You are here: Home

By A Web Design

Шинэ Мэдээ

"Номын Анд" уралдаан 2012

"Номын Анд" уралдаан 2012.

дэлгэрэнгүй...

DynEd

Dyned

Компьютерт суурилсан англи хэлний програм бүхий сургалт

Дэлгэрэнгүй ...

“Номын Анд” 2-р уралдааны дүн

И-мэйл Хэвлэх PDF

Номын Анд 2-р уралдааны дүнг олон нийтэд зарлаж байна

Монголын 4-H (фоор эйч) хүүхдийн байгууллага, Хүүхдийн номын ордон хамтран “НОМЫН АНД” хоёрдугаар уралдааныг Эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ой, Их Монгол Улсын анхны Нэвтэрхий толь бичиг бүтээсний 730 жилийн ой, АНУ-ын 4-Н (фоор эйч) байгууллага үүсч хөгжсөний 110 жилийн ой, Монголын Хүүхдийн номын ордон байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан зарласан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны зарлигаар жил бүрийн 9-р сарын гуравдахь долоо хоногийн Бямба гаригийг “Номын баярын өдөр” хэмээн тэмдэглэх болсны дагуу 2012 оны 9-р сарын 15–наас эхлэн НҮБ-аас тунхагласан Дэлхийн номын болоод зохиогчийн эрхийг хамгаалах өдөр (World Book Day) буюу 4-р сарын 23 хүртэл үргэлжилсэн тус уралдаанд Улаанбаатар, Багануур болон Баянхонгор, Дорнод, Өмнөговь, Сэлэнгэ, Дархан-Уул, Хөвсгөл, Дорноговь, Төв, Орхон, Говь-Алтай, Завхан, Орхон, Увс зэрэг 13 аймгийн нийт 5000 орчим хүн, 800 орчим баг бүртгүүлэн оролцсон. Хүүхдийн номын ордны 10 жилийн өдөр буюу 5-р сарын 9-нд уралдаанд ирүүлсэн бүтээлээр Хүүхдийн номын ордонд үзэсгэлэн гаргасан бөгөөд 6-р сарын 1 хүртэл үргэлжилж байна.

 

"Номын анд 2" шагнал гардуулах ёслол

И-мэйл Хэвлэх PDF

Монголын 4-H (фоор эйч) хүүхдийн байгууллага, Хүүхдийн номын ордон хамтран Ном хөтөлбөрийн хүрээнд хоёрдахь удаагаа зохион байгуулж буй   “НОМЫН АНД” уралдааны шагнал гардуулах ёслол Хүүхдийн номын ордны 10 жилийн ойн баярыг тохиолдуулан 2013.05.09-ны 14:30 цагаас Хүүхдийн номын ордоны их танхимд болох болно. Оролцогч багш, номын санч, удирдагч, хүүхдүүд та бүхнийг хүрэлцэн ирэхийг уръя. 

 

Америк Монголын оюутан сурагч солилцооны хөтөлбөрийн товч төлөвлөгөө

И-мэйл Хэвлэх PDF

Тус хөтөлбөрт оролцох хүсэлтээ яаралтай явуулна уу. 2013 оны 7-р сарын 15-наас 8-р сарын 7 хүртэл үргэлжилнэ. Товч төлөвлөгөөг явуулж байна.

 

TENTATIVE Schedule for Mongolian Exchange to U.S. in 2013 (as of 11/13/12)

July 15 (Monday): Mongolians arrive at Denver International Airport (late morning to early evening arrival time preferred)

 

Номын Анд уралдааны бүртгэх хугацааг 12-р сарын 1 хүртэл сунгалаа

И-мэйл Хэвлэх PDF


Номын Анд уралдааны бүртгэлийн хугацааг сурагчдын амралт таарсан, хөдөө орон нутагт мэдээлэл хожуу хүрснээс шалтгаалан 2012 оны 11-р сарын 30 хүртэл сунгалаа.

 

Монголын 4-H (фоор эйч) хүүхдийн байгууллага, Хүүхдийн номын ордон хамтран Ном хөтөлбөрийн хүрээнд хоёрдахь удаагаа зохион байгуулж буй
“НОМЫН АНД” уралдааны удирдамж

 

Андреа Дийн сонинд өгсөн ярилцлага

И-мэйл Хэвлэх PDF

Форт Коллинс хотоос оролцсон Андреа Дийн ярилцлагаа North Forty News сонинд өгчээ. Мөн олон Америк хүүхдүүд сонин хэвлэлд ярилцлага өгс солилцооны хөтөлбөрт оролцсон туршлага, мэдлэгээ бусадтай хуваалцаж буй. Иймээс Монгол хүүхдээдээс тайлангаа, санал сэтгэгдлээ явуулна уу гэж ахин хүсье.

 

Америк Монголын оюутан сурагч солилцооны хөтөлбөрт урьж байна

И-мэйл Хэвлэх PDF

АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлсэн Америк Монголын сурагч оюутан солилцооны хөтөлбөрийн хүрээнд (American Youth Leadership Program with Mongolia) Ваёминг мужийн 4-Н байгууллага, Монголын 4-Н байгууллага хамтран 2013 онд 12 Монгол оюутан сурагч (15-22 насны хооронд байх), 1 багшийг 2013 оны 7-р сарын дундаас 8-р сарын дунд хүртэл нэг сарын хугацаанд АНУ-ын баруун зарим мужуудад явуулахаар болсон тул 2012 оны 12-р сарын 1-нээс өмнө бүртгүүлнэ үү.

Тус хөтөлбөрт хэн хамрагдах боломжтой:
Америк Монголын сурагч солилцооны хөтөлбөрт  (American Youth Leadership Program with Mongolia) 2011 онд УБ хот, Багануур, Архангай, Сэлэнгэ аймгаас, 2012 онд Хэнтий, Өвөрхангай, Дундговь, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын сургуулиас хамрагдан оролцсон оюутан сурагч, багш нар болон Монголын 4-Н байгууллагын гишүүд

 

"Номын Анд" аяны мэдээ 1

И-мэйл Хэвлэх PDF

Номын Анд аяны бүртгэлийн хугацаа дуусч нийт 2500 гаруй хүүхэд, удирдагч нар бүртгүүлээд байна. Хөдөө орон нутгаас холбоо барьж амжаагүй хүмүүс бүртгэлийн хугацаа дууссан хэдий ч амжаагүй бол холбоо барьж бүртгүүлж болно.

11-р сарын 14-нөөс 11-р сарын 26 хүртэлх хоёр долоо хоногийн хугацаанд  Д.Нацагдоржийн Миний нутаг шүлгийг цээжлэн, уран уншлагын тэмцээн явуулж, зохиолчын бусад бүтээл намтартай танилцах, бүтээлийн үзэсгэлэн, бяцхан ном хийж болно. Мөн энэ хугацаанд бусад зохиолоос болон 13 үлгэрээс нэгийг сонгон унших бөгөөд 2013 оны 4-р сарын 1 хүртэл нийт 20 долоо хоног буй тул 2 долоо хоног бүр энэ мэтээр аян үргэлжлэн явагдана.

Дашдоржийн Нацагдорж: 1. Миний нутаг

Монголын орчин үеийн утга зохиолын үндсийг тавигч, их зохиолч Дашдоржийн Нацагдорж 1906 онд хуучин Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, эдүгээгийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн Галуутай гэдэг газар ядуу тайжийн гэр бүлд төржээ.

 

4-H Сургалт || 2012-10-20

И-мэйл Хэвлэх PDF
Фоор-Эйч хүүхдийн байгууллагын сургалт Америкийн соёл мэдээллийн төвд амжилттай зохион байгууллагдлаа. Өнөөдрийн сургалтанд 30 сурагч хамрагдсан бөгөөд сургалт 3 үе шаттай явагдаж өнгөрлөө.
 

"Номын Анд" уралдааны бүртгэлийн хуудас /татах/

И-мэйл Хэвлэх PDF

Монголын 4-H (фоор эйч) хүүхдийн байгууллага, Хүүхдийн номын ордон хамтран “Ном” хөтөлбөрийн хүрээнд хоёрдахь удаагаа зохион байгуулж буй “НОМЫН АНД” уралдааны удирдамжыг энэхүү http://www.medeelel.com/news/item/1693 цахим хаягаар орж үзнэ үү:

Заавал унших номын жагсаалт:

http://bayanmongol.com/download/Zaaval%20Unshih%20Nom2012.docx

Уралдаанд багаар бүртгүүлэх анкетыг:

http://bayanmongol.com/download/Team.docx

Ганцаарчилсан төрлийн анкет:

http://bayanmongol.com/download/particular.docx

 

Уншсан номын бүртгэл:

http://bayanmongol.com/download/particular.docx


 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр22
mod_vvisit_counterӨчигдөр193
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт408
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоногт3417
mod_vvisit_counterЭнэ сар8398
mod_vvisit_counterӨмнөх сар13070
mod_vvisit_counterНийт хандалт702948