You are here: Home Сургалт 4-H Сургалт 56 | 2011-03-12

4-H Сургалт 56 | 2011-03-12

И-мэйл Хэвлэх PDF

Сургалт 55                                                                                                                    
2011    оны 3-р сарын 12
Монголын Үндэсний Түүхийн Музейн
Хүүхдийн танхимд боллоо

IMG_0018

Дунд ангийн сурагчдад сургамжит “Модон тагш” үлгэрээр хичээлээ эхэллээ. Сургамжит үлгэрийн гол зорилго нь гэр бүлээрээ аз жаргалтай, эв найрамдалтай сайхан амьдралыг бий болгох, ахмад буурлуудаа хүндэтгэх, үр хүүхдийн хүмүүжилд анхаарах зэрэг олон утга санаа, эргэцүүлэлийг үлгэр харуулж байлаа. Дөрвөн багийн хувьд үлгэрээр ханын сонин, жүжигчилсэн тоглолтыг үзүүлж сонирхууллаа.
Англи хэлний хичээл: Цагаан соёот номын бүлэг 5-ыг багаараа ярилцаж дасгал ажлыг хийж гүйцэтгэсэн. Сурагчдын хувьд гэртээ орчуулга болон дасгал ажил, сэдвээ ойлгосон дээрээ үндэслэн бяцхан номыг хийсэн байлаа.

 


Бага ангийн сурагчдын хувьд “Номтой үүргэвч” нь маш их таалагдаж уншсан монгол, англи үлгэрээ бие биендээ ойлгосноо ярьж үүргэвчээ солилцлоо. Бага насны хүүхдүүдэд эцэг эх нь ном уншихад нь тусалж дэмжвэл хүүхдийн сурлага сайжрах болон ном унших хүсэл сонирхол улам төрж ном гэдэг агуу зүйлд өөрөө дуртай болно. Иймд манай байгууллагаас зохион явуулж буй “Номтой үүргэвч” аяныг маань эцэг эх нар сайн дэмжиж хүүхдүүддээ цаг гарган номыг нь сайн уншин өгч дасгал ажлыг хамтран хийж бидний ажилд дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж байнаа. Ингээд монголын ирээдүй болсон бяцхан дүү нартаа амжилт хүсье!
1.    Сурагчдын Модон тагш үлгэрийн ханын сонин болон бүтээлийн зургийг хавсаргалаа.

 

IMG_0018

 

IMG_0022

 

IMG_0029

 

IMG_0045

 

IMG_0049

 

IMG_0050

Сүүлд шинэчлэгдсэн ( 2011 оны 10-р сарын 02, Ням гариг, 23:13 )