You are here: Home Сургалт 2012.02.11ны 4-H сургалт

2012.02.11ны 4-H сургалт

И-мэйл Хэвлэх PDF

11:00 цагт Амеркийн соёл мэдээллийн төвд 114-р сургуулийн 30 сурагч ирсэн. 3-р ангийн 12 сурагч  8-р ангийн 18 сурагч ирсэн. Ангийн багш нар нь хамт ирсэн ба 4-Нийн дэд захирал Ц.Батмөнх, сайн дурын ажилтан Биндэръяа, Төгсбаяр, Пүрэвсүрэн, Ариунзаяа, Алтантуяа, Жавхлан, Өнөбилгүүн нар байсан. Тухайн үйл ажиллагааг нээж 4-Нийн гишүүн Нарангарав, Баасанжаргал нар 4-Нийн тангарагийг Англи, Монголоор нь хөтлөн уншсан.  Урилгаар Чоймаа багш, Оюунчимэг багш, Батбаяр багш нар ирж хүүхдүүдтэй сонирхолтой ярилцлага хийсэн. Нээлтийн арга хэмжээ өндөрлөсний дараа 8-р ангийн хүүхдүүд Монголын үндэсний түүхийн музейрүү явж өөрсдийн хөтөлбөртөө хамрагдав. 3-р ангийн хүүхдүүд үлдээд хөтөлбөртөө хамрагдсан.Smile

3-р ангийн хүүхдүүдэд зориулсан хөтөлбөр: сургалт 1

Хичээлд 13  сурагч, ангийн багш болоод эцэг эхийн 2 төлөөлөл оролцсон.  Батбаяр багш ирж Монгол бичигийн талаар маш сонирхолтой зүйлсүүдийг заасан бөгөөд хүүхдүүд МОНГОЛ гэдэг үгийг монгол бичгээр бичиж сурсан. Монгол бичгийн онцлог гайхамшигийн талаар хүүхдүүд сурсан бөгөөд цаашдаа монгол бичиг үзэх сонирхолтой байв. Энэ яриа сурагчдийн эцэг эхэд таалагдсан бөгөөд тэд ч мөн адил хамт сурч байв. Ангийн багш нь хүүхдүүдэд туслаж энэ хөтөлбөр явагдахад ихээхэн тус дэм үзүүлсэн. Батбаяр багшийн хичээлийн дараа 4-Н үндсэн хичээл эхэлсэн. Сурагчдад ертөнцийн 3 гэж юу болох, яагаад монголчууд хэрэглэдэг, мөн чанар нь юу болох талаар хэлэлцүүлэг өрнүүлж сурагчдад ертөнцийн гурван цагаан, улаан, ногоонийг цээжлүүлж уншуулсан. Хүүхдүүдийг хурдан цээжлүүлэхийн тулд ангийн багш нь самбар дээр

Өсөх- шүд,  өтлөх- үс,  үхэх- яс

Жавар – хаяа,  жаргалтай- хацар, жалганд- сухай

Хад- хагд, элэг- цөс, ус- замаг

гэсэн товчлол бичиж түлхүүр үгийг хараад хүүхдүүд цээжлэхээр болгож бэлдсэн.  Дараа нь “1-4” гэсэн тоглоом тоглуулсан.  Хүүхдүүдэд “Далантай өвгөн” үлгэр ярьж өгсөн. Үлгэрийн талаар хэлэлцүүлэг явуулж, хүүхдүүдээр жүжиглүүлсэн. Үлгэрийн дүрүүдийг  хүүхдүүдэд хуваарилж өгөн үгийг нь цээжлүүлээд тоглуулсан. Үнэхээр эгдүүтэй хөөрхөн тоглож байсан. Дараа нь үлгэрийн холбоо цээжлэх даалгавар өгсөн. Хичээл үр дүнтэй сонирхолтой болж өнгөрсөн. Хичээлийг үр дүнтэй явуулахад гүн туслалцаа үзүүлсэн ангийн багш Оюунзаяа болон эцэг эхийн төлөөлөл нарт чин сэтгэлийн талархал илэрийлье.

dsc02209

dsc02205

dsc02199

dsc02198

dsc02196

dsc02193

dsc02190

dsc02188

Сүүлд шинэчлэгдсэн ( 2012 оны 3-р сарын 09, Баасан гариг, 15:44 )