You are here: Home Сургалт "Баасан гараг" уулзалт

"Баасан гараг" уулзалт

И-мэйл Хэвлэх PDF

2012.05.04ны “Баасан гараг” уулзалт

 

Өглөө 11 цагт Амеркийн соёл мэдээллийн төв дээр Мөнхтулга, Гантүвшин, Гүнжээ, Ундармаа, Жаргалсайхан  нар ирж Англи хэлний хичээл болон 4-Нийн уулзалтанд суулаа. АСМТ-н ажилтан эхний 1 цаг Англи хэлний хичээл заасан бөгөөд дараа нь 4-Нийн ажилтан Амжилт ба Араншин сэдвээр илтгэл тавьсан. Уг илтгэлээр хүмүүсийн төрөлхийн араншингийн талаар үзсэн бөгөөд хүн өөрийн төрөлх араншингийнхаа давуу болон сул талыг мэдснээр хэрхэн амжилтанд хүрч болох талаар заасан. /доор оруулав/ энэ хичээл дээр оролцогчдын маань 1 нь бидэнд илтгэл тавих ёстой байсан боловч ирсэнгүй. Дараагийн хичээл дээр Ундармаа илтгэл тавихаар боллоо. Өнөөдрийн хичээл их сонирхолтой, үр дүнтэй болж өнгөрлөө.  Залуус маань  өөрсдийн темпераментаа тодорхойлж би яг ийм хүн байна гэж хоорондоо ярилцацгааж ихэд хөгжилдэж байлаа.

1-рт: Сангвиник хэв шинжийн хүмүүс

  • Сэргэлэн цовоо, нийтэч, түргэн ойлгож хурдан мартдаг, богино хугацаанд анхаарал төвлөрөлт сайн, найз нөхөд олон, гадагшаа хандсан, санаачлах, уриалах дуртай, олон зүйлийг зэрэг сонирхох боловч тууштай биш, хэрүүлд оролцох нь бага, өөдрөг, хурдан ярьж, хурдан сэтгэдэг, баярлаж хөөрөх нь элбэг, ярьсныхаа дараа боддог, шийдвэр гаргахдаа хялбар, хурдан, ганцаардах дургүй, сэтгэл хөдлөлийн хувьд өөрчлөлт ихтэй, гэхдээ хадгалж бухимдах нь бага, дасан зохицох чадвар өндөр, хүнтэй түрүүлж танилцдаг, дохио зангаа их хэрэглэдэг, сэтгэлийн тэсвэр тэвчээр муу, сонирхол тогтворгүй.

2-рт: Холерик хэв шинжийн хүмүүс

  • Тогтворгүй, хурц ширүүн, дүрсхийж уурлах нь их, сэтгэл хөдлөлийн хувирал их, тэсвэр тэвчээр бага, сонирхол тогтворгүй, хэлж ярих, сэтгэж бодох нь хурдан, олон найзтай боловч дотны найз цөөн, үйлдэл, хөдөлгөөн, шийдвэр эрс хурц, хурдан, нухацтай, шартай, омогтой, дохио зангаа их хэрэглэдэг, хэрүүлд өртөмхий, ганцаараа байх хүсэлгүй хирнээ бусадтай нийцтэй биш.

3-рт: Флегматик хэв шинжийн хүмүүс

  • Дуугүй, тайван, дөлгөөн, үйлдэл хөдөлгөөн, хэл яриа удаан, асуудлыг нухацтай шийдвэрлэх хандлагатай, түшигтэй, хүлээцтэй, идэвхи багатай, сэтгэл хөдлөлийн хувирал бага, тууштай, цөөн бөгөөд дотны найзтай, хуримтлуулан тэсрэлтийн байдалтай уурладаг, няхуур нягт, сэтгэлийн хат ихтэй, дундыг баримтлах хандлагатай, дохио зангаа бага, төлөвлөдөг, зохион байгуулалт сайн, олон зүйл дээр анхаарах чадвар муу, удаан тогтоодог, удаан мартдаг, тал талаас эргэцүүлж шийдвэр гаргадаг.

4-рт: Меланхолик хэв шинжийн хүмүүс

  • Мэдрэмж өндөр, даруу дуугүй ноомой, ганцаараа байх сонирхол ихтэй, дотогшоо чиглэсэн, үйлдэл хөдөлгөөн хэл яриа сэтгэн бодох нь удаан, төвлөрөл тогтворжилт сул гэхдээ амралтаа зөв зохицуулбал үр дүнтэй юм хийдэг, хэрүүлд өртөх нь бага, эмзэг альваад өөрийгөө буруутгах хандлагатай, амархан гомддог, сэтгэл хөдлөлийн хувьд сэтгэлээр унах,гутрах хандлага ихтэй, цөөн найзтай, гутрангуй үзэлтэй, өөрчлөлт хувирал бага, үнэнч тууштай, сэтгэлийн хат бага, гомдож буруудах мэдрэмж их, хариуцлагатай, үүрэг даалгавар сайн биелүүлдэг, харилцаанд идэвхитэй биш, дохио бага, амархан ядардаг.

Сангвиникүүд юуг анхаарах вэ?

  • Тууштай биш байдлаа анхаарч тодорхой зүйлд идэвхи санаачлагаа чиглүүлэх
  • Сэргэлэн цовоо, эрч хүч энергээ зөв удирдаж чадвал маш их амжилтанд хүрдэг
  • Удирдаж манлайлах хандлагыг нь буурьтай байдалтай хослуулбал амжилтанд хүрнэ.

Холерикууд юуг анхаарах вэ?

  • Зөрчилтэй байдлыг нь эргэцүүлэн ухаарах, дүгнэх чадвартай хослуулах
  • Тогтвортойгоор 1 зүйлд хандах хандлагыг хөгжүүлэх,
  • эрч хүч, энергийг нь оновчтой залж удирдаж чадвал амжилтанд хүрдэг.

Флегматикууд юуг анхаарах вэ?

  • Удаан хөшүүн байдал нь залхуу байдалд хүрэхээс сэргийлэх
  • Хариуцуулж үүрэг даалгавар өгч идэвхийг нь нэмэгдүүлэх боломжтой
  • Түргэн хэв шинж бүхий хүмүүсийг дагалдуулбал сайн
  • Ажил үүргийг хариуцлагтай гүйцэтгэдэг байдлыг хөгжүүлэх дэмжих нь чухал

Меланхоликууд юуг анхаарах вэ?

  • Өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх
  • Өөдрөг үзэл бодолтой болгоход анхаарах
  • Альваад тууштай хандах хандлагыг дэмжих
  • Олны дунд байж сурахад нь дэмжлэг үзүүлэх
  • Хурдан хэв шинж бүхий хүмүүсийг дагалдуулбал сайн
  • Хөдөлмөрийн зөв зохион байгуулалт анхаарвал амжилтанд хүрдэг.