You are here: Home Сургалт 2012.03.17ны 4-Н сургалт

2012.03.17ны 4-Н сургалт

И-мэйл Хэвлэх PDF

2012.03.17 3-р анги

2012.03.17 өдөр сургалт 11.10 минутанд 14 хүүхэдтэйгээр эхэлсэн. Ангийн багш, нэг сурагчийн эгч нь хамт ирсэн боловч ангийн багш нь ажилтай болоод явсан.

Гэрийн даалгавараа шалгаж сургалт эхэлсэн ба “ Санамжийн холбоо”-г 4 хүүхэд сайн цээжилж, бусад нь тал тал  цээжилжээ. Өнөөдөрийн сургалтийн гол онцлог нь сурагчидийг хоёр баг болго хуваагаад ЖЕПОРДИ явуулсан нь өрсөлдөөнтэй, хөгжилтэй бас бие биенээсээ суралцаж, мэдлэг олж авсан явдал байв.  ЖЕПОРДИ нь 100, 200, 300, 400, 500-н онооны асуултуудаас сонгож хариулах ба хариулж чадсан баг нь оноогоо өөрийн болгодог. Энэ удаагийн 3-р ангийн тэмцээнд “ Танин мэдэхүй”, “Оньсого”,  Монгол”, “ Дэлхий”, “Англи хэл” гэсэн таван төрлийн асуултууд байсан ба I-р баг тэргүүлсэн боловч дандаа хөвгүүд байсан болохоор үймүүлснээсээ болоод нэг байр хойшилж II орсон. Уг хичээлийн дараа хүүхдүүд маань багаар ажиллах талаар бага ч гэсэн сурч авсан гэдэгт итгэлтэй байна. Ингээд завсарлага болж хүүхдүүд завсарлаад англи хэлний хичээлдээ орсон. Доор “ЖЕПОРДИ” т тэмцээний ангилал тус бүс бүрийг асуулттай нь орууллаа.  

Оноо\төрөл

оньсго

Танин мэдэхүй

Монгол

Дэлхий

Англи хэл

100

“газар доор гахай өндөглөнө” тэр юу вэ?

Хүн ягаад эргэж хардаг вэ?

Монгол улс хэдэн аймагтай вэ?

Дэлхийн хамгийн өндөр уулын нэр?

Англи хэлний цагаан толгойн хамгийн сүүлийн үсэг ямар үсэг вэ?

200

“Мөнх далайд мөнгөн загас хөвнө” энэ юу вэ?

Хүний хамгийн том эрхтэн?

Монголын баруун хэдэн аймаг байдаг вэ?

Дэлхий дээр хэдэн тив байдаг вэ?

Англи хэлний цагаан толгойн 5 дах үсэгийг нэрлэнэ үү?

300

“Тоодог шувуу тонгос, тогоруу шувуу мэлтэс” тэр юу вэ?

Хүн хэдэн мэдрэхүйтэй вэ?

Монголын хамгийн том талын нэр? Хаана байдаг вэ?

Дэлхийн хамгийн анх сансарт ниссэн амьтан?

Англиар хар өнгийг юу гэдэг вэ?

400

“Хадны цаанаас халзан хуц цухуйх” тэр юу вэ?

Гадаа ширүүн бороо орж байжээ, гэтэл цонхоор нэгэн шувуу нисэн орж ирэв. Тэр ямар шувуу вэ?

Монгол Улсын хамгийн анхны Ерөнхийлөгчийн нэр хэн бэ?

Хуурай газарын хамгийн том амьтан?

Англиар нил ягаан өнгийг юу гэдэг вэ?

500

“Тэнгэрийн 4-н хүүгийн 3 нь бэрх, нэг нь эрх” энэ юу вэ?

Нэгэн дархан усан дотор багжаа унагаачихаж, багажаа уснаас гаргаад хартал хуурай байв. Яагаад?

Монголын хамгийн том нуур хаана байдаг, ямар нэртэй ве?

Дэлхий дээр хамгийн өндөр нисдэг шувуу?

Англиар цагаан өнгийг юу гэдэг вэ?

 

2012.03.17 7-р анги

7-р ангийн 9-н сурагчид 2012.03.17- ны сургалтандаа суулаа.   Хавар болоод ч юмуу ядарсан царайтай харагдаж байсан тул хүүхдүүдийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Хулгайч ба Цагдаа” гэсэн тоглоомыг тоглуулж, баригдсан хүүхдийн авъяасыг нь үзсэн. Хоёр хүүхэд шийтгүүлсэн ба нэг нь бүжэглэж, нэг нь ам барьж дуучин шиг нь дуулсан. Үргэлжлүүлэн “ Гар ширээн дээр тоглоомыг хамтдаа тоглоод, гэрийн даалгаварт монголын уламжлал, зан заншил, өв соёлын талаар өөр өөрийн гэсэн зохих мэдлэгтэй болж ирэхийг даалгасан. Учир нь дараагийн хичээл дээр Монголын өв соёл, уламжлалаар   “ЖЕПОРДИ” явуулахаар болов. Энэ удаагийн сургалт хэдийгээр тоглоом голдуу байсан боловч хүүхдүүдий анхаарал, шудрага байдал, төвлөрөлт зэрэгийг шаардсан, бас сургасан үр дүнтэй байлаа. Төгсөлд нь хүүхдүүд анх орж ирсэнээсээ тэс өөр хөгжилтэй, дахин орж ирэх урам зоригтой гарсанд сургалтын маань үр дүн орших юм болов уу?