You are here: Home Сургалт 4-Н сургалт || 2012-04-21

4-Н сургалт || 2012-04-21

И-мэйл Хэвлэх PDF

2012.04.21-ны 4-Н тсургалт

Ордог газраа, хичээллэдэг цагтаа 4-Нийн хичээл сайхан явагдаж өндөрлөлөө. 114-р сургуулийн 3-р ангийн 6 сурагч, эцэг эхийн 1 төлөөлөл ирж оролцлоо. Өмнөх 7 хоногт 114-р сургуулийн бүх бага ангийнхан сургуулиас төлөвлөсөн ажилд оролцоод 4-Нийн хичээлдээ ирээгүй бөгөөд энэ 7 хоногт  хүүхдүүдийг хүргэж ирэх хүнгүйн улмаас цөөхөн хүүхэд ирсэн. Хичээлийн эхэнд сурагчид өөрсдийн цуглуулдаг зүйлсээсээ 2-г авч ирж ангийнхандаа танилцуулж яагаад цуглуулдаг, өөрийнх нь авч ирсэн цуглуулга ямар ач холбогдолтой болохыг тайлбарлан ярилцсан. Дараа нь хүүхдүүд өөрсдөө үлгэрээс сургамж авч, түргэн хэллэгээр уралдаж, зүйр үгний тайлбар хийж, мөн зүйр үг өөрсдөө зохиосон. Дараагийн хичээл дээр зохиосон зүйр үгээрээ бяцхан ном хийж ирэхээр болсон. Хичээлийн дундуур сурагчдын идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор бүжгэн тоглоом тоглуулсан. Гэхдээ энэ тоглоомийг тоглоход тэдэнд жаахан хэцүү байсан. Тэгээд хүүхдүүд өөрсдөө санаачилж хөгжилтэй тоглоом тоглолоо.

Англи хэлний хичээлээр хүүхдүүдэд Англи хэлний цагаан толгой хурдан сурахад нь тусалж “A is for apple” хөдөлгөөнт дуу заасан. Мөн Tom and Jerry хүүхэлдэйн киноний нэг ангийг үзүүлсэн. Хүүхдүүдэд үнэхээр сайхан санагдаж, тааламжтай  байсан нь мэдрэгдэж байлаа. Энэ өдрийн хичээл их сонирхолтой болоод үр дүнтэй болж өнгөрлөө.

Сүүлд шинэчлэгдсэн ( 2012 оны 4-р сарын 30, Даваа гариг, 18:30 )