You are here: Home Сургалт 4-H Сургалт 50 | 2011-01-22

4-H Сургалт 50 | 2011-01-22

И-мэйл Хэвлэх PDF

Сургалт 50
2011 оны 1 дүгээр сарын 22


Зургийн хичээл: Уран зураг бол хүний маш их хөдөлмөр бүтээлч ажлыг шаарддаг  аливаа зүйлийг олон дахин давтаж байж хүний оюун ухаан болон сэтгэлд хоногшдог. “Натюрморт”  хичээлийг үргэлжүүлэн орж гэрийн даалгаврыг шалган сурагчдад заавар өгсөн. Сурагчдын хувьд интернэтээр гадаадын алдартай зураачийн намтар уран бүтээлтэй танилцан ширээний ярилцлага өрнүүлсэн.  Багш сурагчдад хичээлийг илүү үр дүнтэй болгохын тулд зургийг үзүүлж тайлбарыг өгсөн.
Хүүхэлдэйн театрын хичээл:  Багш нар сурагчдад урлаг болон театрын талаар ширээний уншлага, этюд, үйл хөдлөлөөрөө хэрхэн дүрээ бүтээх хичээлд суралцлаа. Өөртөө итгэлтэй, авьяаслаг, бүтээлч сурагчдыг шалгаруулж авна.

 


Англи хэлний хичээл: Робинзон Крузо номыг 3 сарын хугацаатай уншиж судалсан бөгөөд зохиолчийн намтар болон эхний 3 бүлгийн бататгах асуулт дасгалыг давтан, асуултанд англиар хариулах, асуултыг тоглоомон хэлбэрт оруулан хайчилсан асуултыг багаараа эвлүүлэх ажлыг хийсэн. “Эх орон” телевизийн Номын буланд 4-H байгууллагын багш болон сурагчид англи хэл дээр уншсан номынхоо талаар сэтгэгдлээ хуваалцлаа.

 


Гэрийн даалгаварт:
Зургийн хичээл дээр алдартай зураачдын намтар уран бүтээлтэй танилцах
Англи хэлний хичээл дээр “Цагаан соёот” номын зохиолчийн намтар болон 1-р бүлгийг уншиж судлах

 

Зургийг хавсаргалаа.

 

DSC05280

 

DSC05282

 

DSC05289

 

DSC05295

 

DSC05298

 

DSC05305

 

DSC05306

 

DSC05310

 

DSC05311