You are here: Home Сургалт 4-H Сургалт 79 | 2011-10-08

4-H Сургалт 79 | 2011-10-08

И-мэйл Хэвлэх PDF

 

2011.10.08 ны 4-Н ын хичээл
Өнөөдөр 6 хүүхэд хичээлдээ ирсэн бөгөөд “Oliver Twist”-н 2-р бүлгийг орчуулж үзсэн. Орчуулах явц их сонирхолтой байсан ба хүүхдүүд өөртэй нь ойролцоо насны хүүхдэд тохиолдсон өрөвдөлтэй түүхийг уншин дүр болгонийг ярилцаж, пөөх ямар муухай хүн бэ? гэх мэтээр өөрсдөө зохиол дундаа гүн автсан байлаа. Орчуулсан хичээлээ хоорондоо ярилцаж дүгнэлт хийсэн ба 3-р бүлгийг цээжлэх даалгавар өгсөн.
Дараа нь чив, чили бүжгэн  тоглоом тоглож үнэхээр хөгжилдөж, хоорондоо дотно нөхөрлөцгөөсөн. “Tangled” хүүхэлдэйн киноны “I’ve gotto dream” дуу сурж мөн “we are the world” дуунд клип хийсэн.  Шинээр 4 хүүхэд ирсэн ба тэдгээр хүүхдүүдийн англи хэлний түвшин сайн байлаа. Өнөөдөр эрүүл мэндийн өдөр байсан ба төв гудмаар ямар ч машин явалгүй унадаг дугуй, рольктой хүмүүс замаар зөрөлдөн алхаж Улаанбаатрын стрессыг нэг өдөр ч атугай тайвшруулж, хүмүүсийн царай гэрэлтэж байлаа. Ийм өвөрмөц өдөр хичээллэхэд хүүхдүүдэд их сайхан санагдсан.

Өнөөдрийн сургалтанд хамрагдсан хүүхдүүдийн нэрс:

 

1. Баасанжаргал - Кингкидс сургуулийн 6б

2. Э.Нарангарав - Кингкидс сургуулийн 6б

3. Ц.Эгиймаа - 23-р сургуулийн 7в анги

4. Б.Бүжинлхам - Шинэ үе сургуулийн 5в анги

5. З.Энход - 52-р сургуулийн 9е анги

6.Б.Хасдарь - Сант сургуулийн 5б анги

 

Сургалтын зургуудаас орууллаа

 

DSC00767

 

 

DSC00775

 

 

 

DSC00779

 

 

 

 

DSC00781

 

 

DSCF2899

 

 

DSCF2903

Сүүлд шинэчлэгдсэн ( 2011 оны 10-р сарын 08, Бямба гариг, 17:58 )