You are here: Home Сургалт 4H сургалт || 2012оны 4-р сарын 7

4H сургалт || 2012оны 4-р сарын 7

И-мэйл Хэвлэх PDF

4-р сарын 7-ны сургалтанд  2,3-р ангийн 14 сурагч багшийн хамт, 7-р ангийн 8 сурагч оролцлоо. 3-р ангийнхан монгол хэлний хичээлээр өнөөдрийн сургалтаа эхлүүлж гэрийн даалгаварт цээжилсэн  Дайралцаа шүлгээ шалгуулан хамгийн шилдэг уншигчаа шалгаруулсан юм. Гэрийн даалгавраа 3-р ангийнхан хамгийн сайн цээжилсэн байв. Үүний дараагаар бүгд зэрэг дуугаа дуулж, үүний дараагаар хүүхэд бүр өөр өөрийн сонирхдог цуглуулдаг зүйлсийн талаар ярилцлаа. Цуглуулгаа хүүхдүүд дараагийн хичээл дээр авчран нэг нэгэндээ танилцуулахаар болов.

Хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээг нэмэгдүүлэхийн тулд  өөрсдийн гараар бяцхан ном хийж үүнийгээ “Оньсогоны ном” хэмээн нэрлэцгээж оньсого бичин хариуг нь зургаар дүрсэлсэн.

12_copy

Америк соёлын төв дээр хичээл дууссаны дараа 3-р ангийнхан багшийн хамт “ Үндэсний түүхийн музей” үзэж танилцлаа.  Хүүхдүүд эх түүхийнхээ өв соёлтой танилцаж, танин мэдэхүйн мэдлэгээ сайжруулсан юм.

7-р ангийнхан гадаад хэлний хичээлээр хөтөлбөрөө эхлүүлэв. КтМС-ийн багш Филлип өнөөдрийн сургалтыг эхлүүлэн. Хүүхдүүдийн ярианы чадвараа тоглоом тоглон хөгжүүлэв.

Тоглоомны нэр нь “Do you like your neighbor? ”

Дүрэм: Сурагчид бүгд тойрог болон нэг нэг сандал дээр сууна. Сурагчдын аль нэг нь сандалгүй зогсох бөгөөд  аль нэг сурагч дээр очин  Do you like your neighbor?  гэж асуух ёстой

3

Сурагч хэрвээ:

  •  “Yes”  гэж хариулбал бүх сурагчид сандал дээрээсээ босч байраа солих ёстой.
  •  “No” гэж хариулбал асуулт асууж буй сурагч “then what people do you like?” гэж  асуух ба хариуд нь дүрсэлж хэлсэн хүмүүс  суудлаа солино. Жишээ нь:

"I like people who are wearing blue jeans" гэж хариулбал  цэнхэр жинс өмссөн хүмүүс суудлаа солих ёстой.

Хүүхдүүд бүгд тоглож,  хүмүүсийг дүрслэх чадвараа сайжруулсан ба үүнийгээ ашиглан зөвхөн хүн гэлтгүй дүрс, материалыг дүрсэлж сурсан юм.

http://www.youtube.com/watch?v=rKEq2bR3LMM

 

King’s kids, 114-р сургуулийн сурагчид маань нэг нэгнийгээ таньдаг болоод хэдийгээр удаагүй ч нэг нэгэндээ өөрсдийн авъяасаа үзүүлсэн юм. Энэ  нь нэг талаасаа цагийг хөгжилтэй өнгөрүүлж нөгөө талаасаа сурагчдыг олны өмнө нүүр хагарч, өөрийгөө илэрхийлж чаддаг болоход нь их тустай юм.