You are here: Home

11111

Шинэ Мэдээ

"Номын Анд" уралдаан 2012

"Номын Анд" уралдаан 2012.

дэлгэрэнгүй...

Сургалт

Dyned

 Компьютерт суурилсан англи хэлний програм бүхий сургалт

Дэлгэрэнгүй ...

Зарлал 2012 оны 1 сарын 11

И-мэйл Хэвлэх PDF

Зарлал

 

4-Н -ийн 1 сарын 7-ны уулзалтаар бид Oliver Twist номныхоо 1-р бүлэгийг давтсан билээ. Зарим нэг асуудлаас шалтгаалан номны audio хувилбарыг бүтнээр нь оруулах боломжгүй болсон тул хүлцэл өчъе.

Доор номны зөвхөн 3-р бүлгийн audio хувилбарыг орууллаа.

 

ТАТАХ

 

 

Зарлал

И-мэйл Хэвлэх PDF

_copy

Шинэ оны анхны хичээл буюу 2012 оны 1 сарын 7-нд Америк соёлын төв дээр 11 цагаас хичээллэнэ.

Мөн өмнөх хичээлүүд болох "Oliver Twist" зохиол, гэрийн даалгавруудаа давтаж ирээрэй.

 

4-H Сургалт 80 | 2011-10-29

И-мэйл Хэвлэх PDF

DSC00972

Halloween -ний баяр

2011.10.19-ны өдөр Амеркийн соёл мэдээллийн төвөөс зохион байгуулсан анхдугаар “Аймшгийн баярт” буюу "Halloween"  4Н-н гишүүн хүүхдүүд оролцсон. Хүүхдүүдийн эцэг эхийн төлөөлөл оролцсон  эхлээд хүүхдүүдэд зориулсан  аймшгийн баярын талаарх мэдээлэлтэй танилцан, хүүхдүүд өөрсдийн хувцасдаа тохируулан өөрийгөө илэрхийлэх бренд хөдөлгөөнүүдийг үзүүлсэн.  Дараа нь 4Н-н сайн дурын оюутнууд жүжиг тоглосон. Хүүхдүүдийг жүжгийн, дууны, бүжгийн багуудад хуваасан бөгөөд үзүүлбэрүүдийг нь үзсэн их сонирхолтой хөөрхөн болсон байсан. Үйл ажиллагааны дундуур янз бүрийн сонирхолтой тэмцээн зохион байгуулж шагнал гардуулсан. Хүүхдүүдийн дүү нар нь шүлэг уншиж дуу дуулж авъяасаа үзүүлсэн. Үйл ажиллагааны дундуур гэнэтийн бэлэг барьсан. Монголын улаан номонд

 

 

Гэрийн даалгавар 10-р сарын 15

И-мэйл Хэвлэх PDF

On the streets of London

For a whole week, Oliver walked during the day and slept in the fields at night. Some kind people gave him food and water. At last, he arrived in London. His feet were bleeding and he sat down on a doorstep to rest. He was wondering what to do when he heard a voice.
Hello, there! What’s the matter?

 

4-H Сургалт 79 | 2011-10-08

И-мэйл Хэвлэх PDF

2011.10.08 ны 4-Н ын хичээл

DSCF2899

Өнөөдөр 6 хүүхэд хичээлдээ ирсэн бөгөөд “Oliver Twist”-н 2-р бүлгийг орчуулж үзсэн. Орчуулах явц их сонирхолтой байсан ба хүүхдүүд өөртэй нь ойролцоо насны хүүхдэд тохиолдсон өрөвдөлтэй түүхийг уншин дүр болгонийг ярилцаж, пөөх ямар муухай хүн бэ? гэх мэтээр өөрсдөө зохиол дундаа гүн автсан байлаа. Орчуулсан хичээлээ хоорондоо ярилцаж дүгнэлт хийсэн ба 3-р бүлгийг цээжлэх даалгавар өгсөн.
Дараа нь чив, чили бүжгэн  тоглоом тоглож үнэхээр хөгжилдөж, хоорондоо дотно нөхөрлөцгөөсөн. “Tangled” хүүхэлдэйн киноны “I’ve gotto dream” дуу сурж мөн “we are the world” дуунд клип хийсэн.  Шинээр 4 хүүхэд ирсэн ба тэдгээр хүүхдүүдийн англи хэлний түвшин сайн байлаа. Өнөөдөр эрүүл мэндийн өдөр байсан ба төв гудмаар ямар ч машин явалгүй унадаг дугуй, рольктой хүмүүс замаар зөрөлдөн алхаж Улаанбаатрын стрессыг нэг өдөр ч атугай тайвшруулж, хүмүүсийн царай гэрэлтэж байлаа. Ийм өвөрмөц өдөр хичээллэхэд хүүхдүүдэд их сайхан санагдсан.

 

2011 оны 7-р сарын 7-ны өдөр

И-мэйл Хэвлэх PDF

12 хоногийн туршид гэр гэртээ амарч, ёс заншилаасаа зааж байсан хүүхдүүд маань цугларах цаг болжээ. Өглөөний 8 цагт Палас зочид буудалдаа цуглах байсан хүүхдүүдээс Сэлэнгийн хүүхдүүд түрүүлж ирлээ. Галт тэрэгнээс 6:30д буусан Палас зочид буудалдаа 7 цагт хүрч бусдыгаа хүлээж суув. Галт тэргэнд удаан суусан хүүхдүүд биеийнхээ чилээ, замын ядаргаагаа тайлан амарч байх зуур Улаанбаатар, Багануур, Архангайн хүүхдүүд ирцгээлээ.

Ингээд бүх хүүхдүүд цугларлаа. Бидний явах 2 автобус ч ирчихсэн байв. Бид Улаанбатар хотоос 50 км-ийн цаана орших Тэрэлжийн Горхи хэмээх газрын Хотула гэдэг амралтын газарт очлоо. Хад чулуу ихтэй Тэрэлжийн байгаль Америкчуудад таалагдсан бололтой.
 

АНУ-ын Засгийн газрын сурагч солилцооны хөтөлбөрийн 17 дахь өдөр

И-мэйл Хэвлэх PDF

 

Өмнөх өдрийн аяллын ядаргаагаа тайлаад удаагүй байгаа Улаанбаатар дахь хүүхдүүд 7 сарын 4-ны өдрийн үд дунд гэхэд мод тарих үйл ажиллагааг явуулсан юм. Мод тарих үйл ажиллагааг Баянзүрх дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрийн Сансрын тунель дээр 20 ширхэг мод тарьсан юм.

"Төгөл" мод үржүүлэг, худалдаа үйлчилгээний газарт очиж мод, зүлэг суулгах талаар мэдээллийг авч тарих модоо сонгож авснаар мод тарих газраа хүрэлцэн ирлээ.

 

 

 

7 сарын 2-ны өдөр буюу Улаанбаатар дахь хүүхдүүдийн аялал

И-мэйл Хэвлэх PDF

 

Наран ургах өглөөний 6 цагт эртлэн боссон хүүхдүүд Палас зочид буудал дээр цугласан байлаа. Учир нь Улаанбаатарт байгаа хүүхдүүд маань Эрдэнэтийн ГОК-ийн үйлдвэрийг үзэхээр явах байсан юм. 6 цагт хөдлөх гэж төлөвлөсөн боловч бидний унаа ирэлгүй саатаж 7 цагт хөдөллөө. Ингээд жижиг оврын 2 автобустайгаар аян замдаа гарлаа.
Ихэвчлэн хүүхдүүд явж байсан учир хол замын аялал тэдэнд уйтгартай бас хэцүү санагдаж байсан байх. Бид явсаар 16 цагийн үед Эрдэнэтэд очсон юм.

 
Бусад мэдээллүүд...