You are here: Home Сургалт 4Н Сургалт II 2012-04-14

4Н Сургалт II 2012-04-14

И-мэйл Хэвлэх PDF

2012 оны 4 дүгээр сар 14-ны өдрийн сургалтаар 7, 8 ангийн 10 сурагч хүрэлцэн ирж Филлипин багш Глазиа хичээлийг Улаан өндөгний баяр”-ын тухай таниулах материал үзүүлснээр хичээлийг эхэллээ. Улаан өндөгний баярыг энэ жил 4-р сарын 8-ны өдөр тэмдэглэсэн ба барууны орнуудад чухалд тооцогддог томоохон баяруудын нэг юм. Тус баяраар олон төрлийн сонирхолтой үйл ажиллагаа зохиодог.

· “Өндөгний ан” тоглоом нь Улаан өндөгний баяраар туулай өндөг авчран нуудаг гэх домогоос үүссэн бөгөөд хүүхдүүд будсан өндөгнүүдийг хайж олдог. Бид ч мөн Глазиа багшийн бэлдэж ирсэн өндгийг хайж тоглосон юм. Өндгүүдийг номын сангийн тавиур, цэцэгний усны сав зэрэг төрөл бүрийн газар нуусан байлаа. Уламжлал ёсоор нуусан өндөгнүүдээс хамгийн эхэнд, их, том, жижиг өндөг олсон анчиддаа шагнал өгдөг.


· Өндөг хагалах тэмцээн- хүн бүрт сайн чанасан нэг өндөг байх бөгөөд тус өндгөөрөө өөр хэн нэгний өндгийг хагалж тоглодог. Өндөг нь хагараагүй үлдсэн хүн тухайн жилдээ аз хиймороор дүүрэн явна хэмээн билэгшээдэг. Нуусан өндөгнүүдээс хамгийн эхэнд, хамгийн тод өнгөтэйг нь олсон сэргэлэн сурагч бол Нарангарав байлаа. Удаан хайсны эцэст бүх өндгөө олж, сэргэлэн анчиддаа бэлэг өгч тус тоглоом өндөрлөлөв.

Үндсэн унших сонсох хичээлийг “Alice in wonderland” номын 5р бүлгийг судаллаа. Энэ удаагийн хичээлийн онцлог нь хүүхдүүд өөрсдөө уншиж орчуулах биш багш уншиж сурагчид мэдэхгүй үгээ асууж ярилцаж хичээлийг үр дүнтэй өнгрүүлэв. Гэрийн даалгаварт гэртээ бүтээлч сэтгэхүйгээ хөгжүүлэх буюу улаан өндөгний баярын чимэглэсэн өндөг хийж ирэхээр боллоо. Мөн “Alice in wonderland”-аа уншин тэмдэглэл хөтлөх даалгаврыг өгсөн юм.

Сүүлд шинэчлэгдсэн ( 2012 оны 4-р сарын 29, Ням гариг, 17:37 )