You are here: Home

11111

Шинэ Мэдээ

"Номын Анд" уралдаан 2012

"Номын Анд" уралдаан 2012.

дэлгэрэнгүй...

Сургалт

Dyned

 Компьютерт суурилсан англи хэлний програм бүхий сургалт

Дэлгэрэнгүй ...

"Номын Анд" үзэсгэлэнгийн нээлт.

Хэвлэх PDF

 

"Номын Анд" Уралдаанд ирсэн бүтээлээр 2010 оны 09-р сарын 04-20 -ны өдөр хүртэл 16-н хоногийн хугацаатай үзэсгэлэн гарах билээ. Үзэсгэлэнгийн нээлт 2010 оны 9-р сарын 04-ны өдрийн 1100 цагт Хүүхдийн номын ордонд амжилттай зохиогдож өнгөрлөө. Үзэсгэлэнгийн нээлтэн дээр 4-Н хүүхдийн төлөө байгууллагын захирал В.Сэргэлэн, Яруу найрагч Ү.Хүрэлбаатар нар нийт оролцогчдод баяр хүргэж үг хэллээ. Мөн 4-Н -ийн ажилтан Б.Өлзий-Орших, Т.Гансүх, А.Дэлгэрмаа, Дамдинсүрэн нар оролцлоо. Нээлтэн дээр хүүхдүүд дуу дуулж, шүлэг уншиж, жүжигчилсэн тоглолт сонирхуулж маш хөгжилтэй байлаа. Үзэсгэлэнд Улаанбаатар болон хөдөөгөөс ирсэн олон бүтээлүүд гарсан байгаа.

 

Номын анд уралдааны "Номын жагсаалт"

И-мэйл Хэвлэх PDF

ЗААВАЛ ЦЭЭЖЛЭХ 10 ШҮЛГИЙН ЖАГСААЛТ

1. Д.Нацагдорж - Миний нутаг
2. Б.Ринчен - Монгол хэл
3. Ц.Дамдинсүрэн - Хоёр настай Ро
4. Ч.Чимид - Би монгол хүн
5. Б.Явуухулан - Би хаана төрөө вэ?
6. М.Цэдэндорж - Морин хуур
7. Д.Пүрэвдорж - Тусгаар тогтнол
8. П.Бадарч - Есөн эрдэнийн орон
9. Б.Лхагвасүрэн - Ижийтэйгээ байхад би баян байсан
10. О.Дашбалбар - Амьддаа бие биеэ хайрла хүмүүс ээ

 

4-Н -ийн сургалтууд эхлэх гэж байна.

И-мэйл Хэвлэх PDF

4-Н Хүүхдийн төлөө байгууллагаас багачууддаа зориулан хичээлийн жилийг тохиолдуулж Англи хэл, Компьютер, Амьдрах ухааны сургалтуудыг 10-р сарын 1-ээс эхлэн явуулах гэж байна. Манай сургалт нь Америкийн их, дээд сургуулиудын боловсруулдаг хүүхдэд зориулсан хөтөлбөрүүдийн дагуу сургалтуудаа явуулах ба мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан. Сургалт нь үнэ төлбөргүй, ямарч насны хүүхэд суралцах боломжтойгоороо онцлог юм. Хүүхэд багачууд та бүхнийг сургалтанд хамрагдхыг урж байна.

Анги хэл:

Анхан, Дунд, Гүнзгий шат

Компьютер:

MS Word, MS Excel, MS Publisher, Adobe Photoshop, Adobe Indesign, Website

Амьдрах ухаан:

Харилцаа

 

"Номын Анд" Уралдааны үзэсгэлэн гарах гэж байна

И-мэйл Хэвлэх PDF

"Номын Анд" Уралдаанд зориулан Хүүхдийн номын ордонд Бүтээлийн үзэсгэлэн гарах гэж байна.

"Номын Анд" Уралдаанды бүтээл хот, хөдөөгөөс маш олон ирээд байна. Үүнд нийслэлийн 6 дүүрэг, хөдөөгийн 6 аймаг нийт 40 гаруй сургуулийн сурагчдын бүтээл цугларсан. Бид оролцогчдын бүтээлээр Хүүхдийн Номын Ордонд үзэсгэлэн гаргахаар бэлэн болоод байна. Үзэсгэлэнгийн нээлт 2010 оны 9-р сарын 4-ны өдрийн 1100 цагт Хүүхдийн Номын Ордоны 2 давхарын зааланд эхлэх ба Монгол улсын хэмжээнд хамгийн анх номын санч болон уншигч хүүхэд, удирдагч нарын хамтийн бүтээлийг дэлгэн тавьсанаараа онцлог болсон. Үзэсгэлэн ямарч үнэ төлбөргүй ба хүссэн хүн үзэж сонирхох боломжтой.

 

4-H Байгууллага

И-мэйл Хэвлэх PDF

4-Н нь Америкийн Хөдөө Аж Ахуйн Яамны харъяа бөгөөд анх 1902 онд байгуулагдаж тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар одоогоор дэлхийн 80 оронд хэрэгжиж 10 сая гаруй өсвөр үеийнхэн хамрагдаад байна. 4-Н нь хичээлээс гадуурхи сургалт явуулдаг хүүхдийн хөгжлийн хамгийн том хөтөлбөр бөгөөд залуу үеийнхэнд манлайлах чадвар, иргэний хүмүүжил, амьрах арга ухааныг заадаг. Монголын дахь 4-Н нь 2009 онд байгуулагдсан ба нийтдээ өсвөр үеийнхэнд 30 –н удаагийн сургалт зохион байгуулаад байна

 

“НОМЫН СОЁЛ” уралдаан

И-мэйл Хэвлэх PDF

НОМЫН СОЁЛ” уралдааны тухай

Номын утга нь тэнгэр мэт агуу, дэлхий мэт өргөн, далай мэт гүн.
Номыг унших нь тэнгэрт нисэж, дэлхийг тойрч, далайд хөвөх мэт.                   Ц.Дамдинсүрэн

Оршил: “НОМЫН СОЁЛ” уралдааны тухай

Баянмонгол.ком-оос зарласан зохиол бүтээлийн цуврал “Эхийн хайр”, “Тэнгэрлэг эх орон минь”, “Амин хайртай аав”, “Баян Монгол нутгаа хайрлая” уралдааны үргэлжлэл болгон

“НОМЫН СОЁЛ” тавдугаар уралдааныг Монгол улсын Ү
ндэсний номын сан үүсч хөгжсөний 90 жилийн ойг угтан 1926 онд их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн хамт Герман оронд сурàõаар одсон анхны таван эмэгтэйчүүдийн нэгэн, тус номын сангийн захирал асан Донойн Сурмаажавын (1910-1993) мэндэлсний 100 жилийн ойн нэрэмжит болгон явуулж байна.

 

4-H Зуны уншлагын хөтөлбөр

И-мэйл Хэвлэх PDF


Энэ өдрийн сургалт 11цагт эхлсэн Сургалтын эхэнд 4-H ийн уриагаа монгол, англи хэлээр уран тод уншлаа. Ц.Батмөнх урианы утга агуулгыг тайлбарлаж англиар хэрхэн зөв дуудаж унших талаар зөвлөгөө өглөө. Ñóðãàëòàíä íèéò 63 ñóðàã÷, 7 óäèðäàã÷ õàìðàãäñàí. 11цаг 30 минутанд сурагчдын заавал унших 10 шүлгээр зохиосон уран уншлагын тэмцээн эхлэв. Шүүгчээр Зохиолч Ч.Хүрэлбаатар гуай, Ц.Батмөнх, багын удирдагч Очир, Ю.Дашням нарын 4 шүүгч шүүлээ. Сурагчид ганцаарчилсан, зарим сурагчид багаараа оролцов.