суулгах, монгол үндэстэн судар номоо хэрхэн дээдэлж ирснийг батжуулах, номын ач тусыг түгээхэд оршино.

Тодотгол: Уралдаанд нас харгалзахгүй. Номын санч, насанд хүрэгчид болон бага, дунд, ахлах ангийн сурагчдын ангиллаар шилдэг бүтээлийг шалгаруулна. Бичлэгийн тусгайлсан төрөл заагаагүй.

Агуулга: НОМЫН СОЁЛ сэдвийн дагуу номтой холбоотой бүхий л сэдвээр номын түүх, номын соёл, номын сангийн түүх, эртний ном судар, номыг хайрлах уламжлалт сэтгэлгээ, дуртай ном, дуртай зохиолч, номын санчдын тухай, ном уншихийн ач тус, сургамж, өөрийн үзэл бодлыг илэрхийлсэн шүлэг, өгүүлэл, зохион бичлэг, дурсамж, зохиомж зэргийг монгол эсвэл англи хэлээр үг үсгийн алдаагүй бичин ирүүлнэ.

Хугацаа, хаяг: Бүтээлийг 2010 оны 9-р сарын 1-ний дотор Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. цахим хаягаар хүлээн авч дүнг нийтэд зарлана. Уралдаанд гэж хаяглан овог, нэр, хүйс, нас, сургууль, хаяг, холбогдох утсаа тодорхой бичиж явуулна уу.

Шагнал: 1 сая төгрөг
Хүүхэд: Шилдэг бүтээл – ном, өргөмжлөл 100000
Номын санч: Шилдэг бүтээл – ном, өргөмжлөл, 200000
Насанд хүрэгчид: Шилдэг бүтээл – ном, өргөмжлөл, 200000

Мөн хоёр, гуравдугаар болон шагналт байр эзлүүлж ном, өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно.
Бүтээлийг зохиогчийн зөвшөөрөлтэйгээр интернет (цахим оюут) хуудсаар дамжуулж олны хүртээл болгоно.

И
х зохиолч Дашдоржийн Нацагдорж, эрдэмтэн Бямбын Ринчен, эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн, зохиолч Насан-Очирын Наваан-Юндэн, яруу найрагч Ринченгийн Чойном, зохиолч Сэнгийн Эрдэнэ, яруу найрагч Очирбатын Дашбалбар, эрдэмтэн зохиолч Лодонгийн Түдэв, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёогийн ном, Монголч эрдэмтэн Jack Weatherford
-н гарын үсэгтэй Чингис хаан ном, мөн бусад нэрт зохиолч, бүтээлчдийн гарын үсэгтэй ном  зэрэг шагналууд дагалдана.

Зохион байгуулагч:
www.bayanmongol.com

Мэдээллийн хөтөч:
www.mongolinternet.com
www.medeelel.com