You are here: Home Сургалт 2012.03.31ны 4-Н сургалт

2012.03.31ны 4-Н сургалт

И-мэйл Хэвлэх PDF

 

2012.03.31ны 4-Н сургалтын тайлан

114-р сургуулийн 13 сурагч, 2 ээж, багшийн хамт ирсэн. Хүүхдүүдийн гэрийн даалгаварыг шалгаад, өмнөх хичээл дээр үзсэн зүйлээ сэргээн санаж хийсэн бүтээлүүдтэй нь танилцлаа.

 Англи хэлний хичээл дээр үзсэн дууг өмнөх хичээлд ирээгүй хүүхдүүдэд дууг сурсан сурагчдаар заалгасан ба үүний үр дүнд бүх хүүхдүүд дуугаа сурлаа. Сурагчдыг эрэгтэй эмэгтэйгээр нь хувааж хооронд нь дайралцаан дайралцуулсан. Мөн сурагчдаар оньсого таалгаж, өөрсдөөр нь оньсого зохиолгон нэг нэгэнд нь таалгуулсан.  Хичээлийн дундуур сонирхолтой тоглоом тоглосон бөгөөд бүх хүүхдүүд хөшөө болж зогсоод харин сонгогдсон 2 хүүхэд хөшөөнүүдийг хараад үйл явдал өрнүүлж  үлгэр зохиосон. Бүх хүүхдүүд үлгэр зохиох хүсэлтэй байсан болохоор багш хөшөө болж хүүхэд тус бүр өөрсдийн бодлоо бичиж байлаа.  Хүүхдүүд багшийн бодлыг тааж бичиж, зарим нь зургыг нь зурж сонирхолтой зүйлс хийцгээж байлаа. Хүүхдүүд шуугилдаж, зарим нь түүндээ ихэд ядрангуй харагдахаар нь 3 мин бүх хүүхдүүд юу ч дугаралгүй чимээгүй байхаар тохирлцов. Энэ 3 минутын турш нэг ч хүүхэд дугараагүй бөгөөд зарим нь шивнэлдэн ярилцаж, хэдэн хором чимээгүй өнгөрлөө. Удалгүй цайны завсарлага болж, түүний дараа хүүхдүүд англи хэлний хичээлдээ оров.