You are here: Home Сургалт 2012.03.03ны 4-Н сургалт

2012.03.03ны 4-Н сургалт

И-мэйл Хэвлэх PDF

Амеркийн соёл мэдээллийн төвд  11 цагаас 4-Нийн сургалт маш сонирхолтой үр дүнтэй болж өнгөрлөө. 114-р сургуулийн 3-р ангийн 12 сурагч, 7-р ангийн 6 сурагч болон 4-Нийн 6 гишүүн хамрагдлаа. Хичээлийн эхэнд гэрийн даалгавар шалгаж дараагаар нь  хүүхдүүдэд багахан хэмжээний шүлэг  цээжлүүлсэн. Мөн билэг дэмбэрэл гэж юу вэ? Монголчууд яагаад билэг дэмбэрэл хэрэглэж ирсэн  талаар сонирхолтой хичээл орсон ба  хүүхдүүд баг болж  билэг дэмбрэлийн үгийг цээжилж  дууний аянд орлуулж дуулж, бүжиглэж, үглэж, мөн хэмнэл зохион бага хэмжээний урлагийн номер бэлдсэн.  Доорхи билэг дэмбэрэлийн үгийг ашигласан.

Аялгуу эгшгээ хангинуулж яв

Ах дүү олноо баясгаж яв

Аав ээжээ хүндэлж яв

Адуу малаа өсгөж яв

/Урлагийн номерийг үзэх: http://www.youtube.com/watch?v=KhJwSp1fBsg&feature=youtu.be /

 

   

 

Оньсого гэж юу вэ? оньсого зохиох амин сүнс нь юу вэ? гэсэн хичээл орж хүүхдүүдээр байгаль,  цаг агаар гэх мэт олон зүйлийн  талаар оньсого таалгасан.

Улаан өвгөн ногоон малгайтай тэр юу вэ? /лууван/

Ёнхор газар бөө бөөлнө тэр юу вэ? / цай нүдэх/

Зүүнтэйгээс зүтгэсээр ирэв

Унтсан хүнийг босгосоор ирэв

Үгээгүй хүнийг баяжуулсаар ирэв/ нар мандах/

Хөвөн гэхэд нойтон

Хөнжил гэхэд захгүй

Гурил гэхэд устай

Ус гэхэд ширхэгтэй / цас/

Дараа нь хүүхдүүд өөрсдийн мэддэг оньсгоо биднээр таалгасан. Их сонин,  ховор, өвөрмөц оньсого таалгаж байлаа.

Өмнөх хичээл дээр ярьж өгсөн үлгэр болон хүүхдүүдийн хүссэн сэдвээр зураг зуруулсан.

Хичээлийн дундуур хүүхдүүдийг сэргээх “HI FI FO” хөгжөөнт тоглоом тоглуулсан.

Гэрийн даалгаварт Аж байдлын дуу “Алтайн магтаал” цээжлүүлэхээр өгсөн. гэрийн даалгаварийг нь эцэг эх, багш нар, найз нөхөд нь туслаж дэмжээрэй.

4-H Англи хэлний хөтөлбөрийн тайлан

2012 оны 3 дугаар сарын 3

4-Н Англи хэлний хөтөлбөр Америкийн Соёл Мэдээллийн Төв дээр 11 цаг 20 минутад эхэлсэн юм. Хичээлд манай байнгын 4 сурагч шинээр 3 найзаа дагуулж ирсэн ба 114-р сургуулийн 7 дугаар ангийн 5 сурагч, 3 дугаар ангийн 12 сурагч нийт 24 хүүхэд хамрагдлаа. Хөтөлбөр 7-р ангийхан болон 3-р ангийхан гэж 2 хуваан явагдсан.

7-р ангийн хүүхдүүд хичээлээ 4-Н тангарагаа уншиж эхлүүлсэн юм. Дараа нь сонсголын хичээлээр өмнө нь үзэж байсан “20000 Leagues Under The Sea (http://www.bayanmongol.com/index.php?option=com_content&view=article&id=86:geriin-daalgavar-5sariin14&catid=8:2010-10-21-04-34-47&Itemid=45) зохиолын 1-р бүлгийг сонсож юуны тухай гарч байгааг хоорондоо англиар ярилцсан. Үргэлжлээд  

Lion King2 – We are One (http://www.youtube.com/watch?v=nkrHjUbaWwg&feature=results_main&playnext=1&list=PL116E714E9604FA63) дууг сонсож, дагаж дуулан утгыг нь ойлгосон. Төгсгөлд нь хүүхдүүд англи хэл дээрх хүүхдийн “You are a Lion(www.wegivebooks.org) номыг уншиж танилцан орчуулсан юм.  

3-р ангийн эрч хүчээр дүүрэн дэггүй бяцхан сурагчид англи хэлний хичээлээрээ Англи цагаан толгойн үсгээ дэвтэртээ буулгаж дууг нь дуулж сурснаар өнөөдрийн хичээл өндөрлөсөн билээ.

img_0505img_0521img_0519img_0533img_0528


Сүүлд шинэчлэгдсэн ( 2012 оны 3-р сарын 09, Баасан гариг, 15:43 )