You are here: Home

11111

Шинэ Мэдээ

"Номын Анд" уралдаан 2012

"Номын Анд" уралдаан 2012.

дэлгэрэнгүй...

Сургалт

Dyned

 Компьютерт суурилсан англи хэлний програм бүхий сургалт

Дэлгэрэнгүй ...

АНУ-ын Засгийн газрын сурагч солилцооны хөтөлбөрт сонгогдсон сурагчид

И-мэйл Хэвлэх PDF

АНУ-ын Засгийн газрын хэрэгжүүлж буй солилцооны хөтөлбөрийг АНУ-ын Ваёминг мужийн 4-H байгууллага, Монголын 4-H (фоор эйч) байгууллага хамтран хоёрдахь удаагаа зохион байгуулж байна. 2012 оны солилцооны хөтөлбөр 2012 оны 6-р сарын 22-нээс 7-р сарын 19 хүртэл  үргэлжилнэ.
4-Н байгууллагаас зохион байгуулж буй Монгол Америкийн Өсвөр үеийнхний Манлайлал 2012 “American Youth Leadership Program with Mongolia” хөтөлбөрт 28 сурагч (20 эмэгтэй, 8 эрэгтэй) мөн 4 багш (3 эмэгтэй, 1 эрэгтэй ) оролцохоор албан ёсоор сонгогдлоо.


"Head" багийг төлөөлөн Өвөрхангай аймгийн Хархорин сумаас П.Сандагдорж, Г.Мөнхтамир, Э.Халиунаа, М.Гачмаа, Ц.Даариймаа, Э.Эрдэнэсүх, Г.Төгөлдөр, Ө.Анужин, багш Н.Батжаргал нарын 8 сурагч 1 багш 
"Heart" багий
г төлөөлөн Хэнтий аймгийн төвөөс
Ч.Номингэрэл, Д.Нямдэлгэр, Т.Сонинбилэг, Г.Цэпилмаа, Г.Энхцогт, А.Мөнхцолмон, Б.Энхжин, С.Тулгач, Б.Мөнх-Эрдэнэ, багш Ө.Цолмонбаатар нарын 9 сурагч 1 багш,
"Hand" багийг төлөөлөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас Т.Ууганбаяр, Ш.Ариунзаяа, Э.Нямжаргал, Э.Солонго, Т.Амартайван, багш Ш.Болортуяа нарын 5 сурагч 1 багш,
"Health" багийг
төлөөлөн Дундговь аймгийн төвөөс
Б.Ариунаа, Д.Мядагмаа, Б.Баттуяа, Б.Дашням, Э.Азжаргал, М.Загдхорол, багш Н.Алтанзул нарын 6 сурагч 1 багш оролцохоор сонгогдсонд баяр хүргэе.

АНУ-ын баруун 13 мужаас Northup Andrea, Crabtree Madeline, Atencio Caitlyn, Nez Taylor, Magallanes Thelma, Haslem Troy, Lucas Lunch, Dean Andrea, Larson-Gill Nicholas, Kutsch Rosalyn, Ziemer Sarah Alyse, Derickson Sigrid, Ferst Sofia, Fenster Kolby, Wilder Lauren, Ellett Lindsey, Hsiao Max, Gonder McKayla Marie, Fox Farrell, Major Jacob, Holmes Jordyn, Mehrer Justin, Homa Katie, Gill Lizzie, Pong Kolby, Horn Colton, Barnes Elizabeth, Sikorski Emily нарын 28 сурагч, Brink David, Fox Jeremy, Eberle Mary Elizabeth, Bucklin Sarah, Barlow Kelly, Reaman Kim, Crawford Warren нарын 7 багш 6-р сарын 22-нд ирнэ.

 

Та бүхэнд амжилт хүсье.

Хүндэтгэсэн

Монголын 4-Н хүүхдийн байгууллага

Fenster Kolby
 

АНУ-ын Элчин сайд Жонатан Эдлтоны номын Оршил хэсгээс

И-мэйл Хэвлэх PDF

НЭГЭН ЧУХАЛ ХҮЧИН ЗҮЙЛ:
АНУ- МОНГОЛ УЛСЫН ДИПЛОМАТ ХАРИЛЦАА, 1987-2012

АНУ-ын Элчин сайд Ж.Эдлтон тус хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтсоны 25 жилийн ойд зориулан "A most helpful factor: U.S.-Mongolia diplomatic relations, 1987-2012" буюу “Нэгэн чухал хүчин зүйл: АНУ – Монгол Улсын дипломат харилцаа 1987-2012” номоо бичсэн бөгөөд уг ном Интерном номын дэлгүүрт худалдаанд гарсан.
Номд өгүүлснээр "Одоогоос 150 жилийн буюу 1852 онд албан ёсны зөвшөөрөлтэй Америк иргэн Монгол газар зочлон ирж байсан нь Үндэсний архивын газрын сан нөмрөгт үлдсэн байна."
Мөн Үндэсний архивын газраас  эдгээр болон бусад олон баримтыг дэлгэн харуулсан сонирхолтой үзэсгэлэн зохион байгуулсан.
Тус номд зориулан эрдэмтэн Жак Вийдэрфордын бичсэн Өмнөх үгийг бид хүргэсэн бол энэ удаад номын Оршил хэсгийг толилуулж байна.

 

 

 

Оюу толгой юу, Оюут толгой юу

И-мэйл Хэвлэх PDF
Миний эх орон сэдэвт Баян Монгол нутгаа хайрлая 4-р уралдаанд зориулав.

Эрхэм Монголчууд та бүхнээ Оюу толгой юу, Оюут толгой юу хэлэлцүүлэгт урьж байна.

Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа (1803-1856)
- “Хэрэв энэ газар орныг хүн биширч чадах юм бол хүнийхээс илүү газрынх нь ид шид ноёлсон, хүнд сайн сайхан бүхнийг өгч чадах, газрынхаа гүнд баялагтай, хорвоо ертөнц мөхөх, галав юүлэх хүнд хэцүү тэр цагт хэдхэн хүнээ аваад хоцрох гайхамшигтай гоё уул” хэмээн Өмнөговь аймгийн Цогтцэций суманд орших нүүрсний асар их орд Таван толгойн ойр, Ханбогд суманд орших алт, зэсийн асар  их нөөцтэй орд Оюу толгой, Галбын уулсын ноён оргил Ханбогдын хормойд эрчим хүчний төв хэмээгдэж буй Дэмчигийн хийдийг 180 жилийн өмнө 1832 оны шар хулгана жил Догшин хутагт байгуулахдаа ийнхүү магтан дуулж бичин үлдээжээ.

 

 

АНУ-ын Элчин сайд Жонатан Эдлтоны номын Өмнөх үг

И-мэйл Хэвлэх PDF

НЭГЭН ЧУХАЛ ХҮЧИН ЗҮЙЛ:
АНУ- МОНГОЛ УЛСЫН ДИПЛОМАТ ХАРИЛЦАА, 1987-2012

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жонатан Эдлтоны хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойд зориулан бичсэн "A most helpful factor: U.S.-Mongolia diplomatic relations, 1987-2012" буюу “Нэгэн чухал хүчин зүйл: АНУ – Монгол Улсын дипломат харилцаа 1987-2012” хэмээх шинэ ном худалдаанд гарлаа. Тус номыг “Монголын Их Хатадын нууц товчоо” , ”Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан” номын зохиогч, эрдэмтэн Жак Уэтерфордын нэрэмжит сангаас эрхлэн хэвлэлтэнд гаргажээ. Эрдэмтэн Жак гуай Өмнөх үгэндээ "Алун гоо эхийн эвийн таван сумны нэгэн адил сонирхолтой домгийг " өгүүлсэн болно.


ӨМНӨХ ҮГ

Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс бол өөр өөр зуунд сэргэн мандсан орнууд билээ. Хэдийгээр газарзүйн байрлал Монгол Улс, АНУ-ыг түүхэн цаг хугацааны туршид алс хол тусгаарлаж байсан ч орчин үеийн технологиор дамжуулан ардчилсан үзэл, хөгжил дэвшлийн төлөөх итгэл үнэмшилээ харилцан солилцсон хөрш зэргэлдээ орнууд болгожээ. Элчин сайд Жонатан Эдлтоны бичсэн энэхүү ном сайн сайхан ирээдүйг бүтээхийн төлөө тус хоёр орон хэрхэн хамтран түншилж байгаа тухай мэдээ баримтыг дэлгэн харуулна.

 

"Баасан гараг" уулзалт 3

И-мэйл Хэвлэх PDF

"Баасан гараг" уулзалт 3

Энэхүү уулзалт маань баасан гараг бүр 10:00 цагт Нацагдоржийн номын санд байрлах Амеркийн соёл мэдээллийн төвд болдог. Сонирхсон хүмүүс ирж оролцох боломжтой.

Хүндэтгэсэн “4-Н” ТББ

 

Монгол Америкийн сурагч солилцооны хөтөлбөрт сонгогдсон сурагчид

И-мэйл Хэвлэх PDF

АНУ-ын Засгийн газрын хэрэгжүүлж буй солилцооны хөтөлбөрийг АНУ-ын Ваёминг мужийн 4-H байгууллага, Монголын 4-H (фоор эйч) байгууллага хамтран хоёрдахь удаагаа зохион байгуулж байна. 2012 оны солилцооны хөтөлбөр 2012 оны 6-р сарын 22-нээс 7-р сарын 19 хүртэл  үргэлжилнэ.
4-Н байгууллагаас зохион байгуулж буй Монгол Америкийн Өсвөр үеийнхний Манлайлал 2012 “American Youth Leadership Program with Mongolia” хөтөлбөрт 28 сурагч мөн 4 багш оролцохоор сонгогдлоо.


Head багийг төлөөлөн Өвөрхангай аймгийн Хархорин сумаас 8 сурагч 1 багш,
Heart багийг төлөөлөн Хэнтий аймгийн төвөөс 8 сурагч 1 багш,

Hand багийг төлөөлөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас 6 сурагч 1 багш,
Health багийг төлөөлөн Дундговь аймгийн төвөөс 6 сурагч 1 багш оролцохоор болсонд баяр хүргэе.

 

Сонгогдсон сурагчдаас монгол бичиг, англи хэл, хими, монгол хэлний улсын олимпиадад хөдөө орон нутгаасаа шалгаран оролцож буй Б.Энхжин, Т.Сонинбилэг, Б.Баттуяа, Б.Дашням нартаа мөн амжилт хүсье.

Хүндэтгэсэн

Монголын 4-Н хүүхдийн байгууллага

 

Tutor Message монгол хэлээр

И-мэйл Хэвлэх PDF

Tutor Message монгол хэлээр

 

 

"Баасан гараг" уулзалт

И-мэйл Хэвлэх PDF

2012.05.04ны “Баасан гараг” уулзалт

 
Бусад мэдээллүүд...