You are here: Home Номын аян Зуны уншлагын хөтөлбөр Зуны уншлагын хөтөлбөр 06 сарын 18 өдөр

Зуны уншлагын хөтөлбөр 06 сарын 18 өдөр

И-мэйл Хэвлэх PDF

2010 оны 06 сарын 18 өдөр Америкийн соёл мэдээллийн төвд хүүхдүүдтэйгээ морин хуурын тухай ярилцаж морин хуурын үүссэн түүх, шүлэг бусад зүйлтэй танилцаж Улсын дуурь бүжгийн эрдмийн театр орж тэдний бэлтгэлийн үйл ажиллагаатай танилцасан.


4-H хүүхдийн байгууллагаас зохион явуулах

аялалын удирдамж

Сэдвийн нэр: “Морин хуураа дээдлэе” аялал

Зорилго: Хүүхдүүдэд морин хуурын үүсэл хөгжил, үндэсний өв соёлоо хайрлан хамгаалах, дээдлэн хүндлэх, морин хууртай холбоотой бусад мэдээллийг таниулахад энэхүү үйл ажиллагааны зорилго оршино.

Зорилт:

Ø М.Цэдэндоржийн намтар уран бүтээлтэй танилцаж “Морин хуур” шүлгийг цээжлүүлэх

Ø Морин хуурын талаар мэдээлэл өгөх, түүнийг судлах, “Хөхөө Намжил”-ын домгийг уншин өгч харилцан ярих,

Ø Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын морин хуурчдаас мэдээлэл авах

Ø Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын үйл ажиллагаатай танилцах

Ø Тоглолтын бэлтгэл ажлыг сонирхох,

Ø Аялалын явцыг сурагч бүр тэмдэглэн бүлгээр ярилцан дүгнэх

Хамрах хүрээ: Бүлгийн гишүүд, аль болох олон хүүхдийг хамруулах сонирхолтой

Хугацаа: Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгыг сонгон “Өдрийн аялал” зохион байгуулна.

2010 оны 06-р сарын 18-нд

Зохион байгуулалтын хувьд:

* 4-H хүүхдийн байгууллага нь Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгатай хамтран зохион явуулна.

* 20 хүүхэд нэг зохион байгуулагч байхаар /төвийн ажилтан, насанд хүрэгч сайн дурын удирдагч ба бүлгийн ахлагч/ зохиох

* Хүүхэд бүрт өдрийн үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулсан байх.

* Аялалд хүүхдүүд идэвхтэй, бүрэн ирцтэйгээр оролцох

Сургалтын үйл явцын тэмдэглэл

4-H хүүхдийн байгууллагын сургалтанд нийт 18 сурагч, 2 номын санч, сайн дурын удирдагч 3 хүн хамрагдсан. М.Цэдэндорж гуайн “Морин хуур” шүлгийг сурагчдад тараан өгч эхний 8 мөрийг уншин өгч харилцан ярилцав. Морин хуурын үүсэл хөгжлөөс сурагчдад нэмэлт мэдээлэл болгон “Хөхөө Намжил” домгийг уншин өгч ойлгосон зүйлээр харилцан яриа өрнүүллээ.

 


Хөхөө Намжилын домог

Морин хуур хөгжим бол Монгол үндэсний хаан хөгжим төдийгүй Монголчуудын дэлхийн соёлд оруулсан үнэ цэнэтэй сонгодог бүтээлийн нэг юм. Монголчуудын дунд морин хуур хөгжмийн үүсэл гарлын тухай домог яриа байдаг. Эрт урьд цагт Монголын зүүн хязгаар нутгийн адуучин хүү Намжил цэргийн албанд мордож баруун нутгийг хамгаалан суужээ. Түүний уянгат сайхан хоолойгоороо яруу эгшиглэнт дуу дулахад тэр нутгийн морьтой хүн бууж сонсдог, явган хүн сууж сонсдог байжээ. Олон түмэн ардууд сайхан эр Намжилыг гайхан биширч магтан сайшаахдаа хөхөө шувууны дуутай ижилсүүлэн “Хөхөө Намжил” гэж нэрлэх болжээ. Хөхөө Намжил тэр газар олон жилээр албалан суухдаа нутгийн ноёны нэгэн сайхан гүнжтэй дотно танилцан хайр сэтгэлийн холбоотой болжээ. Хааны алба ч халаатай, эзний алба ч гэсэн ээлжтэй байдаг болохоор Хөхөө Намжилын цэргийн алба хаах хугацаа дуусаж нутаг орондоо буцах болоход амраг хайртай гүнж нь хайрт хүн Намжилдаа нууц далавчтай “Жонон хар” гэдэг нисдэг морь өгөөд “Энэ мориор газар товчлон ирж уулзаж байгаарай” гэж захисан юмсанжээ. Намжил тэр мориороо явж нутагтаа ирэхэд нь хүмүүс ихэд сонирхон өөр морь унахгүйд нь бас гайхдаг байжээ. Намжил хуучин хэвээрээ адуу малаа өсгөн аав ээжээ асран суудаг байсан боловч шөнөдөө гэр орондоо байхгүй алга болоод байдаг гэнэ. Ингэсээр гурван жил болоход түүний учрыг хүмүүс ер мэддэггүй байжээ. Хөхөө Намжилынхтай ойролцоо нэгэн баян айл байв. Тэр айлд эгэл олныг үймүүлдэг, эвтэн хоёрыг бусниулдаг тийм сүрхий ховч хүүхэн байжээ. Тэр хүүхэн түүнийг сэм ажиглан “Моринд нь ямар нэгэн нууц байна” гэж хянасаар байжээ. Мөнөөх ховч хүүхэн “Жонон хар” морины эгэл бишийг ажиглаж мэдсэн учир Хөхөө Намжилд хор хөнөөл хүргэх гэж санаархадаг болов. Хөхөө Намжил үдэш явж амраг хайрт гүнжтэйгээ уулзаад тэр шөнөө буцах замдаа адуугаа туусаар үүр шөнөөр буцаж ирээд “Мориныхоо хөлсийг намдаагаад үүр цайхад морио тавья” хэмээн гэртээ орж амран сууж гэнэ. Ингэхдээ мориныхоо нууц жигүүрийг нуухаа мартжээ. Гэтэл нөгөөх ховч хүүхэн морины төвөргөөн сонсож Хөхөө Намжилын ирэхийг мэдээд уяан дээр нь сэм очвол сайхан жонон хар морь санаа муутан ирсэнийг танилгүй, сайн эзнээ хэмээн баясаад хэнхдэг цээжээ хөндөлсүүлээд хөлстэй биеэ шилгээн газар цавчлан байж хоёр суганаасаа ид шидийн хүчтэй жигүүрээ дэрвэлзүүлж байхыг нь үзээд ховч хүүхэн гүйн харьж үйлийнхээ хайчийг ханцуйлж ирээд жонон хар морины жигүүрийг тас хайчлаад хаяжээ.Сайхан жонон хар морь нь шидэт жигүүрээ хайчлуулснаас болж удалгүй үхэж гэнэ. Сайн мориноосоо салсандаа ихэд гашуудан Хөхөө Намжил нэгэн өдөр сайхан жонон хар мориныхоо урт сайхан дэл сүүлийг хайчлан авч толгойлон утаслаж нимгэн газрын арьснаас нь өвчин авч шир болгон нандигнаж дараа нь банз модыг авдарлан дархлаж өвчиж авсан арьсаараа хөндий цараа ширлэж орой дээр нь ухаант мориныхоо толгойг сийлж мөнхлөв. Түүний доорд хоолойд чих мод хоёрыг зохиож түүнээс хялгасан утсаа хоёр эгнээ болгон зүүж унжуулаад авдрыг даавуулан ёроолд нь бэхлэв.Бас нарийн бургаас модны хоёр үзүүрийг хялгасан утсаар холбож нааш цааш хөрөөдөх хөвч хийв. Хөвчөө нарсан модны давирхайгаар тослоход гарах дууны өнгө яруу бөгөөд олон янз болохыг мэдэв. Ийнхүү утастай хуурыг зохиогоод уран эгшиг аяыг оруулан өөрийн сайн морины дурсгалд молор эрдэнэ, морин хуурыг үүсгэж түүнд хайрт жонон хар мориныхоо янцгаах дуу, үүрсэх авиа, унгалдах аяс, алхаа гишгээ, арилжаа хатираа, төвөргөөнийг оруулж сэтгэлээ баясгав гэнэ. Түүнээс хойш урт аялгуут хуурыг хуурдаж суух зуур сайн морь нь санагдаж сэтгэлийн гайхамшигийг төрүүлнэ. Ийнхүү морин толгойтой хуур Монголд анх үүсэж гарсан домогтой.

Морин хуурын үүсэл хөгжил, бүтэц онцлогын талаар сурагчдад самбарт тайлбарлан алдартай морин хуурч. Морин хуурын бүтэц, хамгийн том морин хуурын талаар мэдээлэл өглөө.


Сүүлд шинэчлэгдсэн ( 2010 оны 8-р сарын 25, Лхагва гариг, 22:16 )