You are here: Home

11111

Шинэ Мэдээ

"Номын Анд" уралдаан 2012

"Номын Анд" уралдаан 2012.

дэлгэрэнгүй...

Сургалт

Dyned

 Компьютерт суурилсан англи хэлний програм бүхий сургалт

Дэлгэрэнгүй ...

Elluminate-ийг суулгах заавар

И-мэйл Хэвлэх PDF

Elluminate-ийг суулгахын өмнө Java суулгах хэрэгтэй

 

DynEd--ийг суулгах заавар

И-мэйл Хэвлэх PDF

Таны компьютер интернетд холбогдсон байх хэрэгтэй.

 

DynEd англи хэлний програм дээр хэрхэн ажиллах вэ?

И-мэйл Хэвлэх PDF

Англи хэлний түвшингээ сайжруулахаар DynEd програм дээр ажиллан суугаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!

Таны англи хэл сайн байх албагүй. Та Монгол хүн учраас яг гадаад хүн шиг ярьж чадах албагүй. Гэхдээ та хээгүй Монгол гэдэг шиг бүдүүлэг, дургүй зүйлсээ хийлгүй хаях ёсгүй.

Энэхүү бяцхан заавар нь албан ёсны заавар биш бөгөөд хичээллэж үзсэн туршлагаас хуваалцаж буй хэрэг юм.

 

"Баасан гараг" уулзалт

И-мэйл Хэвлэх PDF

2012.04.27  "Баасан гараг" уулзалт

 

2012.04.20 Монголын хүүхэд залуучуудын 4-Н ТББ, Тархины саажилттай хүмүүсийн эрхийг хамгаалах ТББ-тэй хамтарч ажиллаж эхэллээ.

И-мэйл Хэвлэх PDF

 

Монголын хүүхэд залуучуудын 4-Н ТББ,  Тархины саажилттай хүмүүсийн эрхийг хамгаалах ТББ-тэй хамтарч ажиллаж эхэллээ.  Тархины саа ТББ-н ажилтан Энхбаттай 3 сард уулзаж тархины саажилттай хүүхдүүдийн хөгжилд зориулсан сургалт ярилцлага зохион байгуулж, тэднийг нийгмийн харилцаанд идэвхитэй оролцуулан, нийгэмд тэднийг таниулж, тэдний дуу хоолойг хүргэх зорилгоор монголын хүүхэд залуучуудын  4-Н ТББ 7 хоног бүрийн уулзалт, сургалтыг зохион байгуулахаар болсон билээ.    Энэхүү ажил маань биелэлээ  олж 2012.04.20-оос  албан ёсоор зохион байгуулагдаж эхэллээ.

Уг уулзалт 2012.04.20ны өглөө 10 цагаас Америкийн соёл мэдээллийн төв дээр эхэлсэн. Уулзалтад 8 хүн ирэж оролцсон ба 4-Н-ийн сайн дурын ажилтан хэлэлцүүлэг хийж мөн Худалч хуурамч зан түүнийг засах арга сэдэвт илтгэл тавьсан.  Дараа нь Ц. Мөнхтулга  Монголын эртний түүх сэдэвт илтгэл тавьж, илтгэлийн дараа 3 асуулт асуун хариулсан хүнд өөрийн зохиосон 3 дахь яруу найргийн ном болох “Нууцлаг хүмүүний золиос”  номыг бэлэглэсэн.  Уулзалт амжилттай, үр дүнтэй болж өнгөрсөн ба дараагийн уулзалтанд Гүнжээ илтгэл тавихаар боллоо.

 

4H сургалт || 2012оны 4-р сарын 7

И-мэйл Хэвлэх PDF

4-р сарын 7-ны сургалтанд  2,3-р ангийн 14 сурагч багшийн хамт, 7-р ангийн 8 сурагч оролцлоо. 3-р ангийнхан монгол хэлний хичээлээр өнөөдрийн сургалтаа эхлүүлж гэрийн даалгаварт цээжилсэн  Дайралцаа шүлгээ шалгуулан хамгийн шилдэг уншигчаа шалгаруулсан юм. Гэрийн даалгавраа 3-р ангийнхан хамгийн сайн цээжилсэн байв. Үүний дараагаар бүгд зэрэг дуугаа дуулж, үүний дараагаар хүүхэд бүр өөр өөрийн сонирхдог цуглуулдаг зүйлсийн талаар ярилцлаа. Цуглуулгаа хүүхдүүд дараагийн хичээл дээр авчран нэг нэгэндээ танилцуулахаар болов.

 

Хөтөлбөрт сонгогдсон газруудын тухай

И-мэйл Хэвлэх PDF

IMG_0058_copy  

АНУ-ын Засгийн газраас санхүүжүүлж буй сурагч солилцооны 2012 хөтөлбөрт Улаанбаатар хот, Өвөрхангай, Сэлэнгэ, Хэнтий гэсэн 4 газрыг сонгон 28    сурагч   шалгаруулах зөвшөөрлийг АНУ-ын Элчин сайдын яамнаас бидэнд өглөө. Иймд Монголын 4-Н (фоор эйч) байгууллагын зүгээс Хэнтий, Өвөрхангай, Сэлэнгэ аймгийн сургууль, соёлын газрыг хамтран ажиллахыг хүсч байна.

Улаанбаатар хотын төв болон захын сургуулиудаас, Өвөрхангайн Хархорин, ойр орчмын сумд, Сэлэнгийн Зүүнхараа, ойр орчмын сумд, Хэнтий аймгийн төв ойр орчмын сумдаас сурагчдыг шалгаруулахаар болж байна. Мөн хүсэлт өргөдлийг хүлээн авах хугацааг сурагчдын амралт эхэлтэл буюу 4-р сарын 10 хүртэл сунгаж байна.

Өмнөх жил буюу 2011 онд Улаанбаатар хот, Багануур, Архангай, Сэлэнгэ аймгаас сурагчид оролцсон бөгөөд дараа жил буюу 2013 онд тус хөтөлбөр ахин үргэлжлэх тохиолдолд бусад аймгуудыг тухайлбал Завхан, Хөвсгөл, Өмнгөговь, Дорнод аймгуудыг хамруулах хүсэлтийг уламжилсан болно. Тус аймгуудын хувьд газарзүйн хол байршилтай тул хүндрэлтэй байгаа юм. Орон нутгийн зүгээс үзүүлэх тусламж дэмжлэг бидэнд чухал болно.

Мөн тус байгууллагаас удахгүй орон даяар Номын анд уралдаан болон Байгаль орчны чиглэлээр хөтөлбөр зохион байгуулах тул аймгуудыг оролцон туслахыг хүсч байна.

Хүндэтгэсэн Монголын 4-Н хүүхдийн байгууллага

 

4H сургалт| 2012-3-24

И-мэйл Хэвлэх PDF

Энэ өдрийн сургалтанд 7, 8р ангийн 9 хүүхэд, 3р ангийн 11 хүүхэд ирлээ. 

 

 
Бусад мэдээллүүд...