You are here: Home Сургалт 4-H сургалт | 2012-1-7

4-H сургалт | 2012-1-7

И-мэйл Хэвлэх PDF

2012 он гарлаа. Шинэ оны шинэ хичээлд 4 хүүхэд ирлээ.  Өмнөх хичээлүүд болох "Oliver Twist" зохиолоо давтаж, гэрийн даалгавруудаа үзүүлж мөн өмнөх бүлгүүдийг аудио хэлбэрээр давтлаа.

 2012-1-7

Хэсэг хугацаанд сууж хичээлээ давтасны дараагаар биеийнхээ чилээг бага ч болов гаргахаар хөгжөөнт тоглоом тоглосон нь: өгүүлбэрүүд зохиох байсан юм. Энэхүү тоглоом нь 2,2-оороо баг болж өгүүлбэрүүд зохиох байсан ба бусад нь хөшөө болж зогсоно. Өгүүлбэр зохиох хүүхдүүд хөшөө болж буй бусдыгаа хараад хэлбэр, зогсолт зэргээр нь өгүүлбэрүүд зохиох байсан юм.

 

 

 

 

 

Ингээд хүүхдүүд маань 2 баг болж өгүүлбэрүүдээ зохиосон юм.

 

"Эрт  урьдын цагт  нэгэн эмэгтэй арал дээр ирлээ. Гэвч тэр газарт нь янз бүрийн амьтан, хүмүүс байв. Тэдгээр амьтад дунд нь арслан, анааш, сармагчин, тахь зэрэг олон төрлийн амьтад байв. Хамгийн хачирхалтай нь модны дэргэд ном уншин суугаа хүн байлаа. Гэнэт тэр хүн рүү хаа нэгтэйгээс жад барьсан индиан чиглэн ирж яваа нь харагдав."

"Ээж охин хоёр амьдардаг байжээ. Охин нь их мөрөөдөмтгий, аав нь зураглаач хийдэг байжээ. Аав нь гадаадад ажлаар явсанд охин нь аавыгаа их санаж уйтгарладаг болсонд ээж нь охиндоо туулай авч өгөв. Гэтэл туулай нь юм мэрээд байхаар нь ээж нь уурлаж туулайг хөөчихжээ. Гэнэт аав нь захидал бичиж, удахгүй ирэх гэж буйгаа хэлсэнд ээж охин 2 баярлаж гэнэ"

 

Энэ өдрийн хичээлийн төгсгөлд  "Монголын ардын аман зохиол"-ын үлгэр туужаас бие биендээ уншиж өгч, түүнийхээ утга агуулгыг ярьж өгсөн. Мөн 4-Н н үндсэн тангарагыг уншиж энэ өдрийн хичээлээ өндөрлөсөн.

          4-Н тангараг:

I pledge
My Head to clearer thinking
My Heart to greater loyalty
My Hands to larger service
My Health to better living
for my club, my community, my country, and my world.

Би
Миний оюун ухаан уужим саруулаар сэтгэхээ
Миний зүрх сэтгэл чин үнэнчээр зүтгэхээ
Миний хөдөлмөрч гар бусдад харамгүй туслахаа
Миний эрүүл бие хамгийн сайныг бүтээхээ

Бидний бүлгэм, Бидний нийгэм,
Бидний эх орон, Бидний эх дэлхийн тусын тулд тангараглая.

 

Сүүлд шинэчлэгдсэн ( 2013 оны 4-р сарын 02, Мягмар гариг, 18:30 )